4 САРЫН НЭГЭЭЭН

Хавар болж, хаврын синдром их бага, жижиг томгүй бүх хүнд илэрдэг )

Гэхдээ 4 сар хамгийн сайхан нь.

МИНИЙ ХАЙРТАЙ JM

ЭНЭ Ч БАС

“ОЮУНЫ ОЛИМП-2009” ЭХЭЛЛЭЭ

Монголын Лектор төв,

Улаанбаатар палас,

МЗХолбоо,

Ижий Сахиус нийгэмлэг хамтран “Монголын хөгжлийг монголоос хайя”” уриатай “Оюуны олимп 2009” уран илтгэлийн уралдааныг зарлажээ.

Эхний удаагийн нээлттэй тэмцээн “Монголд хүн байна уу?” сэдвээр явагдах юм. Бүтэн жилийн хугацаанд үргэлжлэх хөтөлбөр оюун санааны манлайлагчдыг нээн илрүүлэх, олон нийтэд хүргэх, дэлхий дахинд Монгол хүний оюун ухаан, сэтгэлгээний царааг таниулах зорилготой.

Тиймээс оролцохыг хүссэн 16-35 насны залуус энэ сэдвээр илтгэл бэлтгэж ирүүлэх ёстой. Уран илтгэлээрээ тэргүүлсэн шилдэг илтгэгчийг 500 мянган төгрөгөөр шагнах бол, дэд байрыг 300 мянга, гуравдугаар байрын эзнийг 200 мянган төгрөгөөр урамшуулах аж. Шагналын сан өндөр учир тэмцээнийг ч нээлттэй явуулна гэж зохион байгуулагчид үзэж байна. Нээлттэй тэмцээнээс шалгарсан 20 оролцогчийг Улаанбаатар паласын концертийн их танхимд зарлан халз мэтгэлцүүлэн шилдэгийг шалгаруулах аж.

Эхний шалгаруулалт энэ сарын 27-нд болох ба илтгэлийг 25-ний дотор Монголын лектор төв дээр хүлээн авах юм байна. “XXI зууны Монголын хөгжлийг тодорхойлохуйц оюун санааны манлайлагч Монгол хүний эрэлд мордож буй минь олон шалтгаантай. Монголын хөгжлийг арлын Японы Акио Морита, Америкийн Барак Обама нар тодорхойлохгүй нь ойлгомжтой. “Айлаас эрэхээр авдраа уудал” гэж сайхан үг байдаг. Энэ үгийг биелэл болгохын тулд өнөөдөр суралцаж, маргааш манлайлах нь гарцаагүй юм”.

Оролцоорой, үзээрэй

Нэмээд хэлэхэд билетны үнэ нь 3500 төг, 19.00 цагаас юм байна лээ. Нэмэлт мэдээллийг 70111839

БАТСҮМБЭР ЯВААД ИРСЭЭН )

Сайн байцгаана уу? Эрхэм нөхдөө )

Мэргэжил нэгтэн, найзууд, оюутнуудаа, ингэж хэлэхийн учир хэмээвээс олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн нэгэн үйл ажиллагаа 3 сарын 14-нд боллоо. Бид Төв  аймгийн Батсүмбэрт байх Улсын Асрамжийн газар очоод ирлээ. Цаг багатай байсан учраас мэдээг шууд оруулж чадсангүй нилээд олон хонигийн дараа оруулж байгаад хүлцэл өчюу.

Бидний үйл ажиллаагааны талаар блог дээр урд нь оруулж байсан учраас дахин нуршихыг хүссэнгүй.

Бидний баг дараах гишүүдээс бүрдсэн.

О.Оюун-Эрдэнэ

Нийгмийн эруул мэндийн хурээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, анагаахын салбарын хүн мөртлөө уртын дуучин. Өөрийн мэргэжлээсээ ч илүү мэргэжлийн уртын дуучин шиг шаггүй сайн дуулдаг эрхэм анд. Нилээд сүүлд танилцсан ч сайхан найзууд болсон. Оюука маань маш гоё ардын дуунууд дуулсан.

М.Дорждагва

Нүүдэлчдийн соёлийг судлах олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, уртын дуучин. Доржоо  маань уртын дуугаар бол үнэхээр мундаг зүйл хийж байгаа юм байна лээ. Судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг бас өөрөө маш сайн дуучин. Бас хөгшчүүл маань энэ хоёрын дууг сонсоод дахиулсан.

Б.Гантөмөр

СУИС-ийн Хөөмий-морин хуурын 2 дугаар анги. Хөгжим тоглож, олон янзаар хөөмийлсөн. Хайртай найзын маань дүү. Биднийг бүтэн нэг өдөр хамгийн их хөгжөөсөн хүн, дүүдээ бүх зүйлд нь амжилт хүсье )

Г.Будням

МУИС-д хамт сурч байсан найз маань, нийгмийн ажлаар төгссөн. Гэр бүл болон нийгмийн ажлын чиглэлээр ажилладаг, сайн ярьдаг бас хийж байгаа ажил нь дандаа хүмүүст хэрэгтэй байдгаар нь бахархаж явдаг шүү. Эрч хүчтэй, хөдөлмөрч найз маань. Гадаад, дотоод явж нилээн хэдэн жил уулзалдаагүй байж байгаад энэ үйл ажиллагаан дээр харин хамт явах завшаан тохиосон. Гитар дээр олон гоё дуунууд дуулсан. Хөгшчүүл маань ч дагаж дуулсан. Эмээ нарт гоё зүүлтнүүд бэлэглэсэн.

Н.Ням-Очир

Банжигт байгаагийн, блог хөтөлдөгийн ачаар Нямкагийн мэдрэмжтэй зургуудаас үзээд, хараад зогсохгүй энэ үйл ажиллагааг хамт зохион байгуулсандаа баяртай байна. Эзо-ийн хүн мөртлөө мэдрэмжтэй хүн шүү. Хэхэхэ, эзо-гийхан мэдрэмжгүй гэж хэлэх гээгүй шүү. Кино болон хошин шогийн маш олон бичлэгийг Нямка маань бэлтгэсэн. Гэхдээ нэг харамсалтай зүйл нь цаг бага байсан учраас тэр өдөртөө үзүүлээгүй, тэндээ нийгмийн ажилтанд нь гардуулж өгөөд ирсэн. Тэндээ үзвэр үзэх цаг дээрээ үзүүлнэ гэсэн. Үзүүлэх зүйл нь яг дуусч байсан байна лээ. Аппаратаа авч явсан ч хөгшчүүлийн зургийг аваагүй. Энд тэндээс нь нүдийг нь гялбуулаад сэтгэл санааг нь үймүүлээд хэрэггүй гэж бодсон юмаа бид. Гэхдээ багийн олон зураг авсан байгаа )

Насанбурмаа ба Хулан АУС 108

Хоёр оюутан маань хариуцлагатай байсныхаа төлөө оюутнуудын төлөөлөл болж бидний багт явсан. Их зүйл харж ба тэндээс олон зүйл мэдэрсэн байх гэж бодож байна. Та хоёртоо амжилт.

Оюутнуудын маань сэтгэл гаргаж хандивласан 200 гаруй ном тэдэнд их нэмэр болох байхаа. Үзэх харах зүйлээр л хомс юм билээ. Номын сан, сан гэхэд хэцүү бяцхан өрөө нь тоосонд дарагдаж Лениний боть нь салбасан ч сэтгэлд их ойр байсан.

Миний хамгийн дуртай нэг үг байдийм. Хэлэхгүй бол ерөөсөө болохгүй нь.

   ХҮН ХҮНЭЭР ДУТДАГ.

        ХҮН ҮГЭЭР ДУТДАГ.

              ХҮН УРМААР ДУТДАГ.

Өөр юугаар ч үл дутна. Бага ч гэсэн хүний орон зайг нь нөхөх юмсан. Ганц минут ч гэсэн тэдэнд сэтгэлийн шархыг нь мартагнуулах юмсан гэсэн бидний хэсэг нөхдийн хүсэл байсан юм шүү.

Сэтгэл байвал хүн юу ч хийдэг. Сайн яваад ирсэн, сайхан яваад ирсэн. ТА НАРТАА БАЯРЛАЛАА.

ЭМШУИС-ийн АУС-ийн 101-124 дүгээр ангийн сэтгэл судлалын хичээлийн хүрээнд хийсэн ханын сонингоос
1. Зураг авсан дарааллаар дугаарлав
"ЭМШУИС-ийн АУС-ийн 101-124 дүгээр ангийн сэтгэл судлалын хичээлийн хүрээнд хийсэн ханын сонингоос" цааш унших »
АМЬДРАЛЫН ХУУЛИУД ЦУВРАЛ 2

Хурдан гүйхдээ чухал бус түрүүлж ирэх нь чухал Ф.Рабле

Авах чадалгүй хүн төдий чинээ өгөх чадалгүй байдаг  Евангелис

Агуу хэргийг эцэс төгсгөлгүй тунгаан бодох хэрэггүй, хийх хэрэгтэй К.Лоренц

Зааныг байгаагаас нь багасгаж зурдаг бол нохой бөөсийг томруулж зурдаг Свифт

Эрүүл ухаантай хүн бүхэн дэргэдэх хүнээсээ ухаантай байхыг ямагт эрмэлздэг Платон

Эхэлсэн бол талыг нь хийлээ гэсэн үг Гораций

Энэ ертөнц дээр юуг олж харах хамгийн хэцүү вэ? Урдаа байгаа зүйлийг Гёте

Хүний үнэ цэнэ хүсэл мөрөөдлийнх нь үнэ цэнээр тодорхойлогддог Жестов

Хэрэв байх юм бол нэгдүгээрт бай Маслоу

Их болгоомжлох тусам бүтэлгүйтэх нь их болно Кручлов

БАТСҮМБЭРТ /2009.03.14-нд/

2009 оны Нэг сард Банжиг Өвлийн Фото Аялалын хүрээнд Төв аймгийн Батсүмбэр-ийн Асрах газарлуу БАНЖИГ НЭТ-ийн хэсэг БАНЖИГЧИД явсан бөгөөд бидний нэг хэсэг нь сар шинэ өнгөрөөгөөд дахин очно гэж ярьж байсан ёсоор 2009.03.14-нд явахаар төлөвлөөд байна.


Үйл ажиллагааны төлөвлөгөөг дараах байдлаар гаргав.

 

 

1. Номны үйл ажиллагаа. Хуучин болон шинэ номыг номын сангийн фондод нь хандивлана. 

ЭМШУИС-ийн 101-124 ангийн оюутнууд сайн дураараа ном болон оймс хандивласан байгаа. Ойролцоогоор 250-300 ном бүрдээд байна.


2. Урлагийн үйл ажиллагаа /Уртын дуу,
ардын дуу, хөөмий, морин хуур/

 

3. Яриа

А. Ажилчид,

Б. Асаргаанд байгаа хүмүүст /Сэтгэлийн толь төв болон Монголын Лектор Төвөөс/

 

4. Кино, хошин шог үзүүлэх, Монгол киноны DVD болон VCD өгөх


... Оюутнууд маань хамт явах учраас баараггүй явах хүмүүс нь соmment үлдээнэ үү, хүмүүсийн тоо жаахан их талдаа болоод байгаа тиймээс ойлгож болгоогоорой. PR хийх болон зураг авах зэргийг нэг их дэмжихгүй байгаа. Чин сэтгэлээсээ хөгшчүүлээ баярлуулья гэсэн юмаа.  Өөр санал байж болно. Хэлээрэй, бичээрэй, дэмжээрэй, яриарай.

ХӨГШИД БОЛ ХҮҮХЭД )

Өөрийнхөө хүссэн зүйлээ олж хараарай

                                                          )

ХҮҮХЭД БОЛ ХҮН

Хайртай зургуудын маань нэг.

Хүүхэд бол хүн. Тэднийг хүүхэд биш, хүн гэдэг талаас нь ойлгож байгаасай. Тэнэг арчаагүй аав, ээжээс болж олон хүүхэд сэтгэлийн шарх, ирээдүйн тэмүүлэлгүй амьдарч байна.

Хүүхдээ зоддог, хашгичдаг, зандардаг, хайхардаггүй аав ээжүүдийн тоо бага байгаасай. Хүнд зодуулж өссөн хүүхэд заавал хүн зоддог. Д.Урианхай: Айсан хүн заавал айлгадаг гэсэн үг яахын аргагүй үнэн.

Гудамжинд амьдраагүй ч аав, ээж, гэрийнхний дарамтаас болоод гудамжны амьдралаас доогуур амьдарч, сэтгэлдээ шарх авсан авч байгаа хүүхдүүд өч төчнөөнөөрөө. Асуудал шийдэхийг хүссэнгүй, ганц ч гэсэн хүн эргэж хараасай.

                                                 (

(Нийт: 185)