САЙХАН ЗҮЙЛ ЮУ БАЙНА?

Нөхдөө, найз нараа, дүү нараа, оюутнуудаа, хэд хоногийн өмнө САЙН ЗҮЙЛ ЮУ БАЙНА? сэтгэл зүйн асуулга явуулсан билээ.

Энэ асуулга нь зүгээр нэг судалгаа байгаад зогсохгүй та бүхэн өөрсдийн бичсэн зүйлээсээ, бусдын бичсэн зүйлээс эрч хүч, илүү сайхан бөгөөд урам зоригийг мэдрэх зүйл болж чадсан байхаа.

Би ч бас та бүхний бичсэн сэтгэгдэл болгоноос хүн өөрөө л сайхан гэж бодвол сайхан гэгч зүйлийг үүсгэж чаддагийг дахин мэдэрсэн билээ. Энэ асуулга дээр ингэж хариулвал ийм байна гэсэн хариу байхгүй бөгөөд та ертөнцийг хэрхэн хүртэж хүлээн авч, амьдрах итгэлээ өөрийн нэрэлсэн зүйлээсээ авдаг нь харагдана. Таны хувьд та хамгийн үнэтэй зүйлсээ нэрлэсэн бөгөөд энэ таны эрхэмлэл бахархал болсон ҮНЭТ ЗҮЙЛ чинь байх болно.

Бид болохгүй бүхэхгүйгээ тоочдог, ярьдаг. Энэ байдал үеийн үед байсан бөгөөд ярьлаа гээд шийдвэрлэгдэж байгаагүй. Харин үүний оронд өөрт байгаа, өөр бусдад байгаа сайхан зүйлийг мэдэрч түүнээсээ урам зориг авах нь сэтгэл зүйн хамгийн чухал үйл явц юм. Мэдээж үүний нөгөө талд гуниг, гутрал байгаа ч дандаа мэдрэх нь сайн биш.

Хэн урам зоригтой байна тэр хүн амьдарч байна...

Жаргалтай амьдрал гэж үгүй, жаргалтай өдөр хоногууд байдаг. Өдөр бүр өөрөөсөө сайн, сайхан зүйлийг мэдэр. Мэдэрч байна гэдэг хүн байна гэсэн үг.

Мөнгө хэрэггүй мэт ажилла

Хэн ч таныг гомдоогоогүй мэт бусдыг хайрла

Хэн ч таныг хараагүй байна гэж бодоод бүжиглэ

Хэн ч таныг сонсоогүй мэт дуул  )

Сэтгэгдэлүүд:

1. Ууганаа | 2009-10-18 14:23:24
)
2. Баасанболд (зочин) | 2009-10-18 14:40:30
сайн байнуу багшаа ажил төрөл сайн уу болохгүй бүтэхгүй байгаа зүйлийн талаар заримдаа ярихаар сэтгэл онгойдог тэхдээ тэр бүтэхгүй байгаа зүйл нэг л өдөр алга болсон байдаг тэгэхээр энэ ерөөсөө тийм чухал зүйл биш юм шиг яаж ийм чухал биш юманд санаагаа зовоохоо болих вэ?
3. Ууганаа | 2009-10-18 15:14:48
Баасанболд*d hehehe, chuhal bish gej bodoh )
4. cosmic | 2009-10-18 18:06:45
Амьдрал угаасаа үргэлж бүтэх албагүй, хэзээ ч бүтэмжтэй байгаагүй, хэзээ ч үргэлж бүтэмжтэй болохгүй, үргэлж бүтдэг болсон ч гэсэн сэтгэл тань ханахгүй. Жишээ нь ямар нэг тоглоомоор зүйрлэхэд үргэлж хожоод байвал эхэндээ сайхан байсан ч сүүлдээ залхаж эхэлнэ. Энэ бол ямарч тоглоом ямарч зугаа биш болно. Зүгээр л зовлонд заавал уурлаж гуниж хандах жаргалд заавал баярлаж хандах ёстой юу. Зовлонг уй гунигтай нийлүүлээд гагначихсан зүйл биш энэ бол зүгээр л бараг муу зуршил шахуу зүйл гэж боддог. Би аймаар бачимддаг уурладаг байсан ч иймэрхүү бясалгасаар байгаад ер нь их тайван болсон. Намайг найз маань аймшигтай тайван гэж хүртэл хэлж байсан. Нэг муу гэвэл хор шар байхгүй идэвхгүй болчих талтай юм шиг байгаа юм. Гэхдээ л урьдхаасаа хамаагүй дээр болсон. Peaceful Warrior гэдэг нэг киног саяхан үзсэн чинь уг кинонд иймэрхүү талын зүйл өгүүлээд байгаа юм шиг байна лээ. Та нар бараг үзсэн байх. Урьд нь үзээд нэг их сайн ойлгоогүй.
5. Өвлийн өвөө anjigai | 2009-10-19 09:58:29
Жээ гялайлээ.
6. oyun-erdene (зочин) | 2009-10-19 10:04:10
sanal neg bn ene buhend
amjilt
7. marala (зочин) | 2009-10-19 10:12:46
bayrllaa humuusin bichsen saihn zuilsig unshaad nadd ch bas sanal neg bsniig medreh saihn bsn shuu
8. nyamkhuu (зочин) | 2009-10-19 10:12:55
Бид сайн сайхан бүхний төлөө л амьдардаг шүү дээ. Хүнд сайхан зүйл үргэлж л тохиолдож байдаг харин түүнийг мэдэхээсээ мэдэхгүй өнгөрч байдаг нь харамсалтай. Тэгээд мэдээж амьдралын хамгийн сайхан зүйл нь хайр шүү дээ
9. Ууганаа | 2009-10-19 13:25:25
cosmic*d ))

anji*d tand ch bas,

oyun-erdene*d bayarlalaa,

maralaa*d bi bas,

nyamkhuu*d hair, hai, ha, h, ha, hai, hair, gej uu? kekeke
10. tuk (зочин) | 2009-10-19 13:26:57
Хадганд ороосон чулуу хүртэл Бурхан болсон домог байдаг.Гэтэл үнэхээр алив юмыг гэгээнээр харж, "цагаан" байх гэж хичээдэг ч сэтгэлийн мухарт хар байсаар байх нь олон. Гэхдээ л бүүр болохгүй бол "тоохгүй хаячих" гэсэн зарчим гэхиймуу даа, нэг тиймэрхүү юмыг л баримталдаг даа. Жаргалтай хоногууд олон байвал уг нь зүгээр л юм сан хэн хэнд маань
11. Nyamka | 2009-10-19 13:40:51
бусдын бичсэн зүйлээс эрч хүч, илүү сайхан бөгөөд урам зоригийг мэдрэх зүйл болж чадсан шүү нээрээ... баярлалаа
Сайхан судалгаа шүү үр дүнг нь харлаа хэхэ :)
12. Ууганаа | 2009-10-19 14:53:48
tuk*d huuyee kino yu bolson be? bi yum martdaggui shu, chi neg yum unshuulna geed alga bolsn, so sa? hehehe, hen hend maani uu? uul n tiim shu dee nzaa,

Nyamka*d zovhi n uuduu, tsohilt n huchtei gej neg mundag bgsh uchdr heleed bsn, teren shig l ... ))
13. tuk (зочин) | 2009-10-19 15:03:42
Киногоо хийж байгаашдээ хө.Оноос өмнө нээлтээ хийчих санаатай байгаа.Гарахаар нь үзүүлнээ.Миний нэрэн дээр дараад блогоор зочилоорой
14. Ууганаа | 2009-10-19 15:30:11
tuk*d uu tiimu? uzii shu, amjilt, )
15. bataa123 | 2009-10-20 18:03:07
http://blog.banjig.net/b/post.php?blog_id=26467&post_id=277222#comment-1196436
16. bataa123 | 2009-10-20 18:03:32
нулимс үнэртэй юм бна шүү
17. Ууганаа | 2009-10-21 13:04:34
bataa123*d unshlaa nz n,
18. Grace (зочин) | 2009-10-21 22:33:22
za bugdeere sain baitsgaanuu uneher goy asulga bna amidrald har baraan zuiluud bdagch saihan zuil ch bas bna oorin amidarch bga nadad ogogdson buhii l zuilde setgel hangaluun bn ogogdson zuil gher ger bul amidral ged buh zul orno ihenhde bid oort bga zuilde setgel hanamjgui iluu ihig huseed ireher bolohoo baij eheldeg bi ene delhii der davtagdashgui negen tengeriin odiig nar sarig yg nad shig hardag hen ch bhgu gj bodohor uneher saihan bdag bolohgui bga zuilde ch ih ach holbogdol ogohiig husdeggui haaya bolohgui butehgui zuil bh shde gehdee ene bol mohol bish harin dahin negen ehleliin undes gsen ug gej bodoj bna
19. angelic_universe | 2009-10-26 10:32:21
зө
20. Ууганаа | 2009-10-29 10:57:05
Grace*d snuu? bayarlalaa,

angelic*d hehe yu gej bgn?

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.