ӨӨРИЙНХӨӨ ХОББИГ МЭРГЭЖЛЭЭ, МЭРГЭЖЛЭЭ ХОББИ БОЛГООРОЙ

Хүнийг насан туршид нь салахгүй дагалдаж явдаг зүйлүүдийн нэг яах аргагүй хүний сонгосон, эзэмшсэн мэргэжил. Мэргэжил нь хүний идэх талхаа олоход тусалдаг, өргөн хүрээгээр аваад үзвэл нийгмийн амьдралд, хүмүүсийн тусын тулд байхад зориулагдсан зүйл юм. Хүний хийж чадах зүйл дээр суурилсан чадварын цогц бол мэргэжил. Мэргэжилдээ дур сонирхолтой, авьяас чадвартай хүмүүс хамгийн их амжилт, бүтээл туурвил гаргадаг. Үүнийг практик харуулж чадсан. Тэр хэрээрээ нийгмийн амьдралд ч хамгийн үр бүтээлтэй хүчирхэг бие хүн байж чаддаг.
Сонирхолгүй, хүсээгүй ажил, мэргэжилдээ хүн өөрөө хичнээн зүтгээд ч өндөр амжилт олох нь бага байдаг. Мэргэжил сонгох гэдэг шууд шийдчих амар хялбар ажил бишээ. Өөрийнхөө сэтгэл зүй, бие физиологи, оюун ухаан, сэтгэн бодох чадвар гээд олон зүйлээ нарийн тооцоолж байж шийдэх амьдралын чухал сонголт юм. Үүнийг мэргэжилд тэнцэх чанарын судалгаагаар тодорхойлдог.
Энэ нь тухайн мэргэжлийг эзэмших гэж буй хүн энэ мэргэжлээрээ цаашид өсөж хөгжих, өөрийгөө хөгжүүлж чадах эсэхэд гол анхаарлаа хандуулдаг. Мэргэжил хувь хүний хөгжилд давамгайлах байр суурь эзлэх бие хүн болох үйл явцад эергээр нөлөөлж байж гэмээнэ хүн өөрийнхөө мэргэжилд дуртай, сэтгэл хангалуун байж чадварлаг боловсон хүчин болдог. Мэргэжилд хандах хандлага хүүхэд насанд 3-4 удаа өөрчлөгдөж, солигдож болдог.
Тийм учраас зарим үед юу хүсээд байгаадаа өөрөө эргэлзэх үе олон байдаг үүнд дараах хүрээлэл, хүчин зүйлс нэлээд нөлөөлдөг. Мэргэжил сонгоход хүн 4 замын бэлчир дээр ирж зогсдог. Хувийн сэтгэл зүйн хүчин зүйл /өөрийн сонирхол хүсэл, эрмэлзлэл/
1. Найз нөхөд, хамт олны нөлөөлөл, даган дууриалт
2. Гэр бүл, ээж аавын хүсэлт, шаардлага
3. Нийгмийн хэрэгцээ гэсэн сонголтуудтай нүүр тулгардаг. Олон мэргэжил олон сонголтууд дундаас өөртөө хэрэгтэй өөрийнхөө чадна гэж бодсон зүйлд хүчээ сорьсон нь дээр. Энэ нь идээдүйн амьдралын баталгаа болж өгдөг.
Мэргэжил сонгохдоо өөрийнхөө сэтгэл зүйн дараах байдлуудыг анхаарвал зохино.
· Аливаа зүйлийг тооцоолох чадвар
· Авьяас чадвар · Шийдвэр гаргалт
· Сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж
· Темперамент /зан араншин/
· Хувь хүний хөгжлийн онцлог
· Хэрэгцээ · Хүсэл сонирхол, хобби
· Сэдэл
· Чиг хандлага
· Зан төлөв
· Зоригийн үйлдэл Танин мэдэхүйн үйл явц, үүнд дараах зүйлс ордог. * Сэрэл * Хүртэхүй /мэдэрхүй/ * Анхаарал * Ой тогтоолт * Зохион бодохуй * Төсөөлөл * Сэтгэхүй * Хэл яриа ордог. Эдгээр нь сонгох, эзэмших гэж байгаа мэргэжлүүдэд өндөр нөлөө үзүүлдэг, ач холбогдолтой. Ер нь эзэмших гэж байгаа уг мэргэжлийнхээ чадварууд дээрээ тулгуурлан мэргэжлээ сонгож, өөрийнхөө авьяас чадвар нөөц бололцоогоо илрүүлэн гаргасан цагт тухайн салбартаа тэргүүлэгч нь байж чадна.
Мэргэжлийг хөдөлмөрийн онцлогоор нь үндсэн 5 бүлэг болгон авч үздэг
1. Хүн-Хүн. Энэ тогтолцоонд хүн-хүнтэйгээ, нийгмийн бүлэг, хамт олонтой өдөр тутамдаа харилцдаг салбарынхан ордог. Мэргэжлийн гол обьект нь хүн, хүмүүсийн харилцаа Сэтгэл судлаач, эмч, багш, нийгмийн ажилтан, сэтгүүлч, хуульч, менежер, гоо сайханч, үсчин, олон нийттэй харилцах ажилтан, хүний нөөцийн ажилтан, сурталчилгааны мэргэжилтэн зэрэг ордог.
2. Хүн-Байгаль. Өдөр тутмын амьдрал нь байгальтай харилцах харилцаагаар илэрдэг. Тухайлбал ургамал судлаач, амьтан судлаач, агрономич, малын эмч, ой судлаач, байгаль хамгаалагч, байгалийн шинжээч-эрдэмтэн, экологич гээд сүүлийн үед нилээд хүчээ аваад буй мэргэжлийн салбарууд ордог.
3. Хүн-Техник. Хөдөлмөрийн гол хэрэгсэл нь техник, тоног төхөөрөмж байдаг. Энэ мэргэжлийн салбарт төрөл бүрийн инженерүүд, цахилгаанчин, инженер-механик эмнэлгийн техникч, нисгэгч, техникч зэрэг орно.
4. Хүн-Тэмдэгтийн тогтолцоо. Энэ мэргэжлийн салбарт гол обьект нь дохио, тэмдэгийн хэл, код, тоо, томъёо ордог. Хүнээс хурд, шийдвэр гаргалт шаардсан мэргэжлийн салбар юм. Үүнд: нягтлан бодогч, химич, математикч, эдийн засагч, физикчид ордог.
5. Хүн-Уран сайхны дүр. Урлаг, уран сайхан, кино, энтертайменттай холбоотой бүхий л мэргэжлүүд ордог. Бүжигчин, дуучин, зураач, зохиолч, шоу менежер, дизайнер, хөгжимчин. Хүний мэргэжилдээ хандах хандлага тогтсон хандлага /стеоротип/ их хэмжээгээр нөлөөлдөг. Тухайлбал: мэргэжлүүдийн гадаад үзэмж, имидж мэргэжил сонгох гэж байгаа хүүхдүүд ихэд анхаардаг. Энэ имидж нь тухайн мэргэжлийн ур чадвараас өөрөөр хүртэгддэг.
Тиймээс тухайн мэргэжлийн ур чадварыг эхлээд анхаарах хэрэгтэй. Тухайлбал: сэтгүүлч мэргэжил эзэмших гэж буй хүүхдүүд зөвхөн хүнээс ярилцлага авдаг төдийгөөр, эмчийг гоё, цэвэрхэн хувцасладаг, сайхан эмэгтэй гэж боддог бол, менежерийг дандаа завгүй байдаг, яаруу хүнээр төсөөлдөг. Энэ бол бидэнд суучихсан байдаг тогтсон хандлага юм. Өөрийнхөө хоббиг мэргэжлээ, хоббигоо мэргэжлээ болгоорой,

Мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлохûг хусвэл манайд хандаарай.

Сэтгэгдэлүүд:

1. Монгол Зон | 2008-10-25 11:42:51
meddegt mergen chotgor geltei
2. Монгол Зон | 2008-10-25 12:15:17
aan zaschihaa yu, za unshnaa hoo
3. Монгол Зон | 2008-10-25 12:21:01
za baiz yamar mergejil nadad taarah bol, er ni bi mergejil ezemshij chadah bolov uu, uzeed heleed og doo
4. Ууганаа | 2008-10-25 12:23:33
MANAI TUV 4 JIL HUUHDUUDIIN MERGEJLIIN CHIG BARIMJAA TODORHOILOH BATALGAAT CHANAR BUHII ARGA HEREGLEJ BNA. UNE N HYAMD UCHRAAS HUUDHUUD IH ONOSHLUULDAG.

800 TUGRUG. TSOGTSOOROO 4000 TUG BDG, AAV EEJUUD, AH EGCH NAR UNSHIJ BGAA BOL DAGUULAAD IREEREI, HUUHED DUU NARAA
5. Монгол Зон | 2008-10-25 12:26:07
namaig hun gej toogood heleed og tehhuu, za naidvargui bolohoor l ingeed duivuuleed baigaa yum bna
6. Монгол Зон | 2008-10-25 12:33:43
hamgiin gol asuudal, bas Tanii mergejliig ezemshvel bi chadah uu, unen setgeleesee hicheegeed zutgevel. aimaar goyo mergejil, aimaar goyo huuhen shig sanagdaad.
7. Ууганаа | 2008-10-25 12:33:45
Tgul ireed onoshluul daa!
8. Монгол Зон | 2008-10-25 12:37:26
bi irj chadahgui l daa, on-line onoshlogoo hiihgui yum uu? pls
9. angelic_universe | 2008-10-25 12:41:59
Сайн уу Сэтгэл зүйч минь хэхэхэ. Ойрд таарсангүй шүү.Ажил сайн уу хө.
10. setgeliin_toli | 2008-10-25 12:43:11
online onoshlogoo unendee yag odoogoor hiigdehgui bn. Hun uuruu husvel hiij chadna. Gehdee uurt chin deer mergejliin tohiroo her burdsen bgaag sain harah heregtei. Zugeer l tuhain mergejliin image d buu huurt.

Chmd amjilt husiy!
11. setgeliin_toli | 2008-10-25 12:44:20
Baaska snuu?
Ajil n snuu?
Bi sn.
12. Монгол Зон | 2008-10-25 12:44:39
oo universalangel sai hoo, sain uu daa
13. Монгол Зон | 2008-10-25 13:35:32
bi mathiin olympiadad ordog baisan, boloh yum baina tee
14. Монгол Зон | 2008-10-25 13:41:41
ugantsetsaeg ee neg yum asuuya, Kazanin ih surguuliig ene mergejleer togsson baih yostoi Zaya baigaa yu? neg heseg Indiad sursan
15. angelic_universe | 2008-10-25 13:50:10
Бутын маань толгой өнхөрөөд хэрэг алга сайн тайлбарлаад өгөөч.
Дээрхи зүйлсийг уншаад байсан чинь юм бодож байна шүү.
16. Монгол Зон | 2008-10-25 13:54:34
za bayarlalaa sanaa tavij hariu ogch baisand. bi tanai blogoor ue ue zochildog yumaa. mongol heleer ni yaaj orchuulj helj baina gedgiig bas sonirhood, gehdee tanai blog-iin hayag minii box-t baihgui, banjigaar orson ued maani hen negen tanai haalgiig teleh avaas bi shurgan ordog.

mergejliin humuus odoo namaig yamar hun, yu sonirhdog, yamar mergejil, mergeshil, hobbytoi zergiig buduuvchleed zangidsan gedegt itgej baina. Hundreltei bish bol nad ruu ilgeene biz ee.

Za erhem setgel sudlaach, blogger Tand ulam gegeetei amidraliig husye.
17. Монгол Зон | 2008-10-25 13:55:36
ha ha angelic-univrsal setgel tavij ivsen talarhlaa.
18. Ууганаа | 2008-10-25 13:56:46
Baaska bi ene But gedg hund uul n chadahiinhaa hereer l tailbarlaj bna daa.
19. Монгол Зон | 2008-10-25 13:58:09
tegsen shuu, hunii erdem chadal, chadvaraas gadna setgel gargah gej neg mundag yum bainaa.
20. angelic_universe | 2008-10-25 14:05:16
За одоо бүгдээрээ унтацгаая. хэхэхэхэ
21. tuk (зочин) | 2008-10-25 21:14:24
Яг гол юман дээрээ...Үерхэлдээ үнэнч явийшүү... нөхөөд
22. JIooBдон | 2008-10-26 18:43:27
би мэргэжлээ буруу сонгочоод
баларчийгаа хөөн. уул нь хоббигоо мэргэжил болгомоор байна. гэтэл ...
23. woman (зочин) | 2008-10-26 23:54:57
zarim hvmvvs hiih eatoi hiih heregtei gedgiig uhamsarlasan l bol hobbi ni bnu sonirholtoi bnu hamaagvi oroldsoor bgad amjiltand hvrdeg sh dee tanai setgel zvin tow haana bdag um bi neg ooriigoo onoshluulii
24. Болжмор | 2008-10-27 07:57:42
Яг иймэрхүү асуудлыг 8 ангиас нь эхлээд төвшинд нь тааруулж хичээл болгож оруулмаар санагддаг юм. Тэр хичээлдээ тухайн нэг өдөр эцэг эхийг нь байлцуулж хамтарсан харилцан ярилцаж хиймээр.
Харин Хоббигоо мэргэжил болгоно гэдэг бодох л асуудал байна...хэхэ баярлалаа
25. Ууганаа | 2008-10-27 08:55:28
Tuk-d sain oilgohgui bna,

LOOV-d getel yu tohioldov?

Woman-MUIS-EZS-iin urd chinii haraad ungurdug haalttai hallgatai mun, uilchluulegchdiin nuutsg hadgalah asuudal undr tuvshind bdg uchir haalgaa delgeed bdggui yumaa.

Boljmor-t Daanch tgd 8-aas angias n oroh ghr bgsh bolovson huchin her bilee, tiimees odoo uyed belen onoshlogoonii arguudaar uuriiguu ali salbart tohiroh zergee medchihej bolno.
26. Nyamka | 2008-10-27 09:46:46
Zaluus khuukhduuded unekheer kheregtei niitlel boljee. 10 jil ikh deed surguuliudad iimerkhuu material surgalt yabuulj baibal ikh ur ogoojtei bolokh baikhdaa.
27. Ганхүү | 2008-10-27 16:51:59
Үнэхээр гоё нийтлэл байна. Даанч хөх дэвсгэр дээр цагаан тексттэй болохоор нүд өвдөж байна. Засаарай амжилт
28. amanjinka | 2008-10-27 16:55:07
сайхан бичлэг бнаа...уншхад нээрээ хэцүү юм
29. gaihav (зочин) | 2008-10-30 03:53:38
mergejil ch ugui but baih gej hemeen shogshirch baigaad l garlaa. Uugantsetsegt naaadah bolovsrolgui humuustei yaasan ch udaan tevcheertei yarij bainaa, setgel sudlaach hun gej l iim baidag baih daa.
30. Maralaa (зочин) | 2008-10-30 19:36:42
tiimee mergejil bol mash tom hariutslgatai songolt.hun mergejliig zuwhun durtai zuileeree setgeliin huurluur shuud songoh bas tohiromjgui.um surch, sonsoj, chadwaraa mederch oilgsni undsen deer jinhen mergejlee songoh eostoi bolwuu.deed surguuli tugschuud dahiad uur mergejleer surch amjilttai yawj bga hun zunduu bdg. tegheer zuwhun zaluu bhdaa mergjlee uuriin chadamjindaa taaruulj songj boldg gej uzj bn.
mongolchuudl 10 tugsuul shuud 4 jil surah mergjleeree zaawl ajilah eostoi geedl neg tom tom mergejil songchihdog.tegeed hojim n ajildaa durgui nuguu ajlin stress g.m zuils bnshdee
31. Ууганаа | 2009-03-15 13:40:01
bugded n nuhduu bayarlalaa,
32. chimeegui hashgiraan (зочин) | 2009-03-23 19:54:16
mash ih bayrlalaa tanai tuv haana bdg ve ? yag l minii sarin tursh haij bsn zuil bn ..... gehdee hamaagui humuusees asuuhaas sanaa zovj bilee! yamar mergejil songohod chig barimjaa ugdug test maygin esvel zuvluguu ugdug gazar bn uu geltei n bish uug n ueiinhee huuhduudees asuusan l da tegsen ted ch bas buruu l bodoltoi yavdag yum bn naag CHI YU YARIAD BGAN ! YU GEJ TIIM BLAI GAZAR BDGIIN gesiishde hehe
33. uugantsetsegss (зочин) | 2009-03-24 16:27:21
chimeegui*d Bgaa bga bna, bid bna )
34. uilsee (зочин) | 2009-03-30 15:42:00
ene niitleliig iluu olon hund hurgeh heregtei. bugded ni amjilt okok
35. Ууганаа | 2009-03-30 16:03:57
tiim shu. )
36. advanced | 2009-05-14 16:34:20
sain uu? uugantsetsegee bi ene bichlegiig tanai blogoos awaagui ee gehdee uuruu anh bichsen yum bna gedegiigi medlee. bi uugantsetsegiin blogoos geed zohiogchiin erh oruulchihay bolno biz de uneheer heregtei goy medeelel bolohoor ni tawisiin uuchlaarai ene talaar setgegdelee uldeegeerei ok
37. Ууганаа | 2009-05-16 13:37:36
advanced*d aanhan, tsaashid yamar negen medeelel ashiglaj baival url buyu hayagiig n zaaval tavij bgaarai, hunii medeellg uuriin yum shig ashiglah n jaahan buduuleg uchraas bi nerve tei comment uldeesen bh,
38. zaya (зочин) | 2009-08-11 16:46:39
yamar mergejil songoh ni xuwi hunii ooriin l sonirholiin asuudal.mergejil huniig golohgui, hun mergejliig goldog gj ug bdgshde.hun ooroo hicheewel chadahgui zuil gej baihgui gj bi boddog.
39. zaya (зочин) | 2009-08-11 16:50:59
amidraliig yaj harna, amidral tiim l bdag gdg ni unen bogood goy ug bn.
40. Shuudriin Dusal (зочин) | 2009-10-23 00:19:35
sn bna u?
мэргэжилд тэнцэх чанарын судалгаа-g yaj ogoh ve?
41. Ууганаа | 2009-10-23 09:36:06
zaya*d bayarlalaa, amjilt,

shuudriin dusal*d 11-331175 utsaaar holbogdooroi, )
42. Erka (зочин) | 2009-10-29 11:34:41
uuganaa chi sain bagsh shvv, chinii lektsiig udirdagch nar sonsoh mash ih durtai bdag, manai baiguulagat olon hvn uuganaagiin lektsiig sonsmoor bna, surgalt yawuulaachee gej handdag, tiimees ooriig chini vneledeg hvmvvs mash olon bdag shvv. amjilt hvsie.
43. Erka (зочин) | 2009-10-29 11:35:02
uuganaa chi sain bagsh shvv, chinii lektsiig udirdagch nar sonsoh mash ih durtai bdag, manai baiguulagat olon hvn uuganaagiin lektsiig sonsmoor bna, surgalt yawuulaachee gej handdag, tiimees ooriig chini vneledeg hvmvvs mash olon bdag shvv. amjilt hvsie.
44. Ууганаа | 2009-10-29 11:47:42
erka*d bayarlalaa, uram ugsund, chmd ch bas amjilt husiy, )
45. Зүггүй охин Лена | 2009-10-29 11:52:03
би сонирхолоо хүсэл мөрөөдөл болгосон
46. Ууганаа | 2009-10-29 11:59:46
sn bna, bayar hurgiy
47. Зүггүй охин Лена | 2009-10-29 12:01:21
uuganaa-gehdee biylehgui bh vii gdgees ni aidag yum
48. Ууганаа | 2009-10-29 12:04:54
hehehe bolgoson yum bish uu?
49. Зүггүй охин Лена | 2009-10-29 12:12:02
хүсэл мөрөөдөл гэдэг чинь хүсэж байгаа гэдэг үүднээс л хэлсийн би 14тэй ш дээ яаж болгосон байх юм бэ эхлээд 11 жилээ төгсье хэхэ
50. Ууганаа | 2009-10-29 12:29:32
saihan nas, saihan angi,
51. Зүггүй охин Лена | 2009-10-29 12:37:06
хэхэ би дөнгөж 9-р анги хэхэ
Ууганаа эгчээ танд баярлала
52. Ууганаа | 2009-10-29 12:41:52
hehehe tom angi shdee, za amjilt hoyulaa buur msg bichij bgaa yum shig comment uldeej bna,
53. Зүггүй охин Лена (зочин) | 2009-10-29 16:36:14
хэхэ тэхх
54. Ууганаа | 2009-10-29 16:40:02
)
55. zaya (зочин) | 2009-11-02 20:43:32
tanai toe hna bdg yum hurdan hariu
56. Ууганаа | 2009-11-03 13:15:36
zaya*d МЭРГЭЖЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙН БАГТАЙ ХОЛБОГДОХ, СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ, СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ 11-331175 УТСААР, setgeliin_toli@yahoo.com ХАЯГААР ХОЛБОГДОНО УУ!

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.