Сүүлийн үед нэт гэдэг үгнээс залхах, зугатаах хоёрын хооронд болов.
Магад энэ ямар нэгэн зүйлийг илэрхийлсэн "шинж" гэж дүгнээд нэтийн тухай нэтээс ухлаа. “Интернэт донг эмчлэх” /Америкт төв нь байдаг/ төвийн судалгаагаар ИНТЕРНЭТ ДОН-г эмчилж болох бөгөөд энэ нь нэгэн төрлийн шинээр бий болж буй донтох зан үйл юм гэжээ.
1995 онд интернэт донг эмчлэх төв онлайнаас хамааралтай болсон хүмүүст туслах зорилгоор байгуулагджээ. Интернэтийг хэрэглэх хүний тоо өдрөөс өдөрт цаг тутамд нэмэгдэж байна.
Америкийн судлаач доктор Кимбэрли Ян хамгийн анхны судалгаагаа Америкийн сэтгэл судлаачдын нийгэмлэгийн хурал дээр хэлэлцүүлсэн бөгөөд Интернэт дон нь нь шинэ өвчлөл гэсэн санааг гаргажээ. Үүнээс хойш энэ өвчлөлийн тархалт нь маш олон улсыг хамарсан бөгөөд Итали, Пакистан, Иран, Герман, Чех зэрэг улсад хүчээ авчээ. Бусад судалгааны ажилд дурдаснаар Хятад, Солонгос болон Тайваны хувьд нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудал болоод байна.
Энэ өвчлөлийг DSM-Five ангилалд удахгүй оруулах юм байна. /Сэтгэцийн өвчний олон улсын ангилал тав./

Шинж тэмдэг
Доктор Кимбэрли Ян интернэт дон танд байгаа эсэхийг оношлох оношилгооны асуулгыг боловсруулсан бөгөөд нилээд элбэг тохиолдох шинж тэмдэгүүдийг дурьджээ.
• Интернэтэд орохгүй байх гэсэн зан үйлээ хянах оролдлго бүтэлгүйтэх,
• Интэрнэтэд байх үед мэдэхүй өндөржүүлсэн байдалтай ажиллах,
• Гэр бүл болон найзуудаа үл ойшоох,
• Онлайнд байхдаа нойроо хайхрахаа болих,
• Бусдад сэтгэлгүй гаргахгүй байх,
• Онлайн зан үйлийн үр дүнд буруутай мэдрэмж, ичсэн, түгшүүртэй, дарамттай байдлыг мэдрэх,
• Биеийн хувьд жин нэмэх, хасагдах, нурууны өвчтэй болох, толгойн өвчин,
• Өөрийн хувьд тааламжтай хийдэг байсан үйл ажиллагаанаасаа холдох,
Банжигчид болон мэргэн ухаант блогчид сайн бичлэг, сайхан сэтгэгдэл үлдээлдэг ч сэтгэцийн эрүүл мэнд талаасаа анхаарах болжээ. Банжигчидийн нэрнүүдийг бичих гэснээ болив. )
Харин өөрийгөө хамааралтай эсэхээ мэдэх хүсэлтэй * блогчид тусгай асуултанд хариулж* болно.
Заримдаа бидний хийдэг ажил ОНЛАЙН болчихдог. Харахад нэг л их ажил хийсэн завгүй нөхөд. Гэтэл үр дүн нь ОНЛАЙН ДОН байхыг үгүйсгэх аргагүй.Тиймээс нөхдөө хийх цагтаа, бичих цагтаа байя ТЭГЭХ ҮҮ?
Гэхдээ энэ бол зөвхөн миний санал, юуг хэрхэн сонгох нь таны мэргэн сонголт буй.


Сэтгэгдэлүүд:
би ажлын завсраараа бичлэгүүдийг гялс хараад л явдаг болохоор тэр байх даа
Света*d okay,
Maralaa*d sanal neg bgaa,
бялзуух*d hehehe ner chin uul n ortson bsn shdee, kekeke
suhe*d hey erhem nzr yu bn? uneheer chinii helsneer dontoogui hun bhgui bhaa, hehehe chinii taktic shu,
Санаа зоволтгүйгээр нэрсийг зарла зарла.... хэхэ
Suudriin dusal* okay )
эхлээд татаад дажгүй бас дажтай санагдсан ч дараа нь татмаар болоод байдаг,энэ интэрнет дон бас төстэй санагдаж байна,гэхдээ интернэтийг яг зохистой мэдээлэл авах,өгөх мэтээр хэрэглэе гэвэл заавал 1 донтсон хэсэг байх хэрэгтэй болчихоод байгаа юм ,тэр мэдээллийг нь олж өгдөг нийтлэдэг,тиймээс энэ бол нээх өвчин тусаад байх зүйл биш гэж бодож байна,харин суух үедээ суугаад ажилруугаа явж найз нөхөдтэйгөө уулзах гэж явахдаа цаанаасаа 1 нэт-д байгаад баймаар санагдаж байвал тийм дон гэж оношилж болох байх,донтвол донтсон шиг донтож хүмүүст хэрэг болох хэрэгтэй,эс бөгөөс хэмжээг нь тааруулаад хэрэглэчихвэл зүгээр л зүйл шүү,тэр ном унших тал дээр их сайхан хэлсэн байна,Космик,ер нь нэт-ээр донтой мэт их хэслээ гээд салах үедээ салж чаддаг бас урьдныхаа бодол санаа оюун ухаан,сэтгэмж,хандлагаар бусадтай харилцаж урьдныхаа хэмийг алдахгүй бол тэгээд болно байх гэж бодож байна,(эрүүлжүүлэх)
- Ком. дээр суух үед амарсан байдалтай биш хүний биед нилээд тааламжгүй байрлалтай байдаг. Энэ байдлаар ком.-гүйгээр ч гэсэн удаан хугацаанд суухад бие хөшиж ядарна.
- Дэлгэцнээс цацрах цацраг байгалийн ердийн туяанаас эрс өөр байдаг тул биед хортой нөлөөлөл үүсгэдэг. Мөн дэлгэцэн дэх дүрс ойж биш цаанаасаа гэрэлтэж харагддаг нь хүний харж дадсан дүрснээс эрс өөр байдаг бас хүний харах хүрээ хязгаарлагдмал нэг хэвийн ба ойр зайнд байнга хөдөлгөөнгүй хардаг тул хараанд муугаар нөлөөлдөг. Дэлгэцний хортой цацрагны нөлөөг арилгахын тулд тулд LCD дэлгэц тависан дээр. Хуучны CRTдэлгэцүүд зарим талаар дүрс өнгөний үзүүлэлт сайтай бас хямдхан ч удаан суудаг бол хэрэглэсний хэрэгггүй бараг хог дээр хаявал таарна.
- Ком.-ийн дэлгэц болон процессорноос сул соронзон долгион цацардаг энэ нь хүний биед нилээд таатай бус нөлөөлдөг. Тархи мэдрэл зүрх судасны системд илүү муу нөлөөлдөг. Хорт хавдар ч хүртэл үүсгэж болно. Олон компьютер зэрэгцээ ажилладаг офист энэ нөлөө улам нэмэгдэнэ.
- Компьютерийн хөргөлтийн сэнсний чимээ их бол удаан хугацаанд ажиллахад жинхэнэ ядаргаа болно. Дуу багатай ком-г аль болбол сонгоорой.
- Ком нь агаар дахь сөрөг ионуудыг устгадаг. Сөрөг цэнэгтэй ион бол хүнд зайлшгүй хэрэгтэй зүйлсийн нэг. Ком гадна машин техникийн бүхэл төрлүүд энэ цэнэгийг үгүй хийж байдаг. Сөрөг ионыг ялгаруулагч нь ой мод цэцэг ургамал, гол ус юм.
- Интернетэд сэтгэлзүйд дайсагнасан мэдээллүүд элбэг өөрөөр хэлбэл сөрөг эрчим бүхий мэдээлэл. Үүнийг нэг талаас ямар нэг зорилгоор хөнөөлтөй зэвсэг болгон зориуд хэрэглэдэг.
- Хүний бусадтай хэвийн харьцах сэтгэл хөдлөл харьцааны чадварыг эвддэг.
- Сайн тал нь гэвэл цаг үрэхгүйгээр зардал багатайгаар хурдан шаардлагатай мэдээлэл олж авах солилцох дамжуулах.
Bulu*d bayarlalaa, saihan setgegdel bn,
angelic*d humuus eserguutseed bnaa,
tuk*d magad,
би ч хамгийн эхэнд нь орох байхдаа одооноос ч нээрээ багасгийдаа ...
Сэтгэгдэл үлдээх: