ҮХЛИЙН ТУХАЙ ЯРИА

10 хоног тутмын Цаг төр сэтгүүл Монголдоо гардаг сэтгүүлээс хамгийн сайн мэдээлэл, сонирхолтой сэдвээрээ ялгагддаг гэж боддог. 2009 оны 4 сард нийтлэгдсэн энэ ярилцлагыг блог уншигчиддаа зориулж байна.

Энэ дугаарынхаа “Нэг сэдвээр” буланд “Сэтгэлийн толь” төвийн сэтгэл судлаач Б.Ууганцэцэгийг урьж Монголчуудын үхлийн талаарх нийтлэг хандлага ямар байдаг талаар ярилцлаа. 

-          Сэтгэл судлаачийн үүднээс харахад хүмүүс үхэлд хэрхэн ханддаг вэ?

-       Монголчуудын үхлийн талаарх ойлголтыг судлахад үхлийг хойшлуулдаг нь анзаарагддаг. Надад өнөөдөр, маргааш тохиохгүй гэж бүгдээрээ боддог. Үхэл бидэнтэй ойрхон байдаг гэж бодохоос айдаг. Үхлийн тухай бодож байж хүн айхаа больно. Ойр дотных нь хүн нас барахад хүн болгон дотоод сэтгэл мэдрэмжээ өөр өөрөөр гаргадаг. Амьдралын туршлага, үзэл бодол, сэтгэлийн хат, тэвчээр гээд сэтгэл зүйн бүрдлүүд ямар байгаагаас хагацлыг сөрж зогсож чадах эсэх нь хамаардаг. Үхсний араас үхэж болох биш гэж ярьдаг. Бүтэн амьдарч байгаад нэг хэсэг чинь алга болсон ч чи бүтэн хэвээрээ л байх ёстой гэсэн хандлага байдаг. Үхэл бол айдас гэж хүлээж авдаг. Хүүхдүүддээ энэ тухай ярьж, тайлбарладаггүй. Гэтэл яг бодит байдал дээр үхлийн тухай яриснаар амьдралын үнэ цэнэ мэдрэгддэг. Ганц амьдрах нас жаргаад үхье гэх хүн ч бий. Үхэл гэдэг амьдралын үнэ цэнийг ойлгуулдаг хамгийн том зүйл. Суут сэтгэгч Платон “Үхэл амьдрал хоёр нэг зүйл” гэж хэлсэн байдаг. Үхэл байгаа учраас амьдралын үнэ цэнэ тодорхойлойгддог.

-          Тодорхой жишээ хэлбэл...

-          “Та нарын хувьд тэр гэж хэн бэ?” сэдвээр оюутнуудаар эссэ бичүүлж задлан шинжилгээ хийж үзлээ л дээ. “Тэр” гэдэг нь тухайн оюутны хувьд хэн ч, юу ч байж болно. Тэдний бичсэн зүйлийг уншаад задлан шинжилгээ хийж үзэхэд бүгдээрээ л хайртай, дотно зүйлээсээ салахыг хүсэхгүй, байнга л хамт байхсан гэсэн хүсэл цухалзаж байсан. Үүний цаана нэг айдас харагдаж байгаа юм л даа. “Тэр” гэж онцолсон зүйл маань намайг орхиод одчих вий, байхгүй болчихвол “би яанаа” гэсэн бодол харагдсан. Нэг үгээр хэлбэл үхлээс бүгд айдаг. Ойр дотны “тэр” хэмээн онцолж байсан хүн нь нас барлаа гэхэд үхэлд нь өөрийгөө буруутгасан, одоо хажууд байсан бол, тийм үйл явдал болоогүй бол гэсэн харуусал, санаашрал мэдрэгдэж байсан.

-          Муу ёр, нүгэл гээд үхлийн тухай ярихаас аль болох цээрлэдэг энэ зөв үү?

-        Манайхан үхлийг их цээрлэдэг. Муу юм дуудаж байгаа юм шиг битгий уйл, хүн үхчихсэн биш гэж ярьдаг. Ярих дургүй. Энэ тухай бодохгүй явж байгаад насыг барна гэж боддог. Гэтэл үнэндээ хэзээ нэгэн цагт бүх хүнд тулгарах учраас гээд бие сэтгэлээ бэлтгэх ёстой. Бөөнөөрөө сууж байгаад үхэх тухай ярихаар сэдвийг өөрчилье, гоё юм яръя гэдэг. Залуу хүн үхэхгүй гэж боддог. Тэгээд хэн нэгнийгээ алдахаараа гүн хямралд ордог. Цаг хугацаа өнгөрөх тусам сэтгэлийн шарх аньдаг гэдэг. Гэхдээ л үхэлтэй холбоотой шарх ямагт үлдэж байгаа нэгнийх нь сэтгэлд байж л байдаг. Тэр шархыг оёод эдгээсэн байлаа ч үхэлтэй холбоотой зүйлийг хүлээж авахдаа өөрт тохиолдсон хагацлын тухай бодож эхэлдэг. Хагацлынх нь тухай бодол тархинд байнга хөөрлийн голомт хэвээрээ байдаг. Бага байхдаа эмээгээ алдчихсан хүүхэд байлаа гэж бодъё. Хэн нэгэн хүн эмээгийнхээ тухай ярихад эмээгийнхээ  үхлийн тухай юм уу, эсвэл амьд байсан бол гээд л бодох жишээтэй.

-          Бага насны хүүхэд ээж, аавыгаа алдлаа гэхэд мартчихна гэж найддаг. Тэгээд нас барсан хүний тухай аль болохгүй ярихгүй, ярилаа гэхэд яриаг өөрчилж, анхаарлыг нь сарниулах гэж оролддог. Энэ үед яах ёстой вэ?

-          Ярихгүй байгаагаар асуудлыг мартуулчихаж байна гэж ойлговол эндүүрэл. Бага насны хүүхэдтэй нас барсан аав, ээжийнх нь тухай ярилцаж байх ёстой. Бүх зүйлийг хав дараад байвал сэтгэлд нь томоос том шарх бий болдог. Жаахан хүүхэд энэ бүхнийг мартчихна гэж найдах хэрэггүй. Хүн юуг ч мартдаггүй. Тийм болохоор хамт байсан сайхан үеэ дурсах эсвэл ээж, аавынх нь сайн хүн байсан тухай ярьж түүнд сайхан, гэгээн дурсамж болгон ярьж байх хэрэгтэй. Ярихгүй байна гэдэг хүүхдийн дотор байгаа зүйлийг авдарт хийгээд цоожлоод байгаа хэрэг. Тэр нь булгилж, булгилж нэг л өдөр авдарныхаа цоожийг зад татаад гарч ирнэ. Ингэхдээ ихээхэн бухимдалтай хэлбэрээр илэрдэг. Амиа хорлох, амьдралыг үзэн ядах гэх мэт. Гэхдээ ойр дотных нь хүнийг хэзээ ч эргэж ирэхгүй тухай хэлэхдээ маш болгоомжтой хандах ёстой.

      Ярианы эхлэхээс өмнөхөн та бүх зүйл ашиг сонирхлын онолоор тайлбарлагдана гэж байсан. Тэгвэл үхэл дээр тэр онол яаж харагддаг юм бэ?

-          Заримдаа хүн хэн нэгнийг үхчихлээ гэхээр баярладаг шүү дээ. “Тэр нэг юм үхэж санаа амраалаа. Ашгүй дээ” гэх тохиолдол байдаг. Тэгэхээр үхэл хэнд тохиолдож байгаагаас хамаарч хүмүүст янз янзын хариу үйлдэл үзүүлдэг. Яагаад дотно хүнийг нас барахад чи ихээр гуниглаад байгаа юм бэ гэсэн асуултанд хариулаад үзье. Тэр хүнийг байхад сэтгэл санаа тайван, ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн хувьд баталгаатай гэдэг мэдрэмж төрж байдаг. Нөгөө хүн нь байхгүй болчихоор сэтгэл нь түгшээд, цаашид амьдарч чадахгүй юм шиг бүх зүйл дэнслэгдээд ирдэг. Ингэхээр хэн нэгнийг үхчихлээ гэж харуусаж байгаа харамсал, уй гуниг эргээд өөрийгөө бодох сэтгэлээс л үүдэлтэй байдаг. Хүн яах гэж хүүхэд төрүүдэг юм бэ? Магадгүй хөгшин настай болсон хойноо нүд чих амар байхсан, хөлөө хучуулах гэж. Хүн яагаад сайхан хүнтэй сууж, гэр бүл болно гэж боддог юм бэ? Өөрийгөө хайрлуулах гэж. Түүнээс нөгөө хүнээ хайрлах гэсэндээ биш. Энэ бүхэн ашиг сонирхлын онол. Үүнтэй санал нийлэхгүй хүн олон байгаа байх. Яг үүн шиг хэн нэгнийг үхчихвий гэсэн айдсын цаана ч бас ашиг сонирхол, сэтгэл санааны томоохон хүчин зүйл байдаг.  

-          Нэг найз маань “Баруунд хүмүүс үхлийн өөдөөс инээгээд л хардаг. Тэд үхлийн тухай дуулж, шүлэглэж чаддаг. Харин монголчууд бид хэзээ ч тэгж чадахгүй” гэж байсан. Яагаад тэгж байгаа юм бол?

-          Багаас нь хүүхэддээ үхэл бол аймаар зүйл гэсэн ойлголт өгчихсөн учраас хэн ч тэрний тухай дуулж, шүлэглэж чадахгүй, түүнээс айж дагжин чичирч амьдардаг. Үхэл гэдэг бол айдас гэж боддогоос хэзээ ч амьдралын үнэ цэнэ гэж боддоггүй. Баруунд хүмүүс үхлийн тухай дуулж байна. Монголд байна уу? Байхгүй. Үхлийн тухай бичсэн ном зохиол тун ховорхон, байсан ч түүнийг уншдаггүй. Бичихийг ч хүсдэггүй. Би үхэл зөгнөчих вий гэсэн айдаг. Хүн ер нь үхлийн тухай бодож байх хэрэгтэй. Энэ тухай хүмүүст хэлбэл “Муу ёртой. Яасан аймаар юм бэ?” гэнэ. Харин ингэж бодсоноороо үхлээс амжиж тийм, тийм зүйлийг хийж дуусгахсан гэж яардаг. “Өнөөдөр хамгийн сүүлийн өдөр юм шиг амьдар” гэсэн үг байдаг шүү дээ. Харин бид бүгдийг маргааш, маргааш гэж хойшлуулдаг. Маргаашийг үзэж чадахгүй үхчихвэл гэсэн бодол огт байдаггүй. Энэ нь бидний уламжлал, ёс заншил, шашинтай ихээхэн холбоотой. Монголчууд маргааш амьдарна гэж бодоод хоолоо үлдээж хонодог. Хятадууд өнөө шөнө үхчихвэл яах вэ гээд бүх хоолоо иддэг гэдэг. Хоолоор л илэрхийлсэн болохоос биш энэ хүмүүсийн амьдралд хандаж байгаа хандлагыг илэрхийлж байгаа юм шиг. Тэд амьдралд шунаж байхад бид маргааш гэж хойшлуулдаг. Тэгээд маргааш нь байхгүй болчихдог. Өнөөдөр л амжиж хүмүүст сайхан үг хэлэх хэрэгтэй, хийж амжаагүй бүхнээ дуусгах гэж ёстой. Үхэхээ байг гэхэд маргааш гэж хойшлуулсан бүхэн биднийг бухимдуулдаг шүү дээ.

М.Гэрэлтуяа    

Сэтгэгдэлүүд:

1. Ууганаа | 2009-07-19 19:32:04
tsasnii chimee*d ene talaar hoyulaa tuhtai yari tehu, bur hamag horhoi hudulchluu, bichih ghr tsag ih orood bnoo,

dream*d sanal neg bn, dandaa tegj uuruusuu tulhdeg yum, bid hamgiin sn nziigaa aldaad ugui yum bn gdg bur sn medersen dee, ( nas hamaagui, yur n yu ch hamaagui, uhel heniig ch yalgadaggu,
2. Ууганаа | 2009-07-19 19:45:47
tsasnii_chimee*d bichul ih yum bolohnee, hoyulaa yarisn n dr yum bnaa, )

dream*d harin tiimee humuust tiim togtson handlaga yalabguya bidend bdg. Bid turuu jil hamgiin dotnii nzigaa aldaad l uhel yag hajuud bdiim bn gdgg medersen dee, uhel heniig ch yalgadaggui, manaihan uhlee uursduu hoishluuldg uchraas amidrald hairgui.
3. элсцас (зочин) | 2009-07-19 20:16:10
Сайхан сэдэв байна.
Нэгэн цагт би муу амьд явахаар сайн үхчих юмсан гэж боддог байж билээ. Харамсалтай нь үхэл, тэр тусмаа сайн үхэл санасны зоргоор олдоогүй ээ..
Хүн бүрт л үхлийн айдас байдаг. Далд ухамсарт нь. Энэ нь эхийн хэвлийгээс төрөх тэр агшинд программчлагддаг шиг байгаан. Үхэл гэж юу болох, яагаад үхэх ёстой гэж... Үнэнийг хүмүүс мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй. Бүх юм өөрийн цаг хугацаатай. Зуурдын үхэл нь хэдийгээр санамсаргүй мэт харагдаж байвч, тэр нь учир шалтгаантай л байгаа.
Нас барсан хүний булшин дээр юу гэж бичигдсэн байдгийг мэдэх үү? "Таны, чиний минь гэгээн дүр бидний сэтгэл зүрхэнд ҮҮРД МӨНХӨД хадгалагдан үлдэх болно" гэх утгатай үгс байдаг. Бас дуу шүлгэнд ч "ҮҮРД МӨНХӨД хамт байхсан" гэх аястай мөрүүд байдаг. Хэн тэр үүрд мөнхийг үзчихээд үүрд мөнхийн тухай яриад, дуулаад, бичээд байгаа юм бол?
Зуурдаар нас нөгчсөн хүмүүс яадийн бол гэхээс, нас нь болчихсон гэж үзээд цагаа хүлээн буй хөгшид бүгд л наминчилж эхэлдэг, би буруу юм хийсэн байх вий гээд л, яагаад? Миний хувьд үхэл бол айдас биш, харин дараа нь яах бол гэдэг л айдас юм шиг. Цагаа хүлээн буй хөгшид юунаас айгаад наминчилдаг юм бол?
Би гэрээслэлээ бичиж бэлдсэн. Би хэзээ ч явж магад. Гэхдээ надад айдас алга. Би ирсэн, цаг нь болохоор хаанаас ирсэн тийшээгээ буцна. Харин хүн болж төрснийхөө учир утгыг хэр ойлгож, үүрэг зорилгоо хэр биелүүлээд буцаж байна вэ, хэр хүн шиг хүн чанартай амьдарваа гэдэг л миний хувьд чухал санагддаг.
Үхэл бол миний хувьд гадуур хувцасаа тайлж тавиад, эргээд эхийнхээ амар тайван хэвлий мэт тийм төрөлх гэртээ харьж байгаатай адил. биднийг ҮҮРД МӨНХ хүлээж байгаа!
4. элсцас (зочин) | 2009-07-19 20:27:48
Нэгэн цагт Бурхан хүмүүсийн зүрхэнд ҮҮРД МӨНХИЙГ үлдээсэн тухай домог яриа сонсч байснаа санаж байна.
Харин тэр ҮҮРД МӨНХ нь ямар газар юм бол? хүмүүсийн ярьдагаар там ба диваажин гэж хоёр хэсэгт хуваагддаг юм бол уу?
Муу үйл хийсэн хүмүүс там руу, сайн үйлийг хийсэн нь диваажинд очдог уу? муу үйлд юу юу орох вэ? Муу үйл хийгээгүй хүн гэж энэ дэлхийд хэд байна вэ? Хэн диваажинд очих вэ? Диваажинд хүрэх зам нь хаана байна вэ?
Хүнд ялтай гэмт хэрэгтэн дээд хэмжээ сонсчихоод... эцсийн цаг ирэхэд наминчилдаг. Яагаад?
5. Ууганаа | 2009-07-20 10:14:02
Uhliin tuhai sudlah yum bol mash sonirholtoi bas ...
6. Цасны чимээ | 2009-07-20 11:03:56
сайхан ярилцага байнаа.
үхэлээс айх монгол хүний сэтгэлгээ нь шарын шашинтай нэлээд хамаатайгаар төлөвшссөн байхаа
- чи алуул алалдааа алгын чинээ газрыг өмхийрүүлхийн нэмэр
гэж Зэв чингисд хэлдэг биздээ
тэхээр 13 зууунд үхэлээс нээх их айгаад байдаггүй байсан биз
хэрэвээ айдаг байсан бол дэлхийн талыг эзлэж чадахгүй байсанч байж болохийм.
-Заа мань чамайг өршөөе гээд Тэмка ах өршөөлийн хууль санаачлаад байхад
Жамуха би үхнэ л гэдэг биздэээ бас тэр аманд нь өөх жихэж алах байна. хэрэвээ үхэлээс айдаг байсан бол өвөө эмэээ нар юу гэж сайн дураараа амандаа өөх чихүүлхэв хэрвээ айдаг байсан бол хайртай буурайгаа юу гэж чад хийлгэх вэээдэээ


тэхэээр манайхан бол ямар ч байсан айдагггүй байсан гэсэн гипотез дэвшүүлжийнааа харин одооо бол айдаг л дааа аа бишээ одооо бол харин ч айх нь багасч байж болохийм яагаад ч юм энэ айдас нь шашны зан үйлтэй холбооотойм шиг санагдаад байхиймаа ууг нь шарын шашинд үхэл аймаар тухай заадгүй харин ч төрөх үхэх үнэн гээд бүүр 4 үнэн байдаг гээд тодотгол хийчихсэн байдаг байхаа заааа тэхдээ манайхан шашиныг хэзээл нэг зүй ёсооор нь шүтэж байлааадааа
харин надад яагааад шашны зан үйлтэй холбоотой айдас нь эхэлсэн гэсэн санаа төрөөд байгаам бол дэмий дэмий бодоод золиг чинь үхэх цаг нь ойртож байгаам байнадоооо
-цөг чи юу яасан үхэл мүхэл хар залуугаарааа дэмий байлай юм яриад мууу ёр ямарч цагт ярьсан юм билэээ зүгэээр !!!!
7. bud (зочин) | 2009-07-20 11:44:52
Hi nzaa goy sedveer yriltssan bna aa gehdee bi chamd neg zuiliig helmeer bna uheed daraa ni amidral gej bdg yumaa zuvhun materi anhdagch gesen setgelgeend hun uheed buh zuil duusdag gedeg ch Oyun uhaan anhdagch gedeg uzeld hunii oyun uhaan munhiin shinjtei agaad bid uheheeree sunseeree munhud amidardag ni unen shuu dee chi ch bi ch er ni hun bolgon daraa ertontsod uulzana l daa tegvel aigaad bh yum bhgui harin hun daraagiin ertontsiin tuluu zuv sain dursamj uldeeh oyun sanaagaaraa bie ee ezemden zahirch amidarch chadna bus uu gej minii amidraliin bagsh Moon doctor helsenchlen bh ni unen buyu...
8. purewsuren (зочин) | 2009-07-20 12:31:13
victor Franklin amidraliin utga uchriin talaarh onoliig oruulj ugwul zaluust maani ih heregtei baihaa gj bodloo. bas Frommin hair setgeliina onol
9. Ууганаа | 2009-07-20 12:43:20
tsasnii chimee*d minii bodloor ter tuuhen tsag hugatsaand yamar shashin shutdeg blaa daa, tengeriin taallaar geed l buu udgan yu gej zarlig buulganam ih haan ch yosoor bolgodg bsn biz, ternees setgel zuin huvid Mongolchuud zorigtoi ch UHEL iin phylosopy bol uur oilgolt shuu dee, UHEL AIDAS ZORIG bugdiig neg shuluun dr avaad uzvel ih sonin bodlogo bolno, zarimdaa negneesee hamaarah ch zarimdaa bol hamaarahgui, sanalaa huvaaltsasand bayarlalaa )

Bud*d hey nzaa, nz n ter tal dr chms arai uur bodoltoi bdg, gehdee ene nasnii amidral chuhag, chuhag uchraas mash une tsenetei avch yavah yostoi,

purevsuren*d ene talaar bi bas neg essay bodoj bgaa, bayarlalaa
10. Я.ОДГЭРЭЛ | 2009-07-20 12:43:49
ҮХЛЭЭС АЙДАГГҮЙ.
ХАРИН УТГАГҮЙ ҮХЭЛ ШАЛ ТЭНЭГ.
МАШИНД ДАЙРУУЛАХ
ХАХАЖ ҮХЭХ
ТЭЭГЛЭЖ ҮХЭХ ГЭХ МЭТ.
11. JIooBдон | 2009-07-20 13:04:43
3т бичсэн Будын сэтгэгдэлтэй адилхан бодолтой явдаг хөөн
12. Ууганаа | 2009-07-20 13:14:42
Odgerel*d utgagui gej huurhii ted uhlee uursduu songoogui shdee, tegj bodul muuhai bhaa, magad bid ch bas teeglej uheh ch yum biluu?

Loov*d )
13. Цасны чимээ | 2009-07-20 13:45:45
аанхаан санал нийлж байнаа
тэгвэл ингэж болохуу хө
13 зуунд бөө мөргөлтөй байжээ гэж бодий тэр үед үхэлээс айдаггүй байсан. харин 16-р зуунаас шарын шашинтай болсон гэж бодооод үхэлээс айдаг болсон гэж бодий
тэгвэл монголчуудын үхэл гэсэн ойлголтын байр суурь /айдаг айдаггүй гэсэн талаасаа/ шүтэж байсан шашинаасаа шууд хамааралтай гэж ойлгож болох болуу?
за заавал шашин гэхэээ болий ер нь манайхан юунаас болоод үхэлээс айдаг болчив үндэсний онцлогуу анхдагч хоёрдогчын маргааны мэддэггүйдээ юм болуу? шууд хэлбэл монголчуудын үхэлийн философи үүсэн бүрэлдхэд юу чухал нөлөө үзүүлчив?
Баруунд хүмүүс үхлийн тухай дуулж байна харин ингэж дуулхад юу нөлөөлөв?
миний ингэж сонирхоод байгаа бол үхэлийн дараа амьдрал байдаг байдаггүй гэдэгээс өөр шүү хэхэ
зүгээр л үхэлийн талаар манайхан ийм ойлголлтой байх нь нийгэмд хэрэгтэймуу эсвэл дуулж байх нь хэрэгтэйм болуу?

үхэлийн талааар хүмүүс бурхан там диваажинтай их холбож яриад байдаг болохоор нь манайд шашинтай холбоотой иймэрхий ойлголттой болсийм болууу гэж бодлоо
14. dream | 2009-07-20 16:12:47
түрүү жилээс хойш би аймар өөр болоод, муу муухай, аймшигтай, бас хар өнгөтэй гэж нэрлэгдээд байгаа үхэл амиа хорлох нтр гэсэн юм нэлээн боддог болчихсон байна лээ. нэлээн нь ч юу байхав дээ... үхнэ гэдгээ байнга бодож байдаг ч гэхиймуу?
Хүмүүс бол үнэндээ энэ талаар боддоггүй, бодохыг ч хүсдэггүйм байна лээ. Дээр нэг хүүхдэд би "маргааш ч үхэх юм билүү, юмыг яаж мэдхэвдээ үхэл хэзээ ирэхийг. Тэгээд ч үхэл яагаад тийм муу зүйл гэж?" гээд хэлсэн чинь ай мэдэхгүй, би лав одоогоор үхэл бодмооргүй байна, надад бол эрт байна гэж байсын. Би гайхсан хэхэ. Үхэл гэхээр яагаад хүмүүс дандаа хүйтэн байна гэж, бас аймар байна гэж төсөөлөөд зугтаад байдым болоо гэж.
15. UHELIIG INEEMSEGLEN UGTATSGAA (зочин) | 2009-07-21 09:38:24
bi amidralaasaa uidsan hun bish shu. odoo amidarch baigaa amidraldaa bolon ger buliinhee buh humuust hamgaas iluu hairtai. gevch nadd en amidraliin daraa yu baidag bol gesn soniuch ch geh yumuu negen asuult baidag yum. hervee hun uhdeggui baisan bol ter l jinhen zovlon bolj huvirahsan. bid uursdiinhuu medehgui zuilsees ih aidag. jishee huuhed baihdaa haranhui uruund gantsaaraa baihaas aidagl baisan bailgui... yagaad gevel chi ter haranhuid yu baigaag medehgui uchiraas l ter. harin gerel asaasnii daraa bid bugdiig nudeer harj aihaa bolidog. terentei agaar negen buyuu uheliin daraa yu baidagiig medehgui uchiraas l aij baigaa yum. minii l bodol...
16. Ууганаа | 2009-07-21 10:45:54
elstsas*d bayarlalaa, saihan setgegdel bn, zarimdaa neg ingeed yarihaar huvaaltsah tuvshinii humuus ih dutagddg yum shdee, )

UHELIIG INEEMSEGLEN UGTATSGAA*d unehr tiim, sanalaa, setgegdelee huvaaltsasand bayarlalaa
17. bumbuulei_999 | 2009-07-21 22:32:32
Насан баярын мэндээ.

Мууууууууууаайййййййййнннннннннн
18. Ууганаа | 2009-07-22 10:49:34
huurhun Bumbuulei chmd ch bas mmmmuuuuuuuuuuuuuuuuuiiiiiiiiiiiiiiiiiiiiiinnnnnnnnnnnnnnnnn
19. zovolgoo avah (зочин) | 2009-07-22 13:04:27
bi neg l hachin bolchihood bgaa yumaa. bi 30n nastai er hun gehed yanzan buriin duu kino uzeed uildag bolchihloo. yaj holboo barih ve
20. Ууганаа | 2009-07-22 13:29:07
СЭТГЭЛИЙН ТОЛЬ СЭТГЭЛ ЗҮЙН ТӨВТЭЙ ХОЛБОГДОХ
МЭРГЭЖЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙН БАГТАЙ ХОЛБОГДОХ, СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ, СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ 11-331175 УТСААР, setgeliin_toli@yahoo.com ХАЯГААР ХОЛБОГДОНО УУ!
21. Вафль | 2009-07-22 16:00:15
үхэл бол нэг амьдралаас / мэдрэмжээс / нөгөө рүү шилжих зааг байхөө. биемахбодь бол хувцас төдий. Уураг тархи харин их учиртай кк.
22. . (зочин) | 2009-07-22 16:03:35
you need to develop your freaking brain, don't you think so?
23. ЗОРИГТ8 | 2009-07-22 16:04:53
үхэл - бүгд л айдаг ш дээ...харин би бол үхтлээ айдаг...кк
24. Сэгсгэр (зочин) | 2009-07-22 18:21:30
Үхлийг би яг л чийдэнгийн шил хагарах шиг тийм зүйл гэж боддог байсан арван хэдэн настай байхдаа. Харин одоо бол чийдэн шиг л санагддаг болсон. Би гэрэлтэй бүрхэг бүх л үед чийдэнгээ асаачихаад л мартчихдаг, тийм хүн. Тэгэхдээ чийдэнгүй байж чаддаггүй юм. Тэгэхдээ би үхлийг нэг удаа их сайн мэдэрсэн. Бараг үхэж үзсэн туршилгатай гэж бодно. Тэр үйл явц дахин нэг удаа давтагдах нь зайлшгүй. Тэр үед би яах ёстойгоо ойлгочихсон. Зүгээр л таатайяа үйх хэрэгтэй гэж боддог. Таатайяа
25. Сэгсгэр (зочин) | 2009-07-22 18:27:19
Айх сэдэв бол мэдээж биш л дээ. Айдас бол миний хувьд шаал өөр зүйл. Айдаснаасаа л айдаг юм. /Айх дээрээ тулбэл үхлээс биш харин мөнхөөс айж болох юм/
26. Ууганаа | 2009-07-22 20:47:15
bafli*d gun uhaantan tanii helsnig dahin bolgooyo, keke

to dot, what's wrong?

zorigt*d ter medremj chin harin bodoj uzeh yostoi zuil dee,

Segsger*d saihan zuirlel bna,

munh bolood munh busiin asuudal ch ...
27. Nyamka | 2009-07-28 14:44:02
Сайхан ярилцлага болжээ. даанч хүмүүс энэ талаар тусгаж авах нь л ... :(
28. Ууганаа | 2009-07-29 22:07:30
Nyamka*d chinii bodloor yaj tusgah bol? surug esvel ?
29. gana (зочин) | 2009-07-30 19:39:59
hen ch uhliin talaar yu ch gej bodoj boln. ihenh humuus l hairtai humuusee urt amidruulhiig husdg ch hervee uhel gj bdaggu bsn bl amidral shal utgagu boloh bsn bh. hun tsag hugatsaatai ursuj amidarag gdg ch yag unndee ter n etssiin etstst uhlees ursj yamar 1 um hhiig huseh husel n l um boluu daa l gej bodhiim daa.
30. Ууганаа | 2009-07-31 02:27:37
gana*d tiim
31. Сэгсгэр (зочин) | 2009-08-03 18:18:05
Саарал ертөнцийн хүмүүс орь дуу тавихыг хараач
санаа амгалан надад атаархах хэн ч алга
Эзгүй, ийм яруухан ганьхралт буйдад
Эзэнгүй ганцаар дэлгэрэх минь агуу сайхан биш гэж үү?
32. Ууганаа | 2009-08-03 19:15:48
Сэгсгэр *d henii yunii ihslel ve? fantacy yum aa
33. Segsger (зочин) | 2009-08-04 09:32:02
"Бурхангүй газар"-ын шүлгүүд ээ. Миний анхны номын нэр байгаан хэхэхэ
34. Ууганаа | 2009-08-04 12:52:06
burhangui gazar gsn chin goy sonsdoj bna atheist uu? Segsger?
35. jaky (зочин) | 2009-08-05 19:52:13
Ene vneheer yrih heregtei sedev shvv.Bi odoogoos 6,7n jiliin omno Eejiinhee derged CTA Batsvhiin duu"Goeloo omsson eej"ene duug duulj bgaad tom egchdee :Eejiin derged eej ni vhsen hvnii duu duullaa:gej zagnuulj baihdaa Egchiinhee oodoos ene hvn shig haramsj suuhgvi eejdee ochnoon olon viten huyaran deel omsgono,ymar vheesee gej duulsan jmuu gej heleed algaduulj bsnaa martdaggvi jm.Vnendee ter ved ene duug anh sonsood eejiigee hed naslahiig bi medehgvi shvvdee gesen bodol setgeld mine urgaj ter odroos ehleed onoog hvrtel eejiigee amjij bishgvi ih bayrluulahiin toloo tsag hugatsaatai uraldsaar l bna.GESEN ch setgeld buusan ter moroodoldoo hvrtel Eejiigee bayrluulj amjaagvi l yvna.tsag hugatsaa gedeg vneheer gvitsegdehgvi jmaa,zarimdaa enend jaahan buhimddag.Amidral hvnii sanasanaar bolohgvi jmdaa.Bi gedeg hvn Vhel gedegees aihgvigeer tvvntei uraldaad bgaa ch jm shig nogoo bodliin aimhai bolood ingej sandraad bgaa jm boluu gej.Minii eej odoo 60n nasruu dohoj yvaa.Azaar eej maani ih bie saitai hvn ,bi enend ih bayrladag.Vnendee bi odoo gadaadad ajillaj amidardg.Gadaadad bdag geheer manaihan ih mongotei bayn gesen oilgolt bdag ter tiim bish shvv naizuudaa.Minii amidral sanasanaar maani haraahan boloogvi l bnaa.Vhel gedeg hezee ch hamaagvi haalga togshood orood ireheer zvil gedgiig medej bgaa ch Ooroo bi aidag,aidaggvigee oilgohgvi l yvnadaa hehehe.Uugaa nadad urt ogvvlbereer hariu ilgeegeehiig hicheegeerei.Ajiliin amjilt hvsie.
36. molor | 2009-08-05 19:58:02
Их багаасаа энэ сэдвээр бодол нэрдэг байлаа. Тэгээд бодсоор байгаад эвлэрч орхижээ. Гэхдээ л энэ нас улам л үнэ цэнэтэй, улам чл салж боломгүй санагдах болсон. Физик талаасаа бол нэг их сүйд болоод байх зүйл биш ч гэлээ хагацал гэдэгтэй эвлэрч чадах монгол хүн ч гэж ховор биз.
37. Ууганаа | 2009-08-05 20:18:44
jaky*d bayarlalaa, saihan setgegdel bn, bas boduushtai, yamar ch bas tsag hugatsaanaaas amjij hen negniig bayarluulah heregtei gdgee mederch bn gdg hamgiin tom ololt bilee, medeej uhlees hen ch zailj zugataj chahgui negen tsagt zaaval tulna gehdee terniigee eniigee tegcvhihgui yavaa gej haramsahaargui bh n hamgiin chuhal medremj.

bolor7erdene* ene tal dr bid ih uvurmuts setgelgeetei, zan zanshiltai ard tumen.
38. uzemjiingoo (зочин) | 2009-08-05 21:32:15
Ih zov sedev hondson baina.
Sayhan Enetheg ornoos Mongold Buddiin deereesee 2t oroh zereg zindaanii lam /deerhiin gegeen Saja Trizin/ ireed Orshihuin tuhai, uhel hiigeed uhliin daraah amidral, hun herhen gegeereh, herhen avral oduulah tuhai nom aildaj tailbarlaad yavsan yum. Betub hiidiin nomiin tasagt Deerhiin gegeenii aildvar tailbariin jijigheen tovhimol baigaa chi avch unshval iluutei busadtai sanaa bodloo huvaaltsaj chadah yum shig sanagdlaa.
Amidraliig yaj harna
Amidral tiiml baidag geed goy bichjee.
Uhel, uhliin daraah amidraliin tuhai ogt tosooldoggui tosoolohiig ch husdeggui humuusiig uul ni ert deer tsagiinh shig /ert deer tsagiinh shig ch gej dee namaig huuhed baihad bsn geheer sayhniig hurtel baijee/ sistemteigeer sain ailgaj hashiraah heregtei bnal daa. Aidasiig avdartaa hiisnii gai zovlong onoodor hangalttai edelj bnoo. tsaashdaa ch edelne biz.
Tanin medeh meduuleh uuregtei humuus ajilaa hiigeesei gej huseh yum. Magadgui yunii tuhai oguulehee meddeggui yum shigee
39. Ууганаа | 2009-08-06 15:58:39
) bayarlalaa,
40. Сэгсгэр (зочин) | 2009-08-06 16:56:20
Хүн нь биш шүлэг нь атейст юм шиг байгаамоо хэхэхэ. зүгээр л тийм нэг зэлүүд өдрүүдийн тухай шүлгүүдийг багцлаад "Бурхангүй газар" гээд нэрлэчихсийн.
41. Ууганаа | 2009-08-07 09:49:59
hey tiimu, tiim udr chin haaya goy bdiim, chinii nomg unshinaa,
42. Marala (зочин) | 2009-08-13 17:02:52
Zarimdaa uhel gedg aimaar surdmeer ch um shig sangddg bsn. Odoo ch bas adil yagaad gewl nogool en talaar humuus tsag zaw gargaj bgaad yariltsdgui uchraas haalttai bj bj bidni haalgig n chimeegui togshdog tegeedl bid uheltei tulgardg. Uhel bas bidni amidralin hemjuur une tsenig gargaj irdeg.Hunig uhsen hoino l hiij buteesnig n genethen magtaj sailaad eswel ter uheheesee omno tiim zuilig hiij chadsngui geedl yariad ehldg.Tegheer uhel bidniid hussen huseegui amidrch bsn hugatsaandaa her zereg amidrsn be gedgiig shuuj tungaah bolmj gargdag bolwuu.
Uhliin tuhai bichsen chin negen suns sudlaach huni helsn ugs sanaad buuj bn. Hun ene horwood negl amidrah gj irdeg hun bol tengerin amitan bsnch ter burhnaas ugsun beleg bsn ch ter ergeed butsdag jamtai.Tuhailbal uhsen huni orshuulga n deer ochh gj yaridg.getl heseg humuus''bi orshuulgand ochdgui'' gj heldg. Getl terh hun huni eosoor amidraad butsaad orshij bsn gazr luugaa yawh gj bga bolhoos bish ochh ochihguin tuhai ogt bish um. orshuulh bol orshin bh utga uchir
43. Ууганаа | 2009-08-14 10:41:33
Marala*d hun chin ene horvood buudallaad l butsaj bgaa gej bi boddg sanal neg bnaa,
44. Mabu_hailtai | 2009-08-26 14:18:18
ene uneher unen shuu
chi uhlees
ailaa geed
hezee ch
zugtaj chadku
hezee negen
tsagt
chamtai
nuur
tuljil taara
bi onoodriig
hurtel
buh yumiig
margash
gej hoishluuldag
gehdee mash buruug
oilgoloo
odoonoos
amidraldaa
heregjuulnee
hytduudiig l
omhii
sanaatai
gej
yaridag shuude
gehde bidend
bas tednees
surah zuil ih bnaa
neere
manaihan za margash
idii ahuihan
hool hii
gej
heldeg shude
gehdee hytduud
iim l bn shde
manai zaluuchuud
bodooroi bi ch
gsn ihiig bodloo
uhel irehees
omno
hiih yostoi
zuileese
bugdiig n
hiicheed
setgel amar
nud amiwal
amid yawsnii hereg
garna
es chadwal
amidarsnii
utga uchir
hna bn aa
uhel geheer
uneheer
oirhon
sanagdjinaa
heregtei bolgonoo
awahig husch bn
amjil amjilt
tanid ch gsn
iim goy
medeelel
hurgesen bayrlala
oshoo iluug
oruulj
minii bolon
busdiiin
talarhliig
iheer
huleehiig
husey
amjilt
^_&
45. Ууганаа | 2009-08-28 05:56:56
Mabu_hailtai*d bayarlalaa
46. cosmic | 2009-10-14 05:17:33
Би урьд үхлээс их айдаг байлаа. Яагаад гвэл үхлээс цааш юу ч байхгүй эж боддог байсан. Нэг удаа үхсэн хүний араг яс хээр явж байгаад үзээд яс нь ч аймаар санагдаагүй ч хэзээ нэг цагт ийм болно гэхээс дотор бачуураад аймаар санагдаж бил ээ. Хүн ер нь өөрийгөө мөнх амьдрах юм шиг боддож явдаг юм шиг байгаа юм.Хорвоо хувьсаж өөрчлөгдөж байж тогтдог болхоор одоо яахав.Нэг удаа надад хачин зүйл тохиолдсон. Би нэг биенээсээ гарчихсан өөрийгөө харж байна гэж гэж зүүдэлж байгаа юм шиг хачин байдалд орсон байсан. Үхчихсэн юм болов уу гэж өөрийгөө бодож байлаа. Дэшээ намайг ямар нэг зүйл татаад байсан. Дээшээ ямар нэг гэрэлтэй зүйл рүү ойртох тусам их сайхан байсан болхоор шууд явчихмаар санагдсан ч буцаад бие руугаа орж чадахгүй үхчихвэл яанаа гэж айгаад хамаг хүчээрээ доошоо зүтгэлээ. Тэгээд бие руугаа ортол маш эвгүй байсан тэгээд шууд нүдээ нээсэн.Түүнээс хойш нэг их айх нь багассан. Үхлээс чааш ямар нэг юм байдаг юм байна гэж боддог болсон л доо.
47. Ууганаа | 2009-10-14 09:26:14
cosmic*d hey bayarlalaa, mash sonirholtoi zuil bichij,
48. bayaraa (зочин) | 2009-10-18 15:21:42
uheh hedhen secunded l bolno.harin tsaana n yu bdag ve gedgees l humuus aigaad bh shig,hiih yumaa hiitsen hun uheld belen bdag yum shigee,harin chadaagui n uhliin tuhai bodohiig ch husdeggui bh.bidniig gadaa garhad uhel huleej ch bagam uu hen medlee.gants amidrah nasandaa amidrsan shig l amidartsgaaydaa zaluusaa
49. bayaraa (зочин) | 2009-10-18 15:23:39
ooriigoo sonsoj oorteigoo yariltsaj boloh gants blog shuu uuganaa bagshaa,iluu ihiig tugeegeerei amjilt
50. molor | 2009-10-18 15:31:26
Би хувьдаа боддог юм. Хэн нэг нь үүрд байхгүй болсон ч гэсэн орон зай нь үлддэг тул түүнийг санаж дурсаж, хааяа ч гэсэн хамт байсанд нь, танил бсанд нь талархаж байх хэрэгтэй юм болов уу гэж. Ялангуяа төрөөд хүн болж амжаагүй үр хүүхдээ бид мартагнахыг хичээдэг. Энэ нь нөгөө бусад хүүхдийн хэн нэгний хувь тавиланд сөргөөр нөлөөлдөг ч гэх. Магадгүй л юм. Хүн зүгээр нэг төрдөггүй гэдэг утгаар нь бодсон ч энэ нь байж болох л асуудал
51. Ууганаа | 2009-10-18 15:33:15
bayaraa*d bayarlalaa, uram avlaa,

molor*d saihan hellee, bayarlalaa
52. buyanaa66 | 2009-10-24 13:18:48
Би бол үхтэлээ айдаг, хэхэ! Хөөрхөн үртэй болсон тул бүр их айдаг. ТЭрнийгээ орхиж явах эрхгүй би. Ядаж насанд хүрч хүнтэй сууж хүүхэдтэй болтол нь санаа минь амрахгүй
53. Mr.Freeman | 2009-10-24 13:23:43
Надад үхэл өөрөө аймшиг биш... Тийм учраас түүний тухай яриад байх нь нэг их сонин биш байдаг.. Харин үхэл гээчтэй тулах хүртэл тэр хооронд дахь амьдрал минь л надад чухал... БИ үхлээс айгаад хаачих ч юм билээ... Харин амьдрал бол минийх.. Түүнийгээ аз жаргалтай бөгөөд үр дүнтэй өнгөрөөх нь чухал байдаг санагдаад байгаа... Тэгэхээр түүний тухай л ярих дуртай даа...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.