
Угтах оноо бүтээлээр дүүрэн,
Урам тэтгэсэн амжилтаар баян,
Зорьсон үйлс бїхэн тань өөдрөг бай,
Гэгээн гэрлээр гэр нь гийж,
Гэрэлт оюунаар ухаан нь тэлж,
Ариун хүсэл тань амьдрал болж,
Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе!
Хүн бүр өөрийгөө танин мэдэж, хүч чадал оюун ухаан, сэтгэлгээний цар хүрээгээ нээж түүнийгээ хэнээс ч илүү мэдэхийг хүсдэг. Тийм боловч хүн төрлөхтний 70-аас илүү хувь нь өөрийгөө бус бусдыг танин мэдэх өөр нэгэн хүсэлдээ захирагдан энэ насны амьдралаа элээдэг. Бидний амьдрал тэр чигээрээ сэтгэл зүйн орчин бас тоглоомын тайз болон өрнөж байгааг бид өөрсдөө ч үл анзааран ямар нэг зүйлийн төлөө зогсоо зайгүй хөдөлмөрлөж, ажиллаж, гүйлддэг. Гэвч өөрийнхөө сэтгэл зүйг танин мэдсэн хүмүүс л амьдралын утга учир, үнэ цэнийг ойлгодог болов уу.
Сэтгэл зүйн шинжлэх ухаан хүнтэй хамт үүсч хөгжсөн салбарын нэг ч дорно болоод барууны гэсэн хоёр үндсэн хэсэгт суурилан хөгжсөн байдаг. Урдах нийгэмд маань сэтгэл зүй гэсэн ойлголтыг зөвхөн өвчин эмгэг, сэтгэцийн өвчтэй хүмүүсийн хувьд л яригддаг гэж дүгнэдэг байсан бол одоо энэ ойлголт нэгэнт өргөн утгаараа хэрэглэгддэг биеэ даасан салбар болтлоо хөгжжээ. Хүн хаана байна тэнд мэдээж сэтгэл зүйн асуудлууд яригддаг.
Нийгмийн шинжлэх ухаан тэр дундаас сэтгэл зүйн шинжлэх ухааны орчин үеийн онол хандлагууд монголд жинхэнэ утгаараа 1990-ээд оны дунд үеэс хөгжиж байгаа ч түүнийг нийтийн хүртээл болгон ашиглах тал дээр нилээд учир дутагдалтай байсан бөгөөд энэ онолууд нь хүн төрлөхтний сэтгэл зүйн нууцлаг амьдралын учгийг тайлахад чиглэсэн байдаг.

Монгол улсын хувьд сэтгэл судлалын шинжлэх ухаан хөгжлийнхөө эхний шатанд явж байна. Үүнийг хэрэглээ болгохын тулд: Мэргэжлийн сэтгэл судлаачид, эрдэмтэд, мэргэжлийн ангийн оюутнууд, сонирхон судалдаг хүмүүс дор бүрнээ хувь нэмрээ оруулах нь чухал болоод байна.
1. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах /кино, радио нэвтрүүлэг, нийтлэл, блог гм/,
2. Ном зохиол /эрдэм шинжилгээний бүтээл, гарын авлага гм/,
3. Сэтгэл судлаачдын олимпиад тогтмол зохион байгуулах,
4. Судлаачдын чуулга уулзалт, хэлэлцүүлэг,
5. Мэргэжлийн ангийн оюутнуудын дадлага хийх боломж, бололцоог нэмэгдүүлэх,
6. Бусад...
Таны зөвшөөрөлгүйгээр хэн ч таныг гомдоож чадахгүй.
Зорилгогүй хүн юу ч хийж чадахгүй, харин жижиг зорилготой хүн ихийг хийж чадахгүй.
Сар хүрээгээ дүүргэж, гэгээ нь улам тодрох тусмаа өнчин харагддаг.
Д.Урианхай /Конституцийн жишээн дээр/
Уулыг өргөх хүчтэй мөртлөө өлгийтэй үрдээ хайраараа сөгддөг эрэгтэй хүмүүс эсрэг хүйстнээсээ юуг хамгийн ихээр хүсэмжилдэг вэ?
Тэд эмэгтэйчүүдээс, найз бүсгүйгээсээ, эхнэрээсээ, охиноосоо
Ойлгож хүндэтгэхийг,
Өөрт нь үнэнч байхыг,
Өөрийг нь хайрлаж, халамжилдаг байхыг,
Сэдэл, итгэл найдвар өгөхийг,
Зориг өгч, хүлээн зөвшөөрдөг байхыг,
Өөрийнх нь үнэ цэнэтэйг мэдрүүлдэг байхыг
Санаа бодлыг нь сонсдог, үзэл бодлыг нь үгүйсгэдэггүй байхыг хүсдэг. Гэтэл яг хүссэнээр нь хүрээлэн буй хүмүүс байж чаддаггүй. Тэдэнд дээр дурьдсан зүйлийг өгч чаддаг, бий болгоход нь тусламж, дэмжлэг, урам өгдөг хүнийг хайрлаж, халамжлахдаа таайтай байдаг. Үүнийг дээрх хэрэгцээг насан туршдаа идэвхитэй хамгаалахыг, олж авахыг хүсдэг.
Эр хүний эрхэм зорилго нь эдгээр хэрэгцээ байдаг гэдгийг дахин сануулья. Судлаачид бие хүний хэв шинжийн талын судалгаа шинжилгээнүүдийг гаргаад байгаа билээ. Түүний дотроос судлаачидад болон олон нийтийн дунд нилээд зөрчилтэй, санал зөрөлдөөнтэй хандлага байдаг. Үүнээс дурьдвал: Судлаач Э.Кречмерийн ангилсан хүмүүсийн биеийн галбир тэдний зан төлөвт, сэтгэл зүйд нөлөөлсний үр дүнд хувийн онцлог бий болдог гэсэн маш сонирхолтой онол байна. Гэхдээ энэ ангилалууд нь эрчүүдэд илүү тохирдог.
Пикникүүд /махлагдуу/. Намхан, дунд зэргийн махлаг биетэй, зөөлхөн цулцагар хацартай, түхгэр цээжтэй, том гэдэстэй, хүзүү богино, бөөрөнхий толгойтой. Эдгээр хүмүүс нь хүмүүстэй холбоо харилцаа тогтоохдоо амархан, бусадтай өөрийн сонирхол, дур хүслээ хамгаалах боломж өгдөг. Өөрийнхөө нэр хүндийг сайтар хамгаалдаг хүмүүс.
Атлетик /тамирчин шинж/. Дунд буюу өндөр нуруутай, тэгш чийрэг биетэй, булчинлаг өргөн цээжтэй, нарийн бэлхүүстэй, түнтгэр. Энэ хэвшинжийн хүмүүс их нийтэч, нийгмийн идэвхтэй хэсэг болж чаддаг. Бусдын анхаарлын төвд байхыг эрмэлздэг. Аливаа нэг хамт олон бусдын дотор манлайлагч байхыг эрмэлздэг. Түргэн шуурхай, хурдан хөдөлгөөнөөрөө бусдаас ялгагрч чаддаг.
Астеник /туранхайдуу/. Дунд буюу өндөр нуруутай, нарийн шувтан цээжтэй, шөвгөр нүүртэй, урт нарийн хамартай. Нийтэч бус, бусадтай хамтран ажиллахдаа биеэ барьсан даруу, хамт олон доторх харилцаа нь болгоомжлонгуй, өөрийнхөө нийгмийн байр суурийг өөрчлөхөд хаалттай, хөшүүн ханддаг. Хүний дор орохыг хүлээн зөвшөөрдөггүй.

Шелдоны ангилал нь мөн л нилээд сонин ангилал юм.
Эндоморф хүн. Том гэдэстэй, ходоод дотор эрхтэн сайтай, сулавтар хөгжил бүхий богино үе мөчтэй бөгөөд сэтгэл зүйн хувьд итгэж болохоор найдвартай нийтэч, хэлсэн үгэндээ хүрдэг, ой тогтоолт сайтай.
Мезоморф хүн. Хүчирхэг лагс биетэй, цээж цүлхэгэр, хөлийн тавхай гарын алга нь өргөн. Биеийн хөгжил сайтай, сэтгэл зүйн хувьд нилээд тогтворгүй, сэтгэлийн хөдөлгөөнтэй, бухимдуу.
Эктоморф хүн. Өндөр туранхай, дээд мэдэрлийн тогтолцоо нь сайн хөгжсөн, үг дуу цөөтэй, даруухан, эвсэг харилцаатай, өөрийг нь хүндэлсэн хүнтэй удаан хугацааны харилцаатай байдаг. Хүнийг цаг хугацаанд хэрхэн хандаж байгаагаар нь К.Г.Юнг хүмүүсийг дөрвөн хэв шинж болгон агилсэн байдаг. Зөн билэгч. Ирээдүйд болох үйл явдлыг илүүд буюу онцгойлон үздэг хүмүүс. Нөхцөл байдлыг мэдрэгч. Одоо цагийг илүүд үздэг, үйл явдалд одоогоор дүгнэлт хийдэг. Сэтгэл хөдлөлийн хэв шинж. Өнгөрсөн үеийн дурсамжиндаа амьдардаг хүн. Сэтгэхүйн хэв шинж. Өнгөрсөн, одоо, ирээдүйг огтолцлол дээр нь байдаг хүмүүс. Эрчүүд яг л хаалгатай адилхан. Хаалга бүр өөрийн онцлогтой. Гэхдээ үүдэнд нь гүнзгий нүх, шавар шавхай болсон, гадна тал нь тоостой, будаггүй, алтан, мөнгөн, зарим хаалга нь бүр бариулгүй гээд олон янз байгаа. Хаалганы гадна талын өнгө, хийсэн материал бол өнгөлөн далдлалт. Хаалганы дотор юу ч нуугдаж байж мэднэ.
БАС Л НОМНООСОО ОРУУЛЛАА
Хайр-хамгийн агуу зовлон. Д.Урианхай
Хэзээ ч дуусахгүй үргэлжлэх бодит мөртлөө хийсвэр, хийсвэр мөртлөө бодит зүйл бол хайр. Хайр хаанаас эхэлж хаана дуусдаг вэ? Хайр хаанаас ирдэг вэ? Эргээд хаашаа явдаг вэ? Хайранд хэмжүүр бий юу? Яагаад бид хайрладаг вэ? Хайр хүний төрлөхийн шинж үү эс бөгөөс олдмол уу? Хайрын хүчнээс илүү зүйл байгаа юу? Энэ асуултуудад өнөөг хүртэл хариулж байгаа, бид өөрөөсдийнхөөрөө. Даанч үнэн хариултыг шууд илэрхийлэхэд хүмүүс өөр өөрийнхөө хайрыг бодон эргэлзэнэ.
Хайрын талаар хийсэн судалгаа нь дуу, шүлэг, уран зохиолыг бодвол тун бага. Зүгээр л найзаа гэж хардаг байсан хэн нэгэн миний сэтгэлийг догдлуулна гэж ерөөсөө бодсонгүй, тэр урьд нь сайхан харагдаж, найрсар харилцаж байсан ч миний сэтгэтгэлийг тэгтлээ татаагүй байж өнөөдөр сайхан харагдаж би түүний хажууд байхыг ямар их хүснэм гээч гэж олон хүн ярьж байхыг сонссон. Тэгвэл энэ юу? гэсэн асуултыг өөртөө бас танд тавимаар байна. Хайрын тухай маш олон онол байх юм. Хайр гэдэг нь эртний санскарит хэлнээс гаралтай ЛОБХО хэмээх үгнээс гаралтай шунахай, сувдаг гэсэн утгатай байх нь. Гол нь энэ үгний утга санааг маань нилээд олон зүг рүү нисгэлээ.
Хайрлана гэдэг ямар нэгэн зүйлд, обьектод, хүнд эсвэл өөртөө, хийж байгаа үйл ажиллагаанд чиглэгдэж байдаг. Яагаад гэнэт хэн нэгнийг хараад зүрхний хүчтэй цохилж, бүхий л биеэр шахагдах цусны эргэлт түргэсч, нүүр улайж, бие бадарч, хамаг бие романтик харцанд мансуурч байна вэ? Биеэр дүүрэн мэдэрлийн импульс гүйж газар дээр ч биш сэтгэл санаагаараа бол тэнгэрт хөөрдөг. Харин хэсэг хугацааны дараа агаарын бөмбөлөгийн газ дуусч эргээд газар дээр буудаг. Тэгсэн хойноо л сая юу болоод өнгөрснийг эрэгцүүлнэ. Тэрнээс биш тэнгэр дээр байхдаа газар бууна гэдгээ огтхон ч төсөөлөхгүй, буухгүй мэт хөөрцөглөнө. Энэ бол дурлал. Харин хайр бол тийм биш газ дуусна гэж санаа зоволтгүй.

Бид ярьдаг даа. Нэг хүндтэй яаж нэг насыг барна даа гэж. Хайраа олсон хүн хэзээ ч ингэж хэлэхгүй, өөрийнхөө найз охин, найз залуу, гэр бүлдээ сэтгэл ханамжгүй эсвэл агаарын бөмбөлөгийн газ дуусна гэж итгэсэн хүмүүс л эдгээр үгсийг хэлдэг байх. Хайр бол хоосон сэтгэгдэл бус. Хайрыг танихад цаг хугацаа үл хамаарна. Хичнээн удах, аль хир хол явах зэрэг нь хайранд чухал бус. Хайр бол өгөөмөр сэтгэл. Нэг үгээр хэлбэл дурлал хэн нэгнийг заавал хажуудаа байлгах хүслээр илэрхийлэгдэг бол хайр хажууд байхгүй байгаа ч байгаа юм шиг санагддаг. Дурлал бол эрх чөлөөт байдлыг тунхагладаг. Харин хайр бол эрх чөлөө+хариуцлага шаарддаг. Таны найз таны хайр болж хувирч байна уу эсвэл дурлал уу гэдгээ сайн эрэгцүүлээрэй. Хэзээ ч хайр гэж төсөөлж байгаагүй тэр зүйл хайр байхыг үгүйсгэх аргагүй, хайр гэж эндүүрсэн нь дурлал байх нь цөөнгүй. За ингээд таны агаарын бөмбөлөгийн тань аялалд аз хүсье. Халамжтай байна гэдэг хайртай байна гэсэн үг. Хайрладаг бол хайрладаг гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй.
"Та өөрийгөө мартуузай" номноос
Сэтгэл зүйн шинжлэх ухааны практик хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байгаа билээ. Түүний нэгэн илрэл нь бага насны хүүхдийн сэтгэц оношилгоо юм. Сэтгэц оношилгоо гэсэн үг нь нилээд өвөрмөц санагдаж сонсогддог тул тайлбарлахыг хичээе.
1. Хүүхдүүдийн сэтгэл зүйн тайван тогтвортой байдал,
2. Хүүхдийн авьяас чадвар, хэрэгцээ, сонирхол
3. Хүүхдийн үнэт зүйл, эрхэмлэл бахархал,
4. Хүүхдийн хүсэл тэмүүлэл,
5. Хүүхдийн бие хүний хөгжил, цаашдын чиг хандлага гэх мэт.
Эдгээрийг зөв оношилж илрүүлж чадвал хүмүүжил болон ёс суртахууны талаас нь засаж залруулаад явах бүрэн боломжтой юм. Бид хүүхдийг хийж байх, буруу зүйл, дадалд орж эхэлж байхад нь харсан ч хараагүй юм шиг өнгөрдөг хэрнээ хийсэн, үйлдсэн буруудсан тохиолдолд хараан зүхэж, буруушаадаг нь харамсалтай.
Амиа егүүтгэж, өндөр дээрээс үсэрч, хэн нэгэнд гэм хортой зүйл хийснийх нь дараа, өөрийгөө хүүхэд үзэн яддаг болсных нь дараа яав даа гэж амаа барин халаглаж суудаг нь энэ нийгмийн нэгээхэн гашуун үнэн болжээ.
Нэгэн сэтгүүлч найзаасаа өчигдөрхөн чих халууцмаар мэдээлэл сонслоо. Чих ч яахав халууцаад өнгөрөх л эд. Харин сэтгэл хөндүүрлэж, дотор давчидав.
ЕБС-ийн нэгэн сургуулийн 6 дугаар ангийн сурагчид спорт зааландаа /зал/ архи ууж, хэсэг хэсгээрээ секс хийсэн байх юм. Бид дүү нараа, хүүхдээ, бага байна, балчир байна гээд л суугаад байдаг. Тэд маань харин аль хэдийнэ "хийдгээ хийж", "том хүн" болдгоо болсон байх. Харамсалтайяа энэ байдал, гашуудалтайяа.
Сэтгэлийн толь сэтгэл зүйн төв дээр 3-8 насны хүүхдүүд өдөр ирэх тусам сэтгэл зүйн оношилгоо, судалгаа, зөвлөгөөнд хамрагдаж байна.Тухайлбал:
1. Зан төлөвийн өөрчлөлттэй /хэт их ууртай, аймхай, дуугай, түгшүүртэй гэх мэт/
2. Буруу зуршил /PC-нд дон, гадуур тэнэх, цаас идэх, хумсаа мэрэх гэх мэт /
3. Харилцааны бэрхшээл /Хамт олон, гэр бүл, аав, ээжтэйгээ ойлголцдоггүй/ гэсэн нилээд хэдэн бүлэгт хувааж үзэж болох юм.
Эрүүл Монгол Хүн Мега төслийн хүрээнд хийгдсэн судалгаагаар манай залуучуудын /18-25 нас/ 80 гаруй хувь нь бэлгийн замаар дамжих халдвартай байна гэсэн дүгнэлт гарчээ.
Нэгэнт ийм байна гээд орхиж болохгүй асуудал. Нөгөө л 7 сарын сарын 1-ний жишээ бол бид хүнээр хүн хийгээгүйн тод гаргалгаа.

Нийгмийн байдал ороо бусгаа байгаагийн илрэл мөн л хүнээр хүн хийгээгүй, хүмүүжүүлээгүй, хүмүүжүүлж байгаа нөхдүүд өөрсдөө хүмүүжээгүй тод илрэл.
Нийгмийг жаахан ч гэсэн цэгцэнд нь оруулах зүйл бол хүүхдээ анхаарах, хүүхдүүдийн сэтгэл зүйг эрт оношилж тогтоож, хэрэгтэй арга хэмжээг нь гэр бүл, цэцэрлэг, сургууль, хүрээлэн байгаа хүмүүс авах цаг нэгэнт болжээ.
Мэргэжлийн сэтгэл судлаачдад сургуулийн өмнөх болон сургуулийн бага дунд ангийн хүүхдүүдээ хандуулаарай эрхэм нөхдөө.
Leona Lewis - Better In Time (lyrics)
Ene duu ih taalagdsan tul oruullaa.
Áèäíèé õàéðòàé íàéç, àíä, õàìòðàí ç¿òãýã÷ ÷àìäàà òºðñºí ºäðèéí ìýíä õ¿ðãýå.
×èíèé òºðñºí ºäðººð îðäîã øèíýõýí öàñàí øèðõýã áèäýíä øèíý ñýòãýãäýë øèíý ìýäðýìæ áàéíãà ºãäºã ø¿¿. ×è áèäíèé ONLY ONE.
Õàíäàà, Æàðàà, ¯¿ðýý, Óóãàíàà äºð⺺ñ íü
×àìäàà á¿õ ñàéí ñàéõàí á¿õíèéã õ¿ñüå.

Миний блогоор орж, гарч, баяр хөөр, хайр, мөрөөдөл, уур бухимдал, узэн ядалт, узэл бодол, сэтгэл мэдрэмжээ хуваалцадаг эерэг болон сөрөг цэнэгүүдэд баярлалаа.
Хоёр туйл байдаг учраас амüдрал маш утга учиртай, өнөөдөр хамгийн сүүлчийн өдөр сэтгэж ургэлж дайчин хүчтэй байгаарай...
Та нартаа амжилт хүсье, өөртөө ч бас

Zurgiin ehiig biirbeh.com-s

