ТЭНГЭР ШИГ БАЙ

Хамаг бүгдээр чамайг

Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!

Хамгийн сайн хүмүүс гэж

Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

 

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч

Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...

Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч

Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

 

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч

Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!

Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч

Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

 

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч

Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна

Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч

Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

 

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч

Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!

Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч

Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

 

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай

Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай

Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт

Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

 

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай

Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...

Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч

Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

 

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь

Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...

Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...

Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...

 

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!

Онцлох нөхөргүй болсон цагтаа, хүнийг бас ойлгоно чи !

Аз жаргал ирнэ гэвч, удалгүй алга болдог юм

Аюул зовлон тохионо гэвч, төдөлгүй арилдаг юм ...

 

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр, шөнө шиг ээлжилнэ

Жаргал зовлонгийн алинд ч, мөнх тэнгэр шиг бай !...

Атаатан түмэндээ мууг үйлдэвч, хариуд нь сайныг бүтээ .

Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

 

Ямагт чиний зөв байх албагүй, сайтар тунгаа

Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ

Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь

Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

 

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй

Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй

Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...

Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

 

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг

Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !

Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм

Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

 

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй

Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй

Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март

Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

 

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай

Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...

Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс

Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

 

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай

Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!

Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,

Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

 

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст

Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл

Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...

О. Дашбалбар

СЭЛ

Живэх бус сэл

Бид олон зүйлд сэлдэг. Усанд, амьдралд, ажилдаа, цаг хугацаанд, өөрийнхөө дотор, хүмүүсийн дунд гээд тоочоод байвал олон. Өглөө голын дулаан усанд орж, орой нар жаргатал сэлдэг. Гэхдээ голын аль эрэг дээр очихоо мэдэхгүй зүгээр л сэлдэг. Сүүлдээ хаана, юунд, яах гэж сэлээд байгаагаа өөрөө ч ойлгохоо больдог. Ингээд сэлэх бус голын урсгалаар хөвөж эхэлдэг. Амьдрал гэгч том урсгал үүнтэй нэгэн адил. Уснаас мөн живэхээс айгаад байвал хэн ч сэлж сурахгүй. Харин ч өөртөө бус усанд захирагдана. Өөртөө итгэх итгэл байхгүй болж, өөрийнхөө нөөц бололцоо, авьяас чадвараа бусдын гараар өөрөө өөрөө мөхөөнө. Ингээд голоор хөвж байгаа хэн нэгэн хүний залж яваа сал дээр суугаад түүнийг хаа хүрнэ тэр хүртэл нь явдаг. Бэлэнчлэх сэтгэлгээ үүнээс үүдэлтэй. Завьчныхаа хүрэх гэж яваа нь суугчид тийм хамаатай байдаггүй. Ямар ч байсан нэг хуурай газар дээр очино доо гэж төөрөлдөнө. Сэл, бүр хүчтэй сэл Ус маш олон ааштай. Аадар бууж үер болно, аянга цахиад эргүүлэг ч болно. Нар гарахад урсгал ихсэж эс бөгөөс багасна. Салхи шуурахад давалгайлна. Эргээсээ ч хальж мэднэ. Усанд нэгэнт орсон л бол сэлэх эсвэл живэх гэсэн сонголт байдаг. Сэлж чадсан нь ялагч, живсэн нь ялагдагч болдог. Ялагчийн бие нь чангарч, хүч тэнхээ нэмэгдэж, сэтгэлийн хаттай болж усаар дамжуулж өөрийгөө танин мэддэг. Өөрөөр хэлбэл, амьдралдаа амжилттай байгаа хүмүүс өөрийгөө бусдаар дамжуулж биш өөрөө өөрийнхөө нөөц, авьяас чадвараар байнга мэдэрч мэддэг.

 

 

Бусдын завинд суухаас болгоомжил

Өөрийнхөө бус хүний завинд суугаад явахад өөрт амар хялбар мэт бас үүрэх хариуцлага багасах шиг болдог. Гэтэл эхний саад тохиолдоход л завины эзэн таны өмнөөс хариуцлага хүлээхгүй гэдгээ ойлгуулна. Энэ үед өөрөө бүхнийг шийдэх минь яав даа гэж үерлэсэн голын тэг дунд нь буцах замгүй халаглахгүйн тулд өөрөө завь бүтээж, түүнийхээ эзэн нь бай. Өөрт байгаа сонголтуудаа нэгтгээд зөв гэж үзсэн тэр бүхнээ туршаад үз, харамсахгүйгээр.

ӨӨРИЙНХӨӨ ХОББИГ МЭРГЭЖЛЭЭ, МЭРГЭЖЛЭЭ ХОББИ БОЛГООРОЙ

Хүнийг насан туршид нь салахгүй дагалдаж явдаг зүйлүүдийн нэг яах аргагүй хүний сонгосон, эзэмшсэн мэргэжил. Мэргэжил нь хүний идэх талхаа олоход тусалдаг, өргөн хүрээгээр аваад үзвэл нийгмийн амьдралд, хүмүүсийн тусын тулд байхад зориулагдсан зүйл юм. Хүний хийж чадах зүйл дээр суурилсан чадварын цогц бол мэргэжил. Мэргэжилдээ дур сонирхолтой, авьяас чадвартай хүмүүс хамгийн их амжилт, бүтээл туурвил гаргадаг. Үүнийг практик харуулж чадсан. Тэр хэрээрээ нийгмийн амьдралд ч хамгийн үр бүтээлтэй хүчирхэг бие хүн байж чаддаг.
Сонирхолгүй, хүсээгүй ажил, мэргэжилдээ хүн өөрөө хичнээн зүтгээд ч өндөр амжилт олох нь бага байдаг. Мэргэжил сонгох гэдэг шууд шийдчих амар хялбар ажил бишээ. Өөрийнхөө сэтгэл зүй, бие физиологи, оюун ухаан, сэтгэн бодох чадвар гээд олон зүйлээ нарийн тооцоолж байж шийдэх амьдралын чухал сонголт юм. Үүнийг мэргэжилд тэнцэх чанарын судалгаагаар тодорхойлдог.
Энэ нь тухайн мэргэжлийг эзэмших гэж буй хүн энэ мэргэжлээрээ цаашид өсөж хөгжих, өөрийгөө хөгжүүлж чадах эсэхэд гол анхаарлаа хандуулдаг. Мэргэжил хувь хүний хөгжилд давамгайлах байр суурь эзлэх бие хүн болох үйл явцад эергээр нөлөөлж байж гэмээнэ хүн өөрийнхөө мэргэжилд дуртай, сэтгэл хангалуун байж чадварлаг боловсон хүчин болдог. Мэргэжилд хандах хандлага хүүхэд насанд 3-4 удаа өөрчлөгдөж, солигдож болдог.
Тийм учраас зарим үед юу хүсээд байгаадаа өөрөө эргэлзэх үе олон байдаг үүнд дараах хүрээлэл, хүчин зүйлс нэлээд нөлөөлдөг. Мэргэжил сонгоход хүн 4 замын бэлчир дээр ирж зогсдог. Хувийн сэтгэл зүйн хүчин зүйл /өөрийн сонирхол хүсэл, эрмэлзлэл/
1. Найз нөхөд, хамт олны нөлөөлөл, даган дууриалт
2. Гэр бүл, ээж аавын хүсэлт, шаардлага
3. Нийгмийн хэрэгцээ гэсэн сонголтуудтай нүүр тулгардаг. Олон мэргэжил олон сонголтууд дундаас өөртөө хэрэгтэй өөрийнхөө чадна гэж бодсон зүйлд хүчээ сорьсон нь дээр. Энэ нь идээдүйн амьдралын баталгаа болж өгдөг.
Мэргэжил сонгохдоо өөрийнхөө сэтгэл зүйн дараах байдлуудыг анхаарвал зохино.
· Аливаа зүйлийг тооцоолох чадвар
· Авьяас чадвар · Шийдвэр гаргалт
· Сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж
· Темперамент /зан араншин/
· Хувь хүний хөгжлийн онцлог
· Хэрэгцээ · Хүсэл сонирхол, хобби
· Сэдэл
· Чиг хандлага
· Зан төлөв
· Зоригийн үйлдэл Танин мэдэхүйн үйл явц, үүнд дараах зүйлс ордог. * Сэрэл * Хүртэхүй /мэдэрхүй/ * Анхаарал * Ой тогтоолт * Зохион бодохуй * Төсөөлөл * Сэтгэхүй * Хэл яриа ордог. Эдгээр нь сонгох, эзэмших гэж байгаа мэргэжлүүдэд өндөр нөлөө үзүүлдэг, ач холбогдолтой. Ер нь эзэмших гэж байгаа уг мэргэжлийнхээ чадварууд дээрээ тулгуурлан мэргэжлээ сонгож, өөрийнхөө авьяас чадвар нөөц бололцоогоо илрүүлэн гаргасан цагт тухайн салбартаа тэргүүлэгч нь байж чадна.
Мэргэжлийг хөдөлмөрийн онцлогоор нь үндсэн 5 бүлэг болгон авч үздэг
1. Хүн-Хүн. Энэ тогтолцоонд хүн-хүнтэйгээ, нийгмийн бүлэг, хамт олонтой өдөр тутамдаа харилцдаг салбарынхан ордог. Мэргэжлийн гол обьект нь хүн, хүмүүсийн харилцаа Сэтгэл судлаач, эмч, багш, нийгмийн ажилтан, сэтгүүлч, хуульч, менежер, гоо сайханч, үсчин, олон нийттэй харилцах ажилтан, хүний нөөцийн ажилтан, сурталчилгааны мэргэжилтэн зэрэг ордог.
2. Хүн-Байгаль. Өдөр тутмын амьдрал нь байгальтай харилцах харилцаагаар илэрдэг. Тухайлбал ургамал судлаач, амьтан судлаач, агрономич, малын эмч, ой судлаач, байгаль хамгаалагч, байгалийн шинжээч-эрдэмтэн, экологич гээд сүүлийн үед нилээд хүчээ аваад буй мэргэжлийн салбарууд ордог.
3. Хүн-Техник. Хөдөлмөрийн гол хэрэгсэл нь техник, тоног төхөөрөмж байдаг. Энэ мэргэжлийн салбарт төрөл бүрийн инженерүүд, цахилгаанчин, инженер-механик эмнэлгийн техникч, нисгэгч, техникч зэрэг орно.
4. Хүн-Тэмдэгтийн тогтолцоо. Энэ мэргэжлийн салбарт гол обьект нь дохио, тэмдэгийн хэл, код, тоо, томъёо ордог. Хүнээс хурд, шийдвэр гаргалт шаардсан мэргэжлийн салбар юм. Үүнд: нягтлан бодогч, химич, математикч, эдийн засагч, физикчид ордог.
5. Хүн-Уран сайхны дүр. Урлаг, уран сайхан, кино, энтертайменттай холбоотой бүхий л мэргэжлүүд ордог. Бүжигчин, дуучин, зураач, зохиолч, шоу менежер, дизайнер, хөгжимчин. Хүний мэргэжилдээ хандах хандлага тогтсон хандлага /стеоротип/ их хэмжээгээр нөлөөлдөг. Тухайлбал: мэргэжлүүдийн гадаад үзэмж, имидж мэргэжил сонгох гэж байгаа хүүхдүүд ихэд анхаардаг. Энэ имидж нь тухайн мэргэжлийн ур чадвараас өөрөөр хүртэгддэг.
Тиймээс тухайн мэргэжлийн ур чадварыг эхлээд анхаарах хэрэгтэй. Тухайлбал: сэтгүүлч мэргэжил эзэмших гэж буй хүүхдүүд зөвхөн хүнээс ярилцлага авдаг төдийгөөр, эмчийг гоё, цэвэрхэн хувцасладаг, сайхан эмэгтэй гэж боддог бол, менежерийг дандаа завгүй байдаг, яаруу хүнээр төсөөлдөг. Энэ бол бидэнд суучихсан байдаг тогтсон хандлага юм. Өөрийнхөө хоббиг мэргэжлээ, хоббигоо мэргэжлээ болгоорой,

Мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлохûг хусвэл манайд хандаарай.

НАС НАСНЫ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГ /ХОШИН/

20-30  SEX SEX SEX SEX

30-35  SEX SEX MONEY SEX

35-45  MONEY MONEY SEX

45-50  MONEY MONEY MONYE

50-55  MONEY TOILET MONEY

55-65  MONEY TOILET TOILET

65-100 TOILET TOILET TOILET

ҮНЭХЭЭР АЙМААР

Ajliin bairnii stress.

Hiisen ch yumgui, hiigeegui ch yumgui. Mongoliin ihenh alban gazruud ajliin bairnii stress-t nervegdsen baidag.

 

 

СЭТГЭЛИЙН ТОЛЬ СЭТГЭЛ ЗҮЙН ТӨВ

МОНГОЛЧУУД ЛАМ ХУВРАГАТ БИШ СЭТГЭЛ СУДЛААЧДАД ХАНДАХ НЬ ИХЭСЧЭЭ

Minii www.news.mn -nd ugsun yaria, heregtei bas zarim tal deer aav, eejuuded tustai gej bodood oruulav.

“..Амьдрал гэдэг тэр залуугийн хувьд шал утга учиргүй зүйл бай­лаа. Хэний төлөө, юуны тулд амьд­раад байгаагаа, тэр ч бүү хэл өөрөө өөрийгөө ойлгохоо больжээ. Ма­шин, байр бий. Дээрээс нь бусдын зовж олдог мөнгийг тэр гарынхаа салаагаар урсгадаг. Тэгсэн атал амьдрал түүнд хов хоосон юм шиг санагдах болж. Тиймээс тэр сэтгэл зүйчид хандахаар шийдэж. Түүний шийдвэр зөв байлаа. Сэтгэл зүйчид хандсанаар түүний бодол санаа бүгд өөрчлөгдөж. Одоо тэр амьд­ралд идэвхтэй нэгэн болж хувирсан байна. Энд өгүүлсэн залуу шиг амьд­ралд итгэдэггүй, өөрийгөө олохоо больчихсон хүмүүс зөндөө байдаг гэнэ.

Тэд “Сэтгэлийн толь” сэтгэл зүйн төвд хандсанаар өөртөө итгэх, амьдралд итгэх итгэлээ олдог юм байна. Тус төвийн сэтгэл зүйч Б.Ууганцэцэгтэй уулзаж ярилцсан юм. Хүмүүсийн дунд байдаг хэрнээ, бусдаас асууж чаддагүй олон аминчхан асуултад түүнээс хариулт авахыг хүслээ. Хэрэв та түүнтэй жич харилцахыг хүсвэл www.uugantsetseg.blog.banjig.net хаягаар хандаарай. Тус төв хүмүүст сэтгэл зүйн туслалцаа үзүүлээд дөрвөн жилийг үзжээ.

Энэ хугацаанд гурван настай балчраас 80 настай буурал хүртэл тэднийд хандсан байх юм. Тус төв сэтгэл зүйн зөвөлгөө өгдөг, мөн сэтгэл зүйн оношилгоо хийдэг, сургалт явуулдаг, судалгаа хийдэг. Хэрэв танд бие хүн болоод гэр бүлийн асуудал үүсвэл лам хувраг гэж гүйхээсээ илүү сэтгэл зүйчид хандаад үзэхэд илүүдэх юун. -Жаал хүүгээ хөтлөөд танай төвөөр үйлчлүүлээд гарч байгаа бүсгүйг харлаа. Гуравхан настай хүүд сэтгэл зүйн тусламж авах ямар шалтгаан байв аа?

-Тэр бүсгүй хүүхдийнхээ сэтгэл зүйг оношлуулаад гарсан юм. Хүүхэд нь их дуу цөөтэй юм байх. Аав нь гадаадад байгаа болохоор бэтгэрчихэж магадгүй гэж бодсон байна. Нэг үеэ бодоход монголчууд маань их боловсон, сэтгэл зүйчдийн үнэ цэнийг мэддэг болжээ. Манайхаар бага насны хүүхдүүд цөөнгүй үйлчлүүлдэг. Зарим хүмүүс хүүхдээ хэрээс хэтэртэл худлаа яриад байх юм гээд манай төвд ханддаг бол зарим нь хүүхэд нь бусдыг юмыг хулгайлаад байна эсвэл зүгээр л миний хүүхдийн сэтгэл зүй ямар байна гээд оношилгоо хийлгүүлэхийг хүсдэг.

-Сэтгэл зүйн оношилгоо гэж яг юуг хэлээд байгаа юм. Сэтгэлийг эрхтэн гэдэг ч бусад эрхтнийг бодвол хоосон зүйл болохоор оношилно гэхэд санаанд нэг л буухгүй байна?

-Сэтгэл зүйн оношилгоо бол их нарийн том арга зүй шүү дээ. Бусад эрхтнийг бол эхо, компьютерээр үзэж оношилж болно. Сэтгэл зүйг зүгээр л ярьж суугаад оношилчихдог гэж зарим хүмүүс боддог байж магадгүйь тийм бишээ. Тэр хүний тархи, оюун руу гүн гүнзгий нэвтэрч байж л оношилдог. Зарим хүн сэтгэл зүйчдэд хандахдаа шүдний өвчин сугалаад авчих юм шиг л ойлгодог. Тэгж ойлгож болохгүй. Сэтгэл зүй бол олон удаагийн, урт хугацааны эмчилгээ шаарддаг юм.

-Залуучууд хэр их ирж үйлчлүүлж байна?

-Нийгэм маань залууст маань их нөлөөлөөд байх шиг. Xавар намарт манай төвийн ачаалал эрс нэмэгдчихдэг. Өвөл, зун харьцангуй гайгүй. Улирал ч бас хүний сэтгэл зүйд их нөлөөлдөг юм. Залуус маань үлгэрлэн дууриах хүнгүй, зорилгогүй болжээ. Амьдрал утгагүй байна гэсэн залуус ирдэг. “Амьдрал ямар үед сайхан байдаг вэ” гэхээр “Сэтгэл санаа тайван, асуудалгүй үед” гэж хариулах нь элбэг. Тийм асуудалгүй амьдрал огтхон ч байдаггүй. Тэр асуудлаа өөрөө эвтэйхэн зохицуулаад өөртөө хүндрэл үүсгэхгүй байх нь чухал юм. Залуусын маань ихэнх нь байртай, том жиптэй болчихвол амьдрал нь утга учиртай болно гэж боддогоо нуудаггүй. Гэтэл тийм биш шүү дээ, амьдрал тэмүүлэлтэй, зорилготой байж л утга учиртай болдог. Ялангуяа наяад оны сүүлч, ерээд оны ихээр төрсөн залуучуудад ийм байдал их анзаарагдаад байдаг юм.

-Зарим хүүхэд том болохоороо хэт их мөнгөнд шунадаг. Энэ юунаас болдог юм бол?

-Сэтгэл зүйд дутуугийн мэдрэмж гэдэг нэг ойлголт байдаг юм. Хүн багадаа өмсөх зүүхээр дутвал том болоод хувцас хунар л худалдаж аваад байдаг. Мөнгөөр дутвал том болоод мөнгө л хураагаад байдаг юм. Гоё гутал өмсөх юмсан гэж багаасаа мөрөөдсөн хүүхэд том болохоороо гутал л цуглуулаад байдаг. Ер нь бол сэтгэл зүйн хувьд амьдрал дундуур дүүрэн байх ёстой гэдэг зарчим л хамгийн үнэн. Хэт хангалуун байдалд өссөн хүүхэд том болоод ямар нэгэн эрсдлийг даван туулах чадваргүй болдог. Тэгэхээр нөгөө талаас нь аваад үзэхэд бас дутуугийн мэдрэмж хэрэгтэй байдаг юм. Тийм болохоор л амьдрал дундуур дүүрэн байх хэрэгтэй. Хүүхдээ тийм байлгах хэрэгтэй.

-Эцэг эх хүүхэд хоёрын харилцаанд сөрөг үзэгдэл гарах нь бий. Ялангуяа өсвөр насныхан эцэг эхдээ худлаа хэлэх нь цөөнгүй байдаг. Түүнээс болоод зөрчил үүсдэг шүү дээ.

-Хүүхдээ хайрлаад байна гээд хэт нялганах их буруу. Бас сайн хүн болгох гээд байнга загнаад, хатуулж, ширүүлээд байх нь зөв алхам биш. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ багаас нь мөнгөтэй харьцуулж сургах хэрэгтэй юм билээ. Зүгээр л нэг жишээ дурдахад 50 мянган төгрөг өгөөд “Сарынхаа хоол хүнсийг миний хүү цуглуулаарай” гээд үз л дээ. Тэр хүүхэд тэр мөнгийг хүргэх гэж яаж зовдгийг мэднэ. Бас хүүхэд чинь том итгэл дааж байгаагаа ойлгоно. Түүнээс бус чи үрчихэвээ энэ мөнгийг гэвэл хүүхэд заавал үрэхийг хүсдэг. Ялангуяа бага насныханд болохгүй, бүтэхгүй гэх үгийг эсрэгээр хүлээж авдаг. Яагаад болохгүй байгаа юм бол болгоод үзье гэж хэрэгт дурладаг. Худлаа ярихын тухайд их сонин л доо. Саяхан 20 гарсан залууг дагуулаад нэг ээж манайд хандсан юм. Хүүхэд нь аймшигтай худлаа ярьдаг болчихсон гэнэ. Практикаас харахад хүүхэд нэг л өдөр худлаа ярьчихдаг юм биш. Их багаар өмнө нь зөндөө ярьдаг байсан байж л таараа. Эцэг эх нь түүнийгээ анзааралгүй явж байгаад бүр “савных нь амсраар ус нь халиад” ирэхээр л мэдсэн хэрэг. Тэгэхээр эцэг эх хүүхдээ сонсдог байх хэрэгтэй. Хүүхдээ сонсоно гэдэг хамгийн том хүндлэл гэдгийг л ойлгоорой.

Ж.ЭРХЭС

БАГШДАА МЭНД ХҮРГЭЕ

Багш бид 2.

МУИС-ийн НШУС-ийн СССХУ-ны тэнхимийн эрхлэгч доктор, про Б.ТУЯА, 

Хамгаас хайртай багшдаа мэнд хүргэе!

Сэтгэл судлалын шинжлэх ухааны анхны А үсгийг танаар заалгаснаараа бид бахархдаг шүү Багшаа.

МӨН Л БИТГИЙ БУУЖ ӨГ

Амьдрахын төлөө ухсэн ч яахав гэдэг логикийн хувьд алдаатай өгүүлбэр санаанд минь буув.

 

ДАЛД УХААНЫ СИМПОЗИУМ МОНГОЛД

Далд ухааны 2 дугаар синпозиум 2008.10.14-ний 18 цагт Чингэс зочид буудалд зохион байгуулагдах гэж байна. Маш сонирхолтой лекцүүд болно гэдэгт итгэлтэй байгаа. Сүүлийн үед далд ухаан эзотеркийн талаар эрдэмтэд, судлаачид төдийгүй энгийн иргэд ч ихээхэн анхаарал хандуулах болсон нь мэдрэгддэг.

Хэрвээ хүсвэл энэхүү арга хэмжээнд цаг, зав гаргаад очоорой. Мөн энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа Монголын Лектор төвийн нийт хамт олондоо 4 жилийн ойн мэнд хүргэж байгааг минь хүлээн авна уу.

(Нийт: 185)