Феминизм, эмэгтэйчүүдийн дунд яригддаг чухал сэдвийн нэг болоод байгаа. Эмэгтэй хүний сэтгэл зүй мэдээж эрэгтэй хүнийхээс ялгаатай гэхдээ 180 градус биш л дээ. Хамгийн энгийн байдлаар доорх зургийг аваад үзье. Энэ зураг 100 хувь үнэн биш ч гэсэн нэлээд үнэний хувь байгааг хэлмээр байна.
Танин мэдэх процессийн үйл явц явагдах механизмын хувьд эрэгтэй хүн эмэгтэй хүнээс илүү давуу байгаа нь судалгаагаар нотлогдсон. Тухайлбал, нэг ангид ижил тооны эрэгтэй, эмэгтэй оюутнууд байхад өгөгдсөн тоог эсвэл хичээлийн агуулгыг эрэгтэй оюутнууд илүү тогтоож байжээ.
Танин мэдэх процессууд болох хүртэхүй, анхаарал, ой тогтоолт, зохион бодох, төсөөлөл, хэл яриа, сэтгэхүйн явагдах механизм бодгаль бүрийн хувьд ялгаатай, гэхдээ эмэгтэйчүүд тогтоохдоо амархан, мартахдаа ч хурдан байдаг. Ялангуяа эмэгтэйчүүд аливаа асуудлыг хэсэгчлэн хардаг бөгөөд энэ нь бүх эмэгтэйчүүдийн хувьд суулгаж өгсөн тархины код байдаг.
Дэлхийд нэрд гарсан, нэрээ цуурайтуулж байгаа эмэгтэйчүүд асуудалд бүхэллэг, системтэй байдлаар ханддаг. Sonia Gandhi, Condoleezza Rice, Hillary Rodham Clinton, Юлия Тимошенко, Монголдоо бол С.Оюун, Т.Ганди зэрэг эмэгтэйчүүд яалт ч үгүй хүчтэй бие хүмүүсийн эгнээнд тэргүүлэх байр суурьтай байдаг хэмээн үзэж болох юм.
Хийсвэр сэтгэлгээ хүйсийн онцлогийг харуулж байдаг. Эмэгтэйчүүдийн хийсвэр сэтгэлгээ нь өндөр хөгжсөн байдаг, харин түүнийгээ бодит буюу бүтээлч сэтгэлгээ, үйлдэл, үйл ажиллагаа болгох тал дээр учир дутагдалтай байх тал бий. Үүний гол шалтгаан нь:
1. Эрсдлийг түрүүлж нь хардаг 2. Шинэ санаа олноор дэвшүүлдэг ч ажил болгох тал дээр сул ханддаг
3. Өөрийн санааг хэрэгжүүлэхийн төлөө зоригтой хөдлөхөөсөө айдаг.
Энэ бол хамгийн чухал 3 санаа. Энэ санаан дээрээс эмэгтэйчүүд бидэнд байдаг учир дутагдалтай зүйл байгаа бол засаасай, залруулаасай, өөрөө өөртөө эргэцүүлээсэй. Загвар зохион бүтээгч н.Соёлмаагийн нэгэн телевизийн сурвалжлагчид хариулж байсан хариулт яагаад ч юм тархинд ул мөрөө үлдээжээ. Монгол эмэгтэйчүүд өөрийгөө илэрхийлэх тал дээр маш сул дорой байдаг. Эмэгтэйчүүд хүчгүй сул байна гэдэг эрэгтэйчүүд ч мөн тийм байна гэсэн үг.
Сүүлийн үед эрчимтэйгээр монгол охидын хүмүүжил, ёс суртахууны талаар олон зүйл яригдаж бичигдэж байгаа ч дорвитой хийчихсэн эсвэл хийж хэрэгжүүлж байгаа зүйл тун ховор байна. Хэн нэгнийг бодлого боловсруулахыг хараад хүлээгээд суувал Монголын охид хэн ч биш болж магад. Энэ нийгэмд сайхан зүйл олон байгаа ч хүнээ хөгжүүлэхгүй, хүүхдүүддээ анхаарал тавихгүй бол сэтгэл эмзэглүүмээр асуудал толгой дараалан нэмэгдэх болно. Эмэгтэй хүн тэсвэр тэвчээрээ эрэгтэйчүүдээс давуу. Хийж бүтээх сайхан нас байхад түүнийгээ хөгжүүлэх, авьяас чадвараа нээн гаргах, нэр төртэй амьдрах дайчин сэтгэл Монгол эмэгтэйчүүдэд бий. Эмэгтэй хүний үс урт, ухаан нь уужим байгаасай.


Сэтгэгдэлүүд:
Aldart blog-chin bolson baina. goe bolson baina. amjilt husie.
ГЭХДЭЭ УХААНТАЙ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ.
ОХИДДОО ЕР НЬ ЗӨВ БОДОЛТОЙ ХҮН БОЛЖ ХҮМҮҮЖЭЭСЭЙ Л ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА.
ӨӨРӨӨСӨӨ БИ-ГЭЭ ОЛООД
nartai zuurdiin boroo shig shivreed l ungursun zaluu haluu nasaa...
emegtei hun gedeg...
setgeldee teen, nudeen chileej, garaa gargan baij zursan uran zurag..
huruu hurehiin tudiid salaad unchihnuu gemeer anhilam tsetsegsiin hevreghen delbee..
zarimdaa haa negtee salhini ayasaar tuugdan unhuruh heeriin hamhuul..
esvel aglag talin tsetsegsiin deeguur gijigden, ergelden niseh ereen tsoohor erveehii..
burheg tengeriin baraan uulsees tom tomoor bunjignun duslah boroon dusal
bas tegeed ganjin shanaga hairuulin tavag..
Энэ бичсэн зүйлээс арай өөр бодолтой байна.
Эмэгтэй хүмүүс юмыг амархан тогтоож амархан мартдаг гэдэг бол худлаа. Санах юмаа насан туршдаа санана. Ямар ч настай хөгшинөөс "Тэр үед ямар хувцастай байсан бэ" гэж асуувал 50жилийн өмнөх юмыг ч санах бий вий. Эсвэл бүүр гомдоогоод үз дээ. Хэзээ ч мартахгүй. Тоо болон бусад техникийн ч юм уу зүйлийг эмэгтэй хүн муу тогтоодог гэдэг ойлголт өрөөсгөл. Юуг тогтоохдоо биш яаж тогтоохдоо асуудал нь байгаа гэж боддог. Эрэгтэй, эмэгтэй хүн ижил нэг юмыг сэтгэхдээ тархиныхаа өөр хэсгүүдийг ашигладаг. Энэ нь эрт цагаас юу хийж байсантай холбоотой бөгөөд эмэгтэй хүний сэтгэхүйд юм хайх тогтолцоо хүчтэй байсны улмаас/жимс хайх зэрэг/ тархины тухайн хэсэг сайн хөгжиж улмаар тэр хэсгээ голчлон ашигладаг бололтой. Иймээс сэтгэхүйд таарсан сургалт явуулах хэрэгтэй бөгөөд зарим улсад эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн хичээлийг өөр өөрөөр орох явдал гарч эхлээд байна. Энд нэг жишээ хэлэхэд газрын зургыг эмэгтэйчүүд сайн ойлгодоггүй. Энэ нь ухаан муутайн жишээ биш бөгөөд газрын зураг нь зөвхөн эрэгтэй хүнд зориулагдсанаар тайлбарлагдана. Хэрэв газрын зурган дээр байшингийн өнгө, модны хэлбэр гэх мэт зүйлийг оруулдаг байсан бол эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү хурдан хүрэх газраа хүрэх биз.
-Бас үйл ажиллагаа болгох тал дээр дутмаг гэдэг нь худлаа гэж бодож байна. Эмэгтэйчүүд гэр орон, үр удмаа хамгаалах тогтоцтой бөгөөд энэ нь тэднийг шаардлагагүй үед илүү хөдөлгөөн хийхийг хоридог. Эрт балар үед агуйнхаа үүдэн дээр пижигнээд байвалсайхан ч юм болохгүй л байх. Харин үр хүүхэд нь өлсөх юмуу аюулд өртөх үед эмэгтэй хүн юу ч хийж магадгүй. Ямарч байсан эрэгтэйгээсээ л илүү гарна.
-Бүсгүйчүүд маань өөрийгөө илэрхийлж чадахгүй байна гэж үү. Тэглээ гээд эрэгтэйчүүд нь хүртэл муу болно гэдэг юу л бол. Япон хүүхнүүдээс болж Япон балрах байсан юм байна л даа. Тэд чинь энэ талаараа Монголчуудаас муу шүү дээ. Монгол хүүхнүүд чинь харинч хүчтэй хүмүүс биш үү.
-Дээр дурдсан нэрээ цуурайтуулж байгаа эмэгтэйчүүд дандаа улс төрийнхөн байна. Олон мундаг чадварлаг бүсгүйчүүд байдаг ч улс төрийнхөн бол өөр байж магадгүй. Яасан ч байж магадгүй хүмүүс.
Уул нь шүүмжлэх гээгүй юм шүү. Санасанаа л биччихлээ.
Ажлын амжилт хүсье!
Сэтгэгдэл үлдээх: