Л.Өлзийтөгс : Би худалч
Би худалч,
Худлаа хэлэх тусмаа
Би хүмүүсийн өгөөмөр хайрыг мэдэрдэг.
Би жүжигчин,
Дүрдээ итгэх тусмаа
Би хүмүүсийн өндөр зиндаанд дөхдөг.
Толгой дохин инээмсэглэдэг
Хамгийн амархан дүрдээ
Тоглох бүрдээ би,
Алга ташилтаар шагнуулдаг.
Амьдрах амархан
Үхэх ч амархан
Алтан хүрээ жаазтай л бол
Адгийн зураг ч хамгийн үнэтэй.
Би худалч, та ч бас..
Өөд өөдөөсөө хараад
Өчүүхэн ч далдирахгүй үнэнээс урвал
Зориг зүрх... Зовохгүй байх л хэцүү
Захиалгатай, эзэнтэй нийтлэл.
Малгайтай, малгайгүй, ороолттой, ороолтгүй, цамцтай, цамцгүй, өмдтэй, өмдгүй, гуталтай,
гуталгүй сэтгэл. Оюун ухааны хувьд бид хувцасгүй байдаг боловч сэтгэл санааны хувьд, сэтгэл
хөдлөлийн талдаа дандаа хувцастай, өвлөөрөө байдаг. Ямагт сэтгэл санаагаа өөрөөсөө бусад
хүмүүсээс нууж хааж байдаг. З.Фрейдийнхээр бол супер-эго давамгайлсан хүн, К.Юнгийнхаар
бол сүүдэр би давамгайлсан, Хорнигийнхоор невротик бие хүн, А.Адлер дутуугийн мэдрэмжээ
хэт тэгштгэсэн, Э.Фроммынхоор эрх чөлөөнөөс дайжсан, Э.Бернийхээр эцэг, эхийн "би" нь
илүүдсэн гээд онолын нэр томьёогоор тоочвол дуусахгүй жагсаалт хөврөнө. Харин минийхээр
бол хувцас өмсөж, зүсээ хувилгасан сэтгэл.
Хэрвээ нүцгэн сэтгэл байдаг бол хэзээ, хаана, хэнээс ирж хайх вэ? гэж уншигч та асуух байх
л даа. Магадгүй би, та, бид бүгдээрээ хувцастай сэтгэлтэй. Өдөн, хөвөн, синтфон куртка
өмсгөж баахан зузаалах бүрт сэтгэл харагдахгүй дарагддаг. Магадгүй үзүүлж байгаа хариу
сэтгэлийн өмссөн хувцасанд дарагдаад 180 градус эргэж байх болох юм. Хүний хамгийн их
айдаг зүйл бол өөрийгөө өөрчилж, өөр хүний аяар байх. Үүнээс болж олон сэтгэл хувцастайгаа
үлдсэн байх. Сэтгэл гарт баригдаж нүдэнд харагдахгүй ч хамгийн их судлагдаж, хамгийн их
бичигдсэн сэдэв яахын аргагүй мөн. Хүнийг тойрсон сэдэв дундаас хамгийн их судлагдсан
мөртлөө динамик байдаг ус, агаар шиг зүйл бол нүцгэн сэтгэл. Хувцастайг нь харин судлаад
цэгцэрч байгаа байх. МЭӨ VI-V зууны үед сэтгэл буюу "душа"-г тухайн үеийн эрдэмтэд гаргууд
сайн судлаж байсан ч хэт идеализм болон туршилт бага байснаас үүдэн няцаагдажээ. Энэ бол
сэтгэлийг судлах ажлын эхлэл байсан юм.

Aгуу surrialism-s
Сэтгэл судлалын шинжлэх ухаан сэтгэлийг судалдаг боловч энэ сэдвийг эцэслэн цэгцэлж
хараахан амжаагүй байна. Цаг, нар, өдрүүд, хугацаа, хоног өнгөрөх тутам хүн өөрийнхөө
сэтгэлийн далд нууцыг олж мэдэх гэж хичээдэг ч тэр сэтгэл гээч өргөн мөртлөө өчүүхэн орон
зайд бид хөөрхийлэлтэйгээр сэлнэ. Үзүүр хийгээд хязгаарыг нь олох гэж маш их хүсдэг ч эргээд
бэдэрнэ, бүдэрнэ.
Сэтгэлийн талаар бичсэн эссэ, нийтлэл, шүлэг, зохиол, дуу тоймгүй их. Гэхдээ жинхэнэ сэтгэл,
хүний гүнд байдаг тэр зүйлийн талаар өөрийн хүссэн мэдээллээ одоо болтол олоогүй явна.
Хувцасгүй байхдаа хүмүүс нэг их таатай сайхан харагддаггүй. Хүүхэд, нялхас, гоо эмэгтэйчүүдийг
эс тооцвол. Сэтгэл бол эсэргээрээ. Сэтгэлээ нүцгэн байлгах тусмаа хүн өөрийгөө хүн гэдгээ мэдэрдэг.
Бид хөгжих тусмаа сэтгэлээ хувцаслаж, өөрийнхөө биеийг ил гаргана. Нүцгэн биетэй, хувцастай
сэтгэлтэй. Гэвч сэтгэл жиндээстэй.
Сэтгэл хувцастай байхдаа таатай сайхан санагддаггүй. Оюун ухааны нэг тал нь сэтгэлийн талыг
бага болгож илэрхийлэгдэх боломжийг хязгаарладаг. Оюун ухааны хувьд эрх чөлөөтэй ч сэтгэлийн
хувьд хаалттай. Үүнийг дагаад гардаг өөрчлөлтүүдээс дурьдвал:
1. Баярлаж байгаа ч түгшүүр ихтэй болох,
2. Өөрийгөө мэдэж байгаа ч хүлээн зөвшөөрөхгүй байх,
3. Бүгдийг харж байгаа ч мэдрэхээ болих,
4. Эрх чөлөөтэй байгаа ч хийж чадахаа болих.
Хүний сэтгэл ил байдаггүй мөртлөө хамгийн ил байдаг. Ил байдаг хирнээ далд байдаг гайхалтай
суваг юм. Нүцгэн сэтгэл, хувцастай бие. Хүн ч бас тийм зүйлд дуртай.
Арай л хэтрүүлэгтэй юм гэхдээ харилцааны сэтгэл зүйн элемент учраас орууллаа. Дүүгийнхээ блог дээрээс татав. http://shooter.blog.mn/index.m?p=16
эмэгтэйчүүд, охидын хэл:
болохгүй = болно
болно = болохгүй
магадгүй = болохгүй
чи минь харилцаан дээрээ суралцах хэрэгтэй = миний саналыг чи заавал зөвшөөрөх ёстой,
уучлаарай-чи уучлах л болно доо,
чи надад хэр хайртайн = ингээд чи надад уураа гаргаж чадахаа болилоо,
бидэнд хх хэрэгтэй байна = надад хх-ийг авч өг,
үүнийг чи минь шийдэж дээ = би аль хэдийнэ шийдчихсэн, намайг дага,
дураараа л бол, надад хамаагүй = чи тэгээд үзээрэй,
бид ярилцах хэрэгтэй байна = миний үглэхийг сонс,
за, за чи өөрийнхөө юмыг үргэжлүүлж хий = хийгээд үзээрэй,
чи үнэхээр эр хүн шиг юмаа = хурдан явж сахлаа хус, усанд ор,
гэрлээ унтраасан нь арай илүү романтик биш үү = би жаахан царай муутай,
энэ гал тогооны өрөө их хэцүү юм = би шинэ байр авмаар байна,
шинэ хөшиг авах хэрэгтэй болж дээ = шинэ хөшиг, шинэ хивс, ханы обой, гэрийн тавилга блабла лала,
Чи надад хайртай юу = сэтгэл санааны бэлтгэлтэй байгаагай, би нэг том юм авах хэрэгтэй байна,
Одоо ганц хоёрхон минут болоод боллоо = чи ер нь явж нэг цаг ТВ үзсэн чинь дээр байх аа

эрэгтэйчүүд, хөвгүүдийн хэл:
би өлсөж байна = би өлсөж байна,
би залхаж байна = би залхаж байна,
би ядарч байна = би ядарч байна,
өнөөдөр хамт явж кино үзэх үү = дараа нь бид тэгж болно биз дээ,
өнөөдөр хамт явж хоолонд орох уу = дараа нь бид тэгж болно биз дээ,
өнөөдөр хамт явж дискодох уу = дараа нь бид тэгж болно биз дээ,
чиний утасны дугаарыг чинь мэдэж болох уу = тун удахгүй бид тэгж болно биз дээ,
чиний энэ хувцаслалт их дажгүй харагдаж байна = нэвт гэрэлтээд гоё байна,
чи жаахан ядарсан юм шиг байна, би жаахан бариад өгье = нэг сайн гэгч нь илж авья
би чамд хайртай = одоо бид тэгж болно биз дээ,
би ч гэсэн чамд хайртай = одоо бид тэгж болно биз дээ,
хамт жаахан сууж ярилцья = эхлээд толгойг чинь эргүүлж байгаад дараа нь харин чамтай тэгнэ.


Сайн байцгаана уу? Эрхэм нөхдөө, сайхан сэтгэгдэл үлдээсэн бичсэн бүх хүмүүст баярлалаа.
3 ном гэсэн боловч нэг номных нь нүүрийг болсонгүй, гэхдээ өгнөө /Практик сэтгэл судлал., МУИС/. Ц.Баатархүүгийн Ажил хэргийн гурвалжин ном дууссан учир дөнгөж хэвлэлтнээс гарсан дээрх бүтээлийг өгөхөөр шүүгчид шийдвэрлэв. Нэмэх нь Илтгэх урлагийн өврийн дэвтэр тусгай байрт өгөхөөр боллоо.
1. 2. ТАРЧЛААН & Я.ОДГЭРЭЛ | 2009-02-06 11:12:12
2. би явж бээжин сууж бна даа
3. их замын эхэнд амсийж, цаашаа яаж аялахаа бясалгаж бна
түүнд зорилго бий очих газар, явах зам тодорхой тэгэхээр тэр зорьсондоо хүрнэ дээ
2. Тэрний нүд уйтгарлаж гуниагүй харин урьд болж өнгөрсөн хөгжилтэй сайхан зүйлээ эргэн дурсаж бодолдоо талимаарсан харцтай байна. Магадгүй тэр болоод өнгөрсөн сайхан зүйлийг сэтгэлдээ ургуулахын хажуугаар дахин өөрт нь тохиолдвол яах талаар илүү сайхнаар мөрөөдөж байгаа.
3. Гадаа сайхан тогтуун байна өө. Тэр өөртөө бодогдож байгаа сайхан дурсамж, мөрөөдлүүдээ сарничихвий гэж айхдаа хэсэг сууж амсхийн үргэлжлүүлэхээр шийдэн, замын хашлага дээр сууж байна. Микки заавал хүн шиг сандал дээр суух албагүй.
2. Тэр энэ их амьдралд хэр их аз жаргалтай амьдрахаа төсөөлөн дотроо аз жаргалтай жуумалзана. Асар их аз жаргал түүнийг хүлээж байгаа мэт санагдана.
3. Хөндий хоосон оргисон энэ гудамжтайгаа салах ёс хийгээд хөл хөдөлгөөнт их амьдралруу орох гэж байна. Тэр асрамжын газараас гарч ирээд хүү минь гэртээ харъя гэж дуудах тэр хоёр сайхан хүнийг хүлээн чих тавьж байгаа.

Шагналын сантай бяцхан уралдаан зарлаж байна. Шагналын санд дандаа номнууд байгаа. Манайхан ном их унших болжээ.
Судлаач Ц.Баатархүүгийн Ажил хэргийн гурвалжин
МУИС-ийн Сэтгэл судлалын тэнхим Практик сэтгэл судлал
Б.Ууганцэцэг Та өөрийгөө мартуузай
Эдгээр номноос тааллаараа аваарай.
Харин одоо яах ёстойг тайлбарлая.
1. Зурган дээрх амьтанд нэр өгнө.
2. Түүнийг юу бодож байгааг тайлбарлана.
3. Юу хийж суугаад дүгнэлт өгнө.
Ингээд л болоо. Энэ 3 номыг нэг хүн ч авч болно. Сайн тайлбар, үндэслэл хэрэгтэй, амжилт.
Төр нь төр шиг, иргэд нь иргэд шиг байх юмсан. Одоо бол яг л МУУЖГАЙНЫ БООЖГОЙ.
Хүн мэдэх тусам зовдог гэж Ницше-ийн үг санаанд буух юм. Зарим зүйлийг мэдээгүй, хараагүй явбал нүд, чих, сэтгэл амар байхсан. Даанч мэдээллээс дайжих, зугатах боломж энэ зуунд үгүй бололтой.
Хүн бүр өөрт таарсан зүйлээ хийгээд явах юм бол нийгмийн амьдрал арай өөр байх байсан байх даа гэж би боддог бас үүндээ итгэдэг. Бидний нэг том алдаа өөрөө чадахгүй байсан ч саваагүй нохой саранд хуцахын үлгэр болно. Тэгээд гавтай хийсэн зүйлгүй бор хоног, шар нарыг илээх нь харамсалтай. Хийсэн зүйлгүй бас хийгээгүй зүйл алгаа гэж олон хүнээс сонсож байсан.
Үүрэг, хариуцлагаа ухамсарлахгүйгээсээ болоод хүмүүс өөрсдийгөө маш их асуудалд унагаадаг. Өөрийгөө ухамсарлаж, хариуцлагаа мэднэ гэдэг ТОМ хэм хэмжээ шүү.
Энэ киног үзээгүй хүмүүс заавал үзээрэй. Кана болон бусад кино наадмуудаас маш олон шагнал хүртсэн.
Үйл явдал өвөрмөц, хурц, сэтгэл зүйн шийдлүүд ихтэй, эргэлзээ төрүүлэхүйц, дуу болон дүрсний нарийн мэдрэмжтэй, гайхалтай бүтээл. Сэтгэл судлалын ангийхан бүтээлд дүн шинжилгээ хийж /контент анализ/ болох юм. Хөөрхөн сэдэв болох байх.
Энэ киног санал болгосон бас үзүүлсэн Chbe ахдаа баярлалаа. Нэр нь OLD BOY...
"СЭТГЭЛ СУДЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН АНГИЙН ОЮУТНУУДАД ХАНДАХ НЬ" цааш унших »

Хүн ажиллахаас болж үхдэггүй харин ганцаардал, хийх юмгүйгээс болж хүн гандаж мөхдөг. Шувуу нисэхийн төлөө төрсөн лугаа хүн ажиллахын төлөө төрсөн. Мартин Лютер Кинг


2- БОДОЖ ТӨЛӨВЛӨСӨН ХЭД ХЭДЭН АСУУДЛАА ШИЙДЧИХЭЭД:
- ЗА ӨӨР ОРХИГДУУЛСАН ЗҮЙЛ ЮУ БАЙДАГ БИЛЭЭ ГЭЖ БОДОЖ БАЙНА.
3-ХИЙСЭН ЮМНЫХАА АРД ГАРСАН ХҮН ЧИНЬ ДУРТАЙ ГАЗРАА ХЭСЭГ АМАРДАГ ШҮҮ ДЭЭ. БИ ТЭГЭЭД Л СУУХ ДУРТАЙ ГАЗРАА ИРЭЭД ТҮР АМАСХИЙГЭЭД ЧИМЭЭГҮЙХЭН ӨӨРИЙГӨӨ МЭДРЭЭД СУУЖ БАЙНА.