БИ ДУТАХГҮЙ ЭЭ !

ЭЛБЭГ ах гарчиж,

Хэн гарсан нь надад үнэн падь байхгүй, гэхдээ улс орныхоо төлөө жаахан ч гэсэн хичээх тийм хүн байгаасай гэж хүсэж байна.

Би сонгууль өгөөгүй ээ, учир нь манай 2 ах хоёулаа адилхан. Хэн нь ч адилхан МЯА.

Энэ удаагийн сонголтыг хүмүүс ардчиллыг нэг их дэмжсэндээ биш зүгээр л залхсандаа хийсэн сонголт байх.

Энхбаяр ахаа баяртай, Элбэг ах сайн байна уу?

Биднийгээ бага хашгируулж, хошгоруулаарай.

МАРГААШ НАДАД ИРНЭ
Гоё сэдэв санал болгосонд найзушкадаа баярлалаа. Жич: Өөрийнхөөрөө бичив, гарчиг нь уул нь МАРГААШ юм.
"МАРГААШ НАДАД ИРНЭ" цааш унших »
ШҮҮГЭЭ
Бүх зүйл шүүгээнд багтана. Ерөөсөө амьдрал өөрөө шүүгээ юм шиг. Миний л  гаргалгаагаар шүү. Хэрэгтэй бас хэрэг болно гэж хадгалсан, нөөцөлсөн, хэрэглэгдэж магад гэсэн, ерөөсөө хэрэглэхгүй ч "сайхан" хадгалж байгаа, бусад хүний хувьд хог новш болсон зүйл ч гэсэн өөрийнх нь хувьд хамгийн хайртай гэсэн тэр зүйлүүд бүгд байдаг.
"ШҮҮГЭЭ" цааш унших »
ХОГОН МЭДЭЭЛЭЛ
Ямар ч хэрэггүй, ашигладаггүй, цаашид ч хэрэг болдоггүй зүйлийг ХОГОН мэдээлэл гэж нэрлэдэг. Хогон мэдээллийг шүүлтүүргүйгээр авснаас үүдэлтэй МЭДЭЭЛЛИЙН СТРЕСС үүснэ.
"ХОГОН МЭДЭЭЛЭЛ" цааш унших »
НЭР ДЭВШИГЧИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ ГЭНЭ ҮҮ
Юуны өмнө би энэ сонгуулиас дутюу гэж бодоод юу ч бичээгүй. Гэтэл галзуу хүний өдрийн тэмдэглэл гарсан байхыг хараад тэсч чадсангүй. "Нэр дэвшигчдийн сэтгэл зүйн төлөв байдлын харьцуулсан судалгаа" гэсэн гарчигтай зүйл news.mn дээр гарч. Гарчигнаасаа аваад нил алдаа. Төлөв байдлын судалгаа гэж цаг агаар болон улирлыг ярихад хэрэглэхээс хүнийг тэр тусмаа хүний сэтгэл зүйг ярьж бичиж болохгүй байхаа. Тэгээд төлөв байдал гэхээсээ илүү хүний шинж чанарыг судалсан ч гэх шиг. Болохгүй ээ, ийм хангалтгүй, мэргэжлийн бус үг хэлээр ярьж болохгүй. Xэрвээ сэтгэл судлаач гэж л өөрийгөө нэрлэж байгаа бол... Тэгээд ч "Л.Оргил-Эрдэнэ" ийм нэртэй сэтгэл судлаач судалгаа хийгээд, үр дүнг нь танилцуулаад байсныг нь мэдэхгүй юм. Хийсэн, дүгнэсэн байдлыг нь хараад үзвэл мэргэжлийн сэтгэл судлаачийн нэг ч үг алгаа.
"НЭР ДЭВШИГЧИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ ГЭНЭ ҮҮ" цааш унших »
ТАРХИНЫ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУДААС
Тархи гэдэг нь булчин шөрмөстэй адил хичнээн дасгалжуулна төдий чинээ хөгжиж тэлж байдаг. Дунд эргэм насны эрэгтэй хүний тархи 1424 грамм байдаг бол хөгшрөөд 1395 грамм болж агшдаг. Уураг тархи гэгч цаг ямагт өсөн хөгжиж ирснийг судлахад 1860 онд эрэгтэй хүний тархины дундаж хэмжээ 1372 грамм байжээ. Тэр үед гуч орчим настай эмэгтэйн тархи 1096 грамм байсан байна.
"ТАРХИНЫ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУДААС" цааш унших »
ХҮҮХЭЛДЭЙН КИНО ҮЗЭЭД "TATАЖ УНАВ"
  3 БОЛОН 4 ДҮГЭЭР САРУУДАД ОЛИГТОЙ САЙХАН БИЧЛЭГ ХИЙСЭНГҮЙ. ОЮУТНУУДЫНХАА ЭССЭ БОЛОН ХЭДЭН ДУУ ХУУР ОРУУЛААД Л ӨНГӨРӨӨЖ. ЕР НЬ ИХ ЭНТЕРТАЙМЕНТ МЭДЭЭЛЛҮҮД БАЙНА )
"ХҮҮХЭЛДЭЙН КИНО ҮЗЭЭД "TATАЖ УНАВ"" цааш унших »
JUST 4 U

"JUST 4 U" цааш унших »
ТЭД ЧАДНА
Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ/-өөс Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд урлагаар дамжуулан тэднийг нээх, сэтгэл санааны туслалцаа үзүүлэх, оюун ухаан болон өөрийгөө нээхэд нь зориулан БИ ЧАДНА гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөр Монголдоо ганц байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 10-р цэцэрлэг /сувилал/ дээр явагдаж байгаа. Би энэхүү хөтөлбөрт судлаачаар ажиллаж байна. Юу хийж байгаагаа та бүхэнд тайлагнья гэж бодсонгүй, хамгийн гол нь өөрт төрсөн мэдрэмжээсээ хуваальцюу гэж бодлоо.
"ТЭД ЧАДНА" цааш унших »
David Cook

(Нийт: 185)