СЭТГЭЛ СУДЛАЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ХҮРЭЭНД ХЭВЛЭГДСЭН НОМ ЗҮЙН ЖАГСААЛТ Д-Я
55. Друвалов Мельхиседек. Зүрхэндээ амьдрахуй, УБ., 2007 56. Дэмбэрэл С. Эртний хүний сэтгэл судлал сэтгэц, УБ., 2006 57. Жанцан С. Хууль зүйн сэтгэл судлал, УБ., 2001 58. Жанц В. Сэтгэлийн нууц, УБ .,1974 жанцан С. Хууль зүйн сэтгэл судлал, УБ., 2005 59. Жанц Л. Санжжав Д. Ерөнхий сэтгэл судлал, УБ., 2007
"СЭТГЭЛ СУДЛАЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ХҮРЭЭНД ХЭВЛЭГДСЭН НОМ ЗҮЙН ЖАГСААЛТ Д-Я" цааш унших »
ЭЦЭС ЭХЛЭЭГҮЙ БАЙХААС ЭХЭЛДЭГ



Бид өрнөдийн мэргэдийн хэлсэн үгийг нилээд хэрэглэдэг боловч дорнын тэр дундаа монголынхоо эрдэмтэн мэргэдийн хэлсэн үгийг тэр бүр ухааран ойлгодоггүй гэж би боддог. Тиймээс зохиолч, яруу найрагч Д.Урианхайн "Цээжин шүүдэр" номонд орсон гайхалтай үгсээс хэсгийг толилуулья!

Эцэс эхлээгүй байхаас л эхэлдэг.

Жинхэнэ үнэн гэдэг чулуу шиг, үргэлж шороо тоос нөмрөөтэй байдаг

Бага ухаан тэнэгээс хортой

Жаргал гэдэг бол зовохын цагт зовж байна гэж бодохгүй байж чадах бодол санаа юм

Зэрэгцээ хоёр шулуун огтолцлог цорын ганц орон зай-хүний цөхрөл

Шаналгаа гэдэг бол хүний сэтгэлийн өт юм

Хүн юманд яаж хичээгүйштэйн үлгэр-хүүхэд тоглоомондоо улайрах

Алдаа-хамгийн агуу багш боловч санаандгүй алдаа л- алдаа, санаатай нь гэмт хэрэг

Хамгийн гунигтай цээжнээс л хамгийн тунгалаг нулимс гардаг

Айдаг хүн айлгахыг хүсдэг


Мөхөс хүн л харгис

Хүний толгой гэлэг зөрүүд зантай хүүхэд шиг голдуу бодохгүй байхсан гэж хичээснийг л үргэлж боддог

Алсын үзүүрт хүрэх хамгийн дөт арга тасралтгүй урагшлах


Bito-d

Блогийг гоё болгосон Бито-доо баярлалаа.

Миний интернэт гэрийг сайн харж байгаарай.

АЛСАД ӨВӨӨ, ЭМЭЭ НАР.../Банжиг фото аялалын өвлийн цугларалтын хүрээнд/

Өвлийн нар ээвэр газартаа бол намрынхаас үл дутна. Хүний сэтгэл жаахан зүйл баярлаж, өчүүхэн зүйлд ч гуньдаг. Настай хүний сэтгэл бүр ч нялхамсаг. Үр хүүхдийнхээ сайн сайхныг хараад, хийсэн бүтээсэн зүйлээ дурсан ярьж суух ёстой хөгшид маань асрах газар хүний мөрөөсөл болоод суухыг харах өр өрөвдмөөр. Гурван есийн хүйтэн ч гэсэн Төв аймгийн Батсүмбэрт нэг их жавартай биш бололтой. Гэхдээ хөндий хүйтэн, ханхар байшинд нэг нэгнийгээ харж өглөөний нарнаас үдшийн бүрий хүргэж байгаа хэдэн буурлуудад хүний бараа, ярих хүн л хамгийн хэрэгтэй байна. Харах, сонсох, унших зүйл тэдэнд үнэхээр хэрэгтэй юм шиг санагдсан.

140-өөд буурлууд энд байнга амьдардаг, 40-өөд нь хэвтэрт байдаг. 35 гаруй ажилтан, албан хаагчидтай. Дэжид гэдэг эмээтэй цөөхөн хором хууч хөөрөв. Тэдэнд хамгийн хэрэгтэй байлаг зүйл инээд байдаг.

1.     Монгол Кино үзмээр даанч телевизээр цөөхөн гарах юм,

2.     Урлагийн тоглолт үзвэл сайхан байна аа, уртын дуу, хошин шог,

3.     Сайхан хүмүүсийн яриа хамгийн их хэрэгтэй гэж байсан.

4.     Монголд улсад чухам болоод байгааг мэдэх мэдээллийн хэрэгцээ,

5.     Хуучин ч хамаагүй ном хэрэгтэй байна гэсэн юм.

Болдог бол тэр том ханхайсан байрыг засаж янзлаад нэг цэгцэлчихвэл хөгшчүүл эвдэж нураагаад хаячих биш дулаан байр, тохь тух тэдэнд хамгийн их хэрэгтэй. Дулаан байвал мянган лан гэдэг. Өвөлдөө тэд маань зутруу талдаа олон давхар хувцас  давхарлаж өмссөн байна лээ. Олон улсын олон төсөл хөтөлбөр байдаг. Сайн дурын залуус ч гэсэн тэдэнд их хэрэгтэй юм байна лээ. Банжиг фото аялалын өвлийн цугларалтын хүрээнд 18 хүн энэ үйл ажиллагаанд хамрагдсан юм. Бид өөрслийнхөө сэтгэлээр аваачсан жаахан бэлгийг УУЛ НЬ ӨВӨӨ8 ЭМЭЭ НАР Л ХҮҮХДҮҮДДЭЭ ХУВЬ ТАВЬДАГ, яг тэрэн шиг хувиарлаж өгсөн.

Нямкагийн авсан зураг. Зураг явуулсанд баярлалаа.

2009 он гараад хүмүүс бага очиж байгаа гэсэн. Урд, урдны жилүүдэд хүмүүс, байгууллагууд нилээн ирдэг байсан ч энэ онд бид бараг эхний хүмүүс болсон байна лээ. Мөн энэ үйл ажиллагааг зохион байгуулсан Анжгай ахдаа, хамт явсан нийт залуусдаа, жолооч ахад байрлалаа гэдгээ хэлье. Аппаратгүй явсан учир бусад нөхдийн блог дээрээс зураг үзэж болно. Анжгай ах болон Нямкагийн блог.

Миний хувьд цагаан сар өнгөрөөгөөд тэдэн дээр дахиж очно гэж бодож байгаа. Хамтрах нэгдэх нөхөд байвал холбогдож болно.

СЭТГЭЛ СУДЛАЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ХҮРЭЭНД ХЭВЛЭГДСЭН НОМНУУД A-Д
Сэтгэл судлалыг сонирхон судалдаг болон сэтгэл судлалын ном унших дуртай хүмүүст санал болгож байна. Энэхүү ном зүйг цаг зав гарган бүтээлчээр хийсэн ЭМШУИС-ийн ЭМНА-ийн 201, 202-ийн Ц.Батжаргал, Г.Цолмонбаяр, Шихихутуг ХЗДС-ийн 2-в ангийн оюутан Агийням нартаа баярлалаа. 1.   Tuv Атватер И. Харилцааны сэтгэл зүй, УБ., 2002 2.   Ариэл Шалкейн .  Сайхан амьдрах санааных ,УБ.,2008 Алтанцэцэг Т. Сарантуяа Г. Уранцэцэг Л. Хуульчийн харилцааны сэтгэл зүй, УБ., 2002 4.     Алтангэрэл Т. Сэтгэлийг шинжихүй, УБ., 2002 5.     Аллан Пиз. Биеийн хөдөлгөөний хэл, УБ., 2004 6.     Алфред адлер. Амьдралын ухаан, УБ., 2008 7.Амаржаргал Д. Оюун .Н  Амьдралын алтан ном ,УБ.,2007
"СЭТГЭЛ СУДЛАЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ХҮРЭЭНД ХЭВЛЭГДСЭН НОМНУУД A-Д" цааш унших »
НИЙГМИЙН ШАХАЛТ /Бихевиоризмын жишээн дээр/

Дасан зохицол гэж юу вэ? Бусдын итгэл найдварыг зүй ёсоор хүлээн авч байгаа хувь хүний сэтгэл зүйн чадварыг дасан зохицол гэдэг. Дасан зохицол нь хүмүүс, бүлэг хамт олны зан үйл, сүсэг бишрэл, бодит юм уу нийгмийн даралт шахалтын үр дүнгээр нөгөөд шилжих үзэгдэл гэж хэлж болох юм. Үүнийг энгийн нэг жишээн дээр тайлбарлаж үзье л дээ. Ажилд орсон эхний 7 хоног даваа гаригийн өглөө та ажлын өрөөндөө ороод сандалдаа сууна. Өрөөнд байгаа 6 хүн бүгдээрээ албаны хувцас өмссөн, ганцхан та л жинс өмссөн байгаагаа ажиглах болно. Хэн нэг нь хэсэг хугацааны дараа тань руу харах юм уу, тэд хоорондоо шивнэлдэх бөгөөд таны гадаад байдлын талаар шүүмжлэн хэлэлцэж байгааг ажиглах болно. Энэ үед их, бага хэмжээгээр тайван бус байдалд та орох болно.

 Тэгээд та ажилдаа дахин хэзээ ч жинс өмсөж ирэхгүй. Дараагийн өдөр та ажил руугаа явах үедээ тэдэнтэй нэгэн адил албаны хувцас өмсөж очих бөгөөд илүү тав тухтай мэдрэмж төрөх болно. Энэ нь дасан зохицол юм. Үүнээс харахад та өөрт үүссэн айдсыг зайлуулж, холдуулах хэрэгтэй. Магадгүй бусад ажилтнууд уламжлалт юм уу бусдаас ялгарсан хувцаслалтыг тань гайхан биширч байсан байж болох юм. Бусдын тухайн бодлыг тоолгүйгээр танд бусадтай адил албаны хувцас өмсөх хүсэл төрсөн бөгөөд та бодит байдал юм уу нийгмийн хийсвэр шахалтанд орж өөрийнхөө зан төлөвийг тэдэнд тохируулж өөрчилж байгаа явдал юм.

 Энэ хийсвэр дарамт, шахалт нь гаднах дүр төрхөд илэрдэг, эсвэл хүний үзэл бодол, хандлага, санаа бодол дахь хувиралд чиглэж болох юм. Дээрх жишээ нь хэрэв дасан зохицол гадаад дүр төрхийг өөрчилсөн байвал үүнийг мэдэх боломжгүй. Өөрийн санаа бодол нь бодит хандлагын өөрчлөлт байвал энэ нь илэрхий зүйл юм. Хэрэв хувийн хандлагад энэ нь харагдаж байвал үүнийг шалгах нэг арга байдаг. Зан төлөв нь тухайн нөхцөл байдалд баригдсан байвал үүнд хамт олны бүлгийн дарамт, шахалт дутагддаг.

1.    Òà àæëààñàà ººð ãàçàð õýí íýãýíòýé ÿâàõ ¿åäýý àëáàíû õóâöàñ þì óó êîñòþì ºìññººð áàéãàà þó?

2.    Òà èíãýæ õóâöàñëàñíààðàà áóñäààñ èë¿¿ ÿëãàðñàí áàéäëàà õàäãàëæ ÷àäàæ áàéíà óó?

3.    Òàíû áîäëîîð áóñàä àæèëòíóóäûí áàéäàë äóòàãäàëòàé þì øèã ñàíàãäàæ áàéíà óó?

Тэдний нөлөөллийн тусгалыг даамжирахаас өмнө та албаны хувцас өмссөж өөрийн сэтгэлийн тайван байдлыг хангаж байна. Хэрэв албаны хувцас өмсөж тэдэнтэй адил болсон бол таны зан төлөв, хувийн хандлагад өөрчлөлт үзүүллээ гэсэн үг. Ингээд л та тэдний нэгэн адил сэтгэл хангалуун бас сэтгэл ханамжгүйгээр ажилдаа ирж сандалдаа суух болно. Нэг талаараа энэ нь нийгмийн нөлөөлөл хүнд ямар бага зүйлээс их зүйл рүү, их зүйлээс бага руу нь дам байдлаар нөлөөлдгийг харуулж байна.  Хүмүүс бид өөрсдөө ч үүнийг анзаардаг мөртлөө ухамсартайгаар ойлгож хүлээж авдаггүй.

Надад нэг асуулт байна. Та өөртөө сэтгэл хангалуун байх гэж хувцасаа тохируулдаг уу? Аль эсвэл бусдад сайхан харагдах гэж хувцасаа сонгодог уу? ...

Хичнээн олон зүйл, асуудал, бэрхшээл байх тусам хүн түүнд илүү сайн дасан зохицож чаддаг төрөлхийн шинжтэй.

TA UURIIGUU MARTUUZAI NOMNOOS

 

AМЬДРАЛЫН ХУУЛИУД

 

1. Engiin ajliig hoish taviad baival urgeljid hoish tavij hugatsaa aldana. Daraa n haramsana.

2. Medlegiig olj avahiin tuld amtarhan zalgih heregtei.

3. Bichij bgd keyboard-oo sanamsargui darahad, tohioldloor darsan useg n gardag.

4. Gantsahan shirheg uldsen baigaa baraag hun bur huldaj avahg husdg.

5. Hurimiin urgeljleh hugatsaa tuunii zardatai urvuu proferssional bdg.

6. Gal zuuhnii heregsel unetei bh tusmaa hereglegddeggui.

7. Udaan hadgalsan zuiliig hayanguut l hereg boldog.

Urgeljilne...

ӨВСХӨН



Өдөр болгон би
Өвсөн дээр гишнэнэм
Өнө хожмоо тэд
Над дээр ургана

Д.Нямсүрэн

ГАЙХАМШИГТ ЦАЦРАГ ЗУРАГ


Anhaaraltai ajiglana uu?
Gerel tsatsarch baina uu?

ХҮМҮҮС ЯАГААД СЭТГЭЛ СУДЛААЧИД ХАНДДАГ ВЭ?

үйл үгийн Гурван цагийг ашиглаад доорх асуултыг тавья.

У: Та аз жаргалтай байна уу?

Х: Үгүй ээ, жаргалгүй байна.

У: Тэгвэл ер нь аз жаргалтай байсан уу?

Х: Мэдэхгүй ээ, гэхдээ үгүй байхаа.

У: Тэгвэл та хэзээ нэгэн цагт аз жаргалтай болно гэж найддаг уу ?

Х: Аанхан, тийм /инээв/.

Энэ бяцхан харилцан ярианаас бид “аз жаргалтай хүмүүс”-ийн сэтгэл мэдрэмж, бодол санаа нь ирээдүйд байдгийг мэдэх болно. Харин бие нь?

Яг одоо, өнөөдөр Монголд энэ сонинг уншаад сууж байгаа олон мянган уншигчид дундаас өөрийгөө би үнэхээр их аз жаргалтай байнаа гэж хэлэх хүн хэд байгаа бол?

Асуудалтай хүмүүс л сэтгэл судлаачдад хандаж ирдэг гэсэн ойлголт байдаг. Гэвч энэ ойлголт зарим нэг талаараа эндүү ташаа байж болох талтай. Асуудалгүй хүмүүс асуудалтай хүмүүсээс ч бэрхтэй байдаг. Тэдэнд хийх ажил, төлөвлөсөн зорилго, мөрөөдсөн зүйл, тэмүүлсэн ирээдүй гэж байдаггүй. Гэхдээ асуудал бүрийн цаана шалтгаан, гунигт дурсамж, харуусал, ганцаардал, түгшүүр, айдас, үзэн ядалт, тэсрэлт, дэлбэрэлт гээд сэтгэл зүйн олон шинж, байдлууд байдаг. Хүнд, өөрөөр хэлбэл хүний сэтгэлд, тархинд хэдэн зуун сөрөг асуудал, байх тусам бид дээрх зүйлийг өөртөө хадгалж явдаг. Мэдээж асуудал бэрхшээл тохиолдохгүй эсвэл түүнийг тойроод явчихдаг бол Д.Урианхай гуайн хэлснээр бидний “амьдрал гулгидас” байх байсан биз.

Сэтгэл зүйчдэд хандаж ирдэг асуудлыг өөрийнхөө зүгээс хэдэн хэсэгт хувааж авч үзье л дээ.

1.  Өнгөрсөн дурсамж, гунихрал хийж чадаагүй зүйлийн төлөөх сэтгэлгээний дайн. Энэ бол сэтгэл судлаачдад хандаж ирдэг асуудлын нилээд чухалд тооцогдох хэсэг юм. Ер нь хүн өнгөрсөн зүйлийн мартана гэж байдаггүй. Зөвхөн мартсан гэж өөрөө өөртөө итгүүлдэг. Мартсан зүйлийн сануулах хүн, үйл  явдал, үзэгдэл хүрээлэн буй ертөнцөд элбэг тохиолдоно. Харин үүний хажуугаар хүний тархи зүгээр өнгөрнө гэж байдаггүй. Мартагдсан гэж бодсон зүйлийг сэргээн сануулж байдаг. Энэ бол сэтгэл зүйн нийлэмж /ассоциаци/ билээ. Тэр зүйлийг өөрөө өөртөө тохиолдсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хандлага хүмүүст бага илэрдэг. Нэг ёсондоо өөрийгөө хууралт гэдэг ойлголтоор илэрхийлэгдэж болно.

2.  Зовлонд унасан ганцхан зүрх. Энэ хорвоо дэлхий дээр ганцаархнаа хамгийн бүтэлгүй амьтан, би ямар азгүй хүн бэ? гэж бие, сэтгэлээ цаг хором тутам зүхдэг хүмүүсийн хэв шинж багагүй. Тэд үүндээ гэр бүл, найз нөхөд, улс орон, төр засаг, өөрийнх нь төрсөн цаг хугацаа буруутай гэж идэвхийлэн боддог.

3.  Зөвхөн өөртөө ташаалтай амьдрахыг хүсэх хүсэл. Өөрийнхөө бодлоор бусдыг байлгахыг зорих нь хамгийн арчаагүй, хүчгүй хүний илрэл. Энэ нь эргэн тойрноо ямагт ядраадаг, хэн нэгнийгээ  тээршаах нөхцлийг бүрдүүлдэг сэтгэл зүйн сөрөг тогтсон хандлага юм. Нэгэнт ийм хандлагатай болсон бол энэ байдлаар бүгдийг шийдэхийг хүснэ. Өөртөө тааламжтайгаар бусдыг үл ойшооно, эс тэгвэл үр дүн нь зөрчил маргаан. Өөрөөр хэлбэл харилцаанд сөрөг талын том баатар болно. Бусад нь түүний хувьд сэлэм, дуулга ч үгүй хөөрхийлөлтэй нэгэн байлгах дуртай байдаг.

4.  Нийгмийн шахалт. Өөрийн хүсэлтээр бус өрөөлийн нэг үгээр нийгмийн шахалт хүнийг өөрөөсөө өөр байлгахыг шаарддаг. Дуугай нэгнийг нь заавал дуутай байлгах, дуутай нэгнийг нь дуугай байхыг шаардсан нийгмийн шахалтуудтай бид минут, хором тутам учирч байдаг. Ихэнх хүмүүс нийгэмшихэд бэлтгэгдээгүй байдаг. Үүнд: гэр бүлийн анхдагч хүмүүжил аав, ээж, өвөө, эмээгийн үлгэр дууриал хэрэгтэй болдог. Харамсалтай нь ихэнх гэр бүлүүд хүүхдээ зарим талдаа өөрийгөө ч нийгэмд бэлтгээгүй байна. Мэдээж бие хүн бүр бэлэн төрдөггүй. Тэднийг бэлтгэж чадваржуулахад тухайн хүний өөрийн хүч чармайлт, сэтгэлийн тэнхээ, зориг хэрэгтэй болдог. Ялангуяа 25-33 хүртэл насны залуучуудын өөрийгөө үнэлэх үнэлэмж, ертөнцийг үзэх үзэл, хариуцлагыг хүлээж авах, түүнд хандах хандлага нь бодитой биш байх явдал нилээд тааралддаг.

5.  Итгэлгүй байх. Энэ бол хамгийн хүнд хэсэг юм. Аливаад итгэлгүй байна гэдэг өөртөө итгэлгүй, тэмүүлэлгүй амьдарч байгаагийн хамгийн тод жишээ юм. Итгэлийг хэн нэгнээс авах гэж хүмүүс маш ихээр оролддог. Өөртөө өгөөгүй итгэлийн хэн нэгний хэлсэн ганц, хоёр үгээр нөхнө гэвэл тун чиг адармаатай.

6.  Оройтсон залруулга буюу өнгөрсөн борооны араас цув нөмрөх. Зуршил нэгэнт бий болсон бол тэр талбайгаа томсгон хүрээгээ тэлэхийг тархинаас байнгад шаарддаг. Харин дадал үүсгэхэд хэцүү байдаг ч эргээд алдах нь зуршлаас хялбар байдаг. Муу зуршлыг хичнээн хичээгээд талбай нэгэнт том болсон бол араас хөөж гүйцэх гээд ч хэцүү. Хорт хавдар биед хэрхэн тархдагтай л адил. Тиймээс энэ алдаагаа дараа нь залруулах гэж хүч, цаг хугацаа, мөнгө үрдэг. Давхар өөрийгөө ч үрдэг.

7.  Уяа нь алдуурсан бодол. Бодлын утас үзүүргүй бас хязгааргүй, утсаа хамаагүй хөвөөд хаячихвал түүнийг гүйцэнэ гэж байхгүй. Зөвхөн бодлоороо өөрийгөө амьдруулдаг хүмүүс бас цөөнгүй байна. Үйлдэл хийхгүй хий л бодно, ярина. Залуу, хөгшин хүнийг наснаас нь өөрөөр хэрхэн ялгаж болох вэ? Настай хүн өнгөрснөө залуу хүн ирээдүйгээ илүүтэй хардаг, боддог. Нас залуу байж байнга өнгөрсөндөө амьдардаг, сэтгэлдээ барьсан харшдаа амьдардаг хүн сэтгэл судлаачдад хандах нь элбэг болжээ.

8.  Дүгнэж хэлвэл: Хүний бүрийн асуудал түмэн янз, мянган шалтгаантай. Гэхдээ өөрийгөө асуудалтай байна гэдгээ олж хараад түүнийгээ шийдэхийн төлөө байгаа дайчин хүмүүст энэхүү нийтлэлээ зориуллаа. Ийм хүмүүс л аз жаргалтай байж чадна. Бум бужигнаж түм түжигнэсэн их хотын олон хэсэгт ч, сумын төвийн халуу шатсан айлын гэрт ч баяр жаргалтай сайхан зүйлүүд ямар их тохиолдож байгаа бол? Байхаар барах уу, бид л олж харахгүй байгаагаас биш.

(Нийт: 185)