Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...
Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...
Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...
Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа, хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч, удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч, төдөлгүй арилдаг юм ...
Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр, шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч, мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч, хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...
Ямагт чиний зөв байх албагүй, сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...
Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм
Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...
Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина
Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...
О. Дашбалбар


Сэтгэгдэлүүд:
Шүлэгч ахын хэлснээр би бардам байя
Шүүдэр тэтгэсэн цэцэг мэт
тэнгэрт тэмүүлж өөдөө ургая
Шүлэгч Цогт хун тайж мэт
тэргүүн өндөр үхэлтэй тулъя
Шөнийн талд зүүрмэглэх адуу мэт
хийморь дуудаж босоо нойрсоё
Шинэхэн цаснаар хөл нийлүүлэх цэрэг эрс мэт
хэнхдэг нүцгэн жавар сөрөе
Шүлэгч ахын хэлснээр би бардам байя
Найрагч ахын хэлснээр би бардам байя
Намрын салхинд ганцхан удаа тэнгэрт хөөрөвч шүлгэнд мөнхрөх
Хайрын гэрч ганц улаан навч шиг амьдаръя
Насан хутгийг олохдоо нутгаа нэг харж бурханд даатгаж
сүүлчийн зогсоолоос одох сүрлэг тэх шиг нисье
Найман зууны тэртээд хорвоог бөхийлгөж орчлонг сөгдүүлсэн
дээдсийн ухаанд мөргөж дэлхийд омогшиж бардам амьдаръя
Нартад ганцхан Монголдоо эзэн шиг эзэн байж
эцгийн хойноос одохдоо эр хүн шиг явсан гээд бардам уулзая
Найрагч ахын хэлснээр би бардам амьдаръя
Gehdee dahiad unshihad goyo bna shu, BIG TNX
medremj, oyun uhaaniig negen tsegt ogtolchuulahaar saihan buteelg n ta buhen ch bas unshaad uzeerei,
Huniig hun bailgah ter ih uhaarliig hairlah buteel bsn. Gav gantsaaraa unshval gun gunzgii mederheer...
Зуун цэцгийн дэлбээ тасарсан ч
Намайг төрөөд чарлахад
Мянган цэцэг цомирлогоо дэлгэжээ
Намайг төрлөө гээд дэлхийн жин нэмэгдээгүй ч
Би яахын аргагүй нэмэгдэхүүн
Би газар, тэнгэрийн хүү
Дуртгал маргааш хоёрын хэлхээ
Дуу нулимс хоёрын голтриг
Хоёр туйлыг холбосон уртраг
Төрөх үхэхийн дундах бодгаль
Гэрэл сүүдрийн цогц
Өөрийгөө элээж
Өрөөлийг ирлэж дуусах
Өнжүүлийн цэнхэр билүүний хэлтэрхий
Би
Дороо эргэлдэх өдөр шөнө
Нарыг жилдээ нэг тойрох
Газрын хаан
Намайг тэврэх гэж ярагдсан газрын шархыг
Нар алтан утсаар хөвөрдөхийн цагт
Би хасагдахуун
asuult. medeelel martagddaggui gsn dee sanahiin tuld anhnii hairtaigaa uulzaad sergedeg talaar yriltssan hicheelee sanahiin tuld ter talaar yria ornosnoor sergedeg gej oilgoj bolohuu. uchir ni martaad bn l daa.
Ta nartai hamtran ajillah taatai bsn.
+
asuuj baival aa, ha ha
Tanii ajild amjilt husiye.
ug huniig amirdruulj ch chddg bas uhuulj ch chddg, ene shuleg amidruuldag bas erch huch ugdug shuleg yahiin argagui mun, goy
chimeegui*d tiim shu.
Сэтгэгдэл үлдээх: