Онгороо зан. Энэ тийм муу зүйл үү?
Зарим хүнд илүүдэл мэт нөгөө нэгэнд нь давс хужир нь таарсан мэт энэ зан байдагт би гайхдаг.
Тухайн хүний өөрийгөө илэрхийлж байгаа байдлаас бид ийм үнэлэлт өгдөг.
Өөртөө байгаагаа зүйлээ, зан чанараа, үйлдэл, үйл ажиллагаагаа бусдад хэлж ярьж, гаргадаг бол онгироо гэж хэлэхгүй. Хүнд тийм зан чанар байх ёстой. Өөрөөр хэлбэл өөрийнхөө байгаа зүйлийг үнэлдэг, үнэлүүлдэг хүнийн амьдрал амжилттай байдаг.
Онгироо гэж нэрлэгддэг ч бардам найздаа энэхүү багахаан бичлэгээрээ мэндчилье.
Өнөөдөр чиний өдөр.

Сэтгэл гэдэг эрхтэн элэг шиг үрэвсэж
Сэтгэл гэдэг эрхтэн толгой шиг өвдөж
Сэтгэл гэдэг эрхтэн ходоод шиг цоорч
Сэтгэл гэдэг эрхтэн зүрх шиг зогсдог
Б.Галсансүх
Зарим хэрэгт өвс мэт өвс мэт дарагдваас зохих
Зарим хэрэгт гал мэт дээш бадарваас зохих
Зарим хэрэгт зарц мэт хүчлэн явабаас зохих
Зарим хэрэгт уул мэт бат суувал зохих
Монгол ардын хэллэг )

Блогийн өөрчлөлт шинэчлэлт хийгээгүй нэг жил болжээ. Блогийн толгойг сольж өгсөн Даяаргад баярлалаа. Бага цаг хугацаанд их зүйл амжуулдаг олон мундаг залуучууд байдаг даа. Тэрний нэг нь яах аргагүй http://dayarga.blogspot.com/
Та ч гэсэн энэ блогоор ороод үзээрэй. Миний мэдэхээс Анжигай ах, Мөнхтулга ч гэсэн үйлчлүүлэгч юм билээ. Баабар, Небко, Адмон түүний улаан фэн бололтой. Би бас нэг фэн нь болов.
Гар нь хурдан хөдөлдөг, тархи нь хурдан ажилладаг ийм залуучууд олон байх тусам нэгэндээ нөлөөлөх, сайн талаар бусдыг уриалах үлгэр жишээ болох ажгуу.
Амжилт хүсье. Даяарга )
Сэтгэл судлалын ангийн оюутан байхдаа өөрсдийн гэсэн сэтгэл зүйн төвтэй болох нь том мөрөөдөл байсан юм. Сэтгэл зүйн төв ийм байдаг гэх ямар нэгэн төсөөлөл байхгүй бидэнд ЗӨВХӨН САНАА л байлаа.
Ангийн санаа нийлдэг, хамгийн сайн найзууд зориг шулуудан ханцуй шамлан төв байгуулах ажилд орж билээ. Монголын сэтгэл судлалын шинжлэх ухааны түүхэнд бичигдэх энэ төв байгуулагдаж түүнээс хойш 3 жил өнгөрчээ.
Бид эх орондоо, хүмүүст, нийгэмд, гэр бүлд, бие хүнд, хүүхдүүдэд сэтгэл зүйн цогц үйл ажиллагааг хүргэе гэсэн зорилготой энэ байгууллагыг байгуулаад хийсэн зүйлтэй, хийсэн зүйлээсээ ч хэдэн зуу дахин хийх их хүсэл тэмүүлэлтэй хамт олон.
Одоогоор бид онлайн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх шинэ үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Бид тус тусын судалгааны чиглэлээр дагнан судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийдэг http://uugantsetseg.blog.banjig.net/post.php?post_id=134942 end daraarai

Бидэнд хандах хүмүүс, гэр бүлийн тоо, сургалтанд хамрагдаж байгаа байгууллагын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь сэтгэл судлаачийн орон зай, эрэлт хэрэгцээг харуулж байгаа бодит үзүүлэлт юм.
Манай уриа: Асуудалгүй амьдрал гэж үгүй, бид хуваалцья. )
"ОНЛАЙН ДОН" цааш унших »
"САЙХАН ЗҮЙЛ ЮУ БАЙНА?" цааш унших »
Хамгаас хайрт багшдаа, хайртай дүү Д.Хүслэндээ төрсөн өдрийн мэнд,
Бидний амьдралд олон баяр тохиодог. Баяр болгон учир утгатай бөгөөд ямар нэгэн үнэ цэнийг дагуулдаг. Монголын Лектор төвтэй миний ажил, амжилт тодорхой хэмжээгээр холбоотой.

2004 онд байгуулагдсан энэ байгууллага залуу хүмүүсийн эрч хүч, ирмүүн хүсэл тэмүүллээр нэгдэн ажиллаж амжилт дагуулсан 5 жилийг ардаа үджээ.
Байгууллагын нийт хамт олон болон Лектор төвийн захирал дотны анд найз Ц.Баатархүүд онцгойлон баярын мэнд дэвшүүлье. Найзын маань хичээл зүтгэл энэ байгууллагын нэр хүнд амжилт, хүрээлэлтэй нягт холбоотой билээ.

