Хурууны өндөг кибоард хоёрыг нийлүүлээгүй хэсэг хугацаа өнгөрчээ.
Бодож эрэгцүүлэх, эрэгцүүлэн дүгнэх, түүнээс шинжилгээ хийх, хийсэн шинжилгээгээ ажиглах, таамаглал болгох, худал үнэнийг туйлын биш утгаар нь ойлгох...
Энгийн нүдээр хараад мэдчих амархан зүйлийг шинжлэх ухаан хамгийн ойлгомжгүй томьёоллоор илэрхийлдэг. Түүний нэгэн адилаар хийсэн болон хийх гэсэн үйлдлээ дүгнэж цэгнэх нь шинжлэх ухаанаар оролддог, өөрийнхөө нэгэн хэсгийн түүнд зориулж байгаа бүх хүнд хамаатай. Шинжлэх ухаан : шинжлэх ухаан болохынхоо хувьд судлагдагдахуун буюу судлах зүйл, онол, арга зүйтэй байхыг шаарддаг.
Сэтгэл судлалын шинжлэх ухаан философийн асар том модноос салаалан мөчир болж өөрийн гэсэн судлах зүйл, судалгааны арга, онолтой болохын зэрэгцээ социологийн шинжлэх ухаанаас ялгарах өвөрмөц арга /ӨӨРИЙГӨӨ АЖИГЛАХ - ИНТРОСПЕКЦИ/-ийг судлаачид 18 дугаар зууны үед их хэрэглэдэг байсан нь нууц биш юм.

МЭРГЭЖЛИЙН УДИРТГАЛ гэдэг хичээл сэтгэл судлалын мэргэжлийг сонгосон бүх оюутнуудад ордог хэцүү бөгөөд шаналгаатай лекц байсан юм / Шаналгаатай гэж хэлэхийн учир яаж ч хичээгээд ойлгодоггүй, өөрийгөө тэнэг юу уу гэж бодоход хүргэдэг хичээл байлаа/. Хийх зүйл маань ойлгомжгүй, даалгавар нь хүнд, заримдаа багшийн юу хэлээд, яриад байгааг нэхэн ухах нь төвөгтэй байдаг байлаа.
Зарим нэгэн жишээ болон түүхийг ойлгох гэж манай ангийхан дор бүрнээ хичээдэг байсансан. Түүн дотроос миний ой тогтоолтонд одоо ч гэсэн тодоос тод байдаг зүйл бол одоо миний голчлон бичиж байгаа ИНТРОСПЕКЦийн арга юм.
Ямар нэгэн зүйлийг хийхдээ, хийж байхдаа, хийснийхээ дараа, хүмүүстэй ярьж байхдаа сэтгэл судлаач гэлтгүй хүн бүр энэ аргыг хэрэглэж болно. Өөрийгөө ажигласнаар сэтгэцийг бүхэлд нь болоод өөрийн зан үйлээ мэдэж болно гэж үздэг хандлага, арга зүй байсан билээ.
Судалгааны арга тоймтой болж ирэх цагт энэ аргыг тийм ч чухал бус мөн сувьектив хандлага ихтэй гэж судлаачид үзэх болжээ. Миний бодлоор эмпирик түвшинд итроспекцийг хийх нь буруудаад байх зүйлгүй бөгөөд хамгийн чухал нь өдөр тутмын тэмдэглэл юм. Хийсэн тэмдэглэлдээ дахин анализ хийж үзэхэд та энэ аргыг эд шидийг үзнэ гэж итгэж байна. Ялангуяа нийгмийн шинжлэх ухаанаар суралцаж байгаа, суралцах гэж байгаа мөн анагаахын оюутнууд.
Бид сүүлийн үед өөрийгөө танин мэд гэж эргэн тойрныхондоо хэлэх болжээ. Гэхдээ хэрхэн, яаж гэдэгт хэн ч хариу хэлдэггүй шүү дээ. Өөрийгөө танин мэдэж болох энэ аргыг туршаад үзээрэй.
Өөрийгөө танин мэдэхээс илүү үр бүтээлтэй ажил гэж үгүй. Демокрит


Сэтгэгдэлүүд:
Namun*d ingej bich gsn durem bhgui, gehdee bichih n chuhal bus ene arga uuruu chuhal yum, ene argiin amjilttai bh eseh n bichiglel buyu temdeglel yum, amjilt husiy
Naraa*d okay, sanalg huleeb avlaa, delgeruulj ochi
gants, hoyor ugeer arai tailbarlaj amjihguinee, hun uuriiguu tanin mediy gevel yamar negen arga heregleh heregtei ter argiin neg n INTROSPECTION bj boloh yum,
Хүн хөдөлмөр хийж өөрийгөө таних ёстой гэж нэг халти уншсан тэр тухай задлаад ............. өгнө үү.......
Enkh*d ) bolnoo bolno
jaky*d tegelgui yahav
Tseveen*d bayarlalaa,
shinee*d bayarlalaa,
Сэтгэгдэл үлдээх: