Сэтгэл судлалын мэргэжлийн ангийн оюутнуудад хийх зүйл маш их байна. Өөрслийгөө чадавхижуулах, унших, харах, нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, тодорхой асуудлуудыг өөрийн үзэл бодлоос тайлбарлах түүндээ онолын дүгнэлт хийх хэрэгцээ нэгэнт бий болсныг цаг тутамдаа мэдэрч байна.
Багшийн өгч байгаа лекцээр өдөр хоног аргацаан семинарын хичээл дээр түүнийгээ эргэж ярина гэж будлиантай зүйл хийж байгаа оюутнуудыг хараад яана даа гэж бодогдоно. Тэгээд гэр-сургууль-номын сан гэсэн жим гаргадаг ч ерөөсөө л аливаад сэтгэл хангалуун биш байгаа харагддаг.
Гэртээ ч гэртээ байх ёстойгоороо байж чаддагггүй. Мөн сургууль дээр байх ёстой эрх, үүргээрээ ерөөсөө байдаггүйд л хамаг учир байна гэж бодогдоно.
Сэтгэл зүйн эрин үед амьдарч байгаа хирнээ темперамент, зан төлөв, сэрэл, хүртэхүй яриад, түүхэнд үлдсэн зүйлийг яриад судлаад ямар ч ашиг байхгүй. Сайн судлагдаагүй, маргаантай байдаг, онол баримтлалыг өөрийн хийж байгаа судалгааны ажлын гол зангилаа болгох час хийсэн эрдэм шинжилгээний ажил тун их хэрэгтэй байгааг нийгэм өөрөө харуулж байна. Хамгийн чухал хийх ёстой ажлууд бол онолыг практик хэрэгжүүлж туршиж үзэх, судалгааны модификаци хийх ажил нэн түрүүнд тулгамдаад байна.
Монгол хүний сэтгэл зүй гэж амтай болгон ярьдаг ч үүнийг судлах судалгааны арга зүй, ар тал, боловсон хүчин машид хэрэгтэй байгааг харгалзан үзээсэй.
Үүнийг уншаад оюутнууд маань өөрсдөө юу хийдэг хүмүүс вэ? гэж яах аргагүй бодох байх.
Сэтгэлийн Толь төвийн сэтгэл судлаачдын хийж байгаа зарим нэгэн ажлаас дурдьяа гэж бодлоо.
Б.Золзаяа /МУИС төгссөн/ МУИС-ийн СССХУ-ны тэнхимийн багш, Спортын сэтгэл зүйн асуудлаар докторын ажил бичиж байгаа. О.Гүндэгмаагийн сэтгэл судлаачаар, МУИС-ийн Сагсан бөмбөгийн шигшээгийн сэтгэл судлаач, туслах дасгалжуулагчаар
Х.Хандсүрэн /МУИС төгссөн/ Сэтгэлийн Толь төвийн гүйцэтгэх захирал, клиник сэтгэл судлаач Францын 10 дугаар их сургуулийн олон улсын судалгааны багийн судлаач, 2002 оноос энэ сургуультай хамтран ажиллаж Монгол хүний сэтгэл зүйн онцлогийн талаар дагнан судлаж байгаа. Роршахийн судалгаагаар нарийн мэргэшиж байгаа.
Б.Ууганцэцэг /МУИС төгссөн/ ЭМШУИС-ийн НХУТ-ийн багш, бие хүний трансакт анализын онолын асуудлын талаар судалдаг.
Ш.Батболд /МУИС төгссөн/ МУИС-ийн СССХУ-ны тэнхимийн багш, бие хүний онол, психотерапийн асуудлыг дагнан судалдаг.
Б.Үүрцайх /МУИС төгссөн/, одоогоор АНУ-д сурч байгаа. Эрэгтэй хүмүүсийн нийгэм-сэтгэл зүйн байдал, цэргийн сэтгэл судлалаар анхлан судалгаа хийсэн. Иракийн 5,6,7,8,9 дүгээр ээлжийн нийт бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн нэгдсэн судалгааг бие даан хийсэн.
Ц.Энхжаргал /ОХУ-д төгссөн/ Угсаатны сэтгэл зүй, жирэмсэн эмэгтэйчүүдийн сэтгэл зүй, эерэг сэтгэл зүйн талаар дагнан судалдаг.
Эдгээр судлаачдийн судалгааны үр дүн болон дипломын ажлын хураангуйг бидэнтэй холбогдон авч болно.
Хийсэн зүйл их байна. Гэхдээ хийх зүйл түүнээс илүү их байгааг мэргэжлийн ангийхан маань сайн бодоосой гэж хүсэж байна.


Сэтгэгдэлүүд:
mun uuruu medremjtei, barimjaatai, mergejlee oilgodog top-uud manai dr dadlaga hiideg,
ket-nii tuhaid daraa bichiy :)
jagaa*d mail bicheerei,
Bid nar er ni l zalhuu
Neg l gomdolloh um bdg umaa, nom! Mergejliin nom zohioluud heterhii howor um shig sanagddag. Ter bur gadaadaas zahij awchruulj chadahgui. Mongold garsn hedhen l nom bdg. Tegeed bas chanartai ni howor eswel unetei.
Ene mergejleer suraltsaj baigaa oyutnuudad gariin awlaguud bolohoor setgel sudlal ondor hogjson ornuudiin sain gesen nomnuudiig orchuulaad eswel ter hel deer ni end gargaasai gj husdeg.
Tegwel iluu orgon medeellig ooroo olj awna shude, tme? :)
tegeed tanias asuuhad ene talaar sudalgaa hj bsn hun bga bolvu iimerhuu sudalga urid umnuni higdej bsnu gedgig l medeh gsn yum ta nadad tusalj chadahu hariu husie
Janna_u2*d bidniig surch bhd buur ch hovor bsn yumaa, gehdee odoo bol ternii zovlon haritsangui baga yum shig sanagddg delhii havtgai bolson, haanaas ch yunaas ch uuriinhuu hussen medeellg olood haraad, unshij bolno bolomjtoi bolson tsag, gol n husel, temuulel l bhd okay bolno gesen ug, amjilt husiy,
enhrii*d aanhan, end uu esvel gadaadad uu? say ene jil minii bachelor udirdsan oyutnii maani sedevtei tustei yum bn, gol n chinii object, bolon sudlah zuil n yu bileem sedev bas ih chuhal. Minii id add hiicheerei, tgd holbogdoj bolno,
сэтгэл зүйчид ч гэсэн эмч нар гэж бодож байна,
Сэтгэгдэл үлдээх: