MOHГОЛ ХҮҮХДҮҮД ХӨӨРХӨН ШҮҮ!

2006.10.06

Hoyor jiliin umnu sudalgaagaar Bayanhongor aimagt yavj bhdaa avsan zurag mini!

Mongol huuhduud tsaanaa l neg huurhun shuu!

Buh zuild sonirholtoi handdag.

“НЭРГҮЙН” НЭГ ӨДРИЙН АМЬДРАЛ

Өглөө 06.20 минут.

Хаалттай хөшигний завсраас шаргалтан тусах нарны туяа Ноён “унтаахайг” хурдан сэрээрэй гэх шиг яг нүдэн дээр нь тусав. Босох хэцүү байсан ч нүдээ нухлан хүчлэн өндийв. Өндийн суугаад өнөөдөр хийх зүйлээ төлөвлөх нь түүний дуртай зүйлүүдийнх нь нэг байдаг. Уул нь орой бүр маргаашийн хийх ажлаа төлөвлөн унтдаг ч өглөө сэрээд орон дээрээ суун дахин бодож, төлөвлөх нь түүнд дадал болжээ. Энэ даруйд тэр Ноён “тӨлӨвлӨгЧ” болж хувирдаг.

Дулаан орноосоо босохыг хүсэхгүй байсан ч өнөөдөр хийх зүйл нь түүнийг яарахаас аргагүйд хүргэв. Өчигдөр, өнөөдөр, маргаашийн талаарх бодол холилдон бодогдох тэр агшинд Ноён “ГАШИЛСАН ТОЛГОЙ” болов. Тэр өөрийгөө, бодож байгаа зүйлээсээ, хийх үйлдлээсээ болоод цаг хугацаа, хором болгонд хувирдагаа 20-оод насны эхэн үедээ олж мэджээ. /Гэхдээ энэ ганцхан түүний хувьд биш бүхий л хүнд илэрдэг. Ганцхан түүнийгээ хэдийд олж мэдэх нь харилцан адилгүй байдаг/

Хана руу хэсэг ширтэснээ огло харайн бослоо. Тэр ерөөсөө л ингэж босдог зуршилтай. Толины өмнө очиж зогсонгоо өөртөө урам хайрлахаа мартсангүй. Шинэ өглөө бүрийг талархан угтсаар бага биш жилүүдийг ардаа орхижээ. Ноён “УХААНТАН” шаргал бүтээлэгтэй бяцхан шилэн ширээн дээрх электрон цагаа харан яаран хувцаслав. Өчигдөр орой тавьсан сэрүүлэг сая л дуугарав. Ноён “ШАЛАМГАЙ” гүйхээрээ очиж сэрүүлгийг утраав. Яаран аяга ус аягалж урд өдөр бэлтгэсэн хэрчсэн төмсөө махтай холин шарав. Хоолны амтлагчинд дургүй болохоороо давс л түүний хоолны хачир болдог. Байнгын нямбай байдаг хоолны ширээнийхээ ард суун гэрийнхээ дотор талыг тойруулан харлаа. Ноён “Мартамхай” ойрд гэрийнхээ тавилгануудын байрлалыг, өнгө, будгийг нь онцгойлон анхаарал хандуулан хараагүйгээ саналаа. Том цонхонд нь цайвар улаан хөшиг унжиж, багахан хэсгээр нарны туяа тусаж өрөөг нь үнэхээр хэлээд барамгүй таатай харагдуулж байлаа. Дэлгэж тавьсан номнууд, асаалттай орхисон компюьтер, номын сан, номын сан гэхээсээ илүү дэлгүүр гэмээр их ном. Амралтын өдрөөрөө ганц хийдэг ажил нь номнууддаа салхи оруулж хамгийн дуртай хэсгүүдээ гүйлгэн унших. Ноён “МЭДЛЭГ” ийн бодонгоо өглөөний цайгаа ууж дуусав. Зөвхөн өнөөдрийн төлөө биш өөрийнхөө төлөө хийж байгаа бүх зүйлүүд нь Ноён “ХИЧЭЭМТГИЙ” болгов. Компьютерээ унтраан, дэлгээтэй номнуудаа орой ирж үргэжлүүлэхийн тулд завсаруудад нь тод өнгөтэй бяцхан цааснууд наав.

Өнөөдөр түүний хувьд гайхалтай сайхан өдөр болно гэдгийг Ноён “ЗӨН БИЛИГ” мэдэж байв. Ийм ч учраас Ноён “ҮЗЭМЖИТ” нямбайлан хувцаслав. Телевизээ асаан цаг агаарын мэдээ сонслоо. Цаг агаарт ч өөрийнхөө өмссөн хувцасанд ч сэтгэл хангалуун байв.

Үргэжлэл бий

“Ноён Нэргүй” хэн болохыг?

Хамгийн өвөрмөц хариулт, сэтгэгдлийг шалгаруулж “Та өөрийгөө мартуузай” номыг бэлэглэнэ.

NEVER3 GIVE UP

HEZEE CH, HEND CH, YUND CH BITGII BUUJ UG

НЭГ НАС ХҮРЛЭЭ

Uugantsetsegiin blog neegdeed yag neg jil boljee, ene blog-iig unshdag, shuumjildeg, setgegdel uldeedeg buh unhsigchiddaa bayarlalaa.

Ta buhendee amjilt husiy!

СЭТГЭЛ ЗҮЙН ТЕСТИЙН ХАРИУ

Ali dr uyed gargaj bsn testnii hariu. Ene har gutlin ezen n nuguu gutalnii ezen 2 neg hun bgaam.

БАТУК ба ДОХИОНЫ НЭГДҮГЭЭР СИСТЕМ

Хүмүүс сэтгэлийн хөдөлгөөнөө олон янзаар илэрхийлдэг. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг 7.000 гаруй сэтгэлийн хөдөлгөөний илрэл байдаг. Нийт 25.000 орчим сэтгэлийн болон биеийн хөдөлгөөнийг бид уншин тайлж чадах боловч үүнийг мэдээлэл болгон ашиглах тал дээр хангалтгүй ба учир дутагдалтай байдаг. Эдгээрийг хэрхэн дамжуулж байгаагаас шалтгаалж харилцааны хүлээн авагч субьект түүний нөлөөллийг мэдэрдэг. Хүний сэтгэлийн хөдөлгөөний илрэлийг дамжуулдаг олон хэрэгслүүд байдаг. Тухайлбал дууны өнгө, нүүрний болон биеийн хөдөлгөөн, гарын хөдөлгөөн, зангаа, хөлийн тавилт, нүдний харц гэх мэт.

Үүнийг бид хэлнээс түрүүлж үүссэн харилцааны хэрэгсэл учраас дохионы нэгдүгээр систем гэж нэрлэдэг. Харин хэл яриа бол үүний дараа үүссэн учраас дохионы хоёрдугаар систем болдог.

Бид харилцааг 100 хувь гэж авч үзвэл:

1. Дохионы нэгдүгээр систем 70-75 хувийг нь

2. Үлдсэн 20-25 хувийг нь бидний хэл яриа эзэлдэг гэсэн судалгааг харилцааны сэтгэл судлаачид хийжээ. Эдгээрийг хүмүүс амьд харилцаанаас сайн мэдэрдэг. XXI зуун бол техник, технологийн зуун. Бид бүгдээрээ л ярьдаг нэг дэлхий, нэг ертөнц гэж. Ийм идеал болоход харилцаа холбооны олон талт шийдлүүдийг хүмүүсийн өдөр тутмын амьдралд ашиглаж байна. Үүрэн телефон, мессеж, майл, мессенжер, алинаар ч дамжуулах гээд тухайн хүний шууд хэлэх гэсэн санаа, сэтгэлийн хөдөлгөөн, мэдээлэл өөрчлөгдөж юм уу ямар нэгэн байдлаар хазайлттай гажиж очдог. Ийм учраас хүмүүс хоорондоо хэл яриагаараа сайн ойлголцож байгаа юм шиг боловч дохионы нэгдүгээр систем буюу биеийн хэлэмж /body language/ байхгүйгээр харилцах нь харилцааг амьд биш болгодог.

Ийм ч учраас мэдээлэл технологийн салбарынхан, хүмүүсийн энэхүү харилцааг сайжруулахын тулд улам бүр чармайн ажиллаж байна. Веб камер, медиа конференси гэх мэт. Сайн байна уу? гэсэн үгийг хэлэх нэг өөр. Харин үүнийг бичих бас өөр сэтгэгдэл төрдөг. Нэг ёсондоо бид хүний өмнөөс дуу оруулж уншдаг. Яг л таны харилцаж байгаа хүн хэлж байгаа юм шиг. Харилцааны хувьд хоёр үүрэг гүйцэтгэх хэрэг гардаг. Өөрийн болон тухайн хүний сэтгэлийн хөдөлгөөнийг өөртөө давхар илэрхийлэх үүрэг ноогддог гэж хэлж болох юм.

Харилцаа холбооны орчин үеийн аль нэг хэрэгслийг ашиглаад хэн нэгэнтэй холбогдож ажил хэрэг, амин хувь, ахуй амьдралын алийг нь ч амжуулах байсан яг амьд буюу нүүр нүүрээ харсан харилцаа шиг 100 хувь өөртөө итгэлтэйгээр мэдээлэл дамжуулсан ч энэ маань тодорхой саадтай учирдаг гэдгийг санах хэрэгтэй. Сэтгэл судлалын хамгийн сүүлийн үеийн салбар болох кибер орон зай дахь /комьютерийн/ сэтгэл зүй гэсэн цоо шинэ салбар хүрээгээ тэлж байгаа нь дээрх саадыг даван туулах, үүнийг шийдэх мөн өдөр тутамдаа комьютерийг хэрэглээ болгосон хүмүүс комьютерийг хэрэглэдэггүй хүмүүсээс харилцаа болоод сэтгэл зүйн хувьд хэр зэрэг ялгаатай байгааг илрүүлэх судлан шинжлэх зорилготой сонирхолтой салбар болоод байна.

Сэтгэлийн хөдөлгөөний гайхамшигтай илрэлүүдийг ирээдүйн кибер орон зай дахь роботууд хэрхэн илэрхилж байгааг Disney, PIXAR-ийн хамтарсан WALL-E гэсэн шилдэг хүүхэлдэйн киноноос мэдэрч бас харж болмоор, хүмүүсийн хэрэглэдэг бас хэрэглэхээ больсон олон тооны сэтгэлийн болон биеийн хөдөлгөөний илрэлүүдийг ажиглаж болно.

Өглөө ажилдаа ирж хүмүүсийн хэрхэн урд өдрөө үдсэн, одоо ямар сэтгэгдэлтэй байна, хийж байгаа ажилдаа тухайн агшинд хэр сэтгэл хангалуун байгааг хараад хэн ч гэсэн, ямар ч насныхан хялбархан мэдчихдэг. Бүр 06-08 сартай хүүхэд ээжийнхээ сэтгэл санааны байдлыг мэдэрдэг гэхээр амьд харилцаа гайхалтай бас өгөөжтэй. Мэдээж харилцааны дэвшилтэт технологийг, хэрэгслийг үгүйсгэх гэсэнгүй. Сэтгэлийн хөдөлгөөн болон харилцааны өгүүлэмжүүдийг хэрэглэхгүйгээр зөвхөн үгсийн болон ярианы тусламжтайгаар хүрч буй мэдээллийг “зөв” хүлээн авах нь харилцаанд оролцож байгаа субьектүүдийн хувьд чухал гэдгийг л хэлэх гэсэн хэрэг.

Найзтайгаа ярьж байгаад энэ сэдвийг бодож олсон юм.

Тэгээд бас давхар уучлалт хүсье, Батук!

ӨГЛӨӨНИЙ САНАМЖ

Өглөө болгон эртлэн босч
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
Оггоргуй хурмаст уужмын хутгаа
Оюун ухаанд чинь хайрлах болно

Орой болгон нэгийг санаж
Одот ертөнцийг хүндэтгэн харж бай
Эрхэст гариг үзэсгэлэнт сүлдээрээ
Үүрд таныг хайрлах болно

Алаг зүрхнээсээ догдлон харж бай
Эндэгдэлгүй дэвжихийн учир тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийх болно.

Ухаант хүн та хаана ч явсан
Уулын оргилыг хүндэтгэн харж бай
Баян буурал хангайн хишгээр
Бат түвшин явах болно.

Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан даруухан инээмсэглэн харж бай
Өнөр өтген урт удаан наслахыí
Өлзий буян бүрдэх болно

zurgiin ehiig http://biirbeh.com-s

НИСГЭГЧ

 

MAASH GOY ZURAG

YAG L MURUUDUL SHIG

О.ГYНДЭГМААГИЙН СЭТГЭЛ СУДЛААЧ

Yunii umnu minii dotnii naiz, hamtran zutgegch, setgel sudlaach B.Zolzayadaa haluun bayar hurgiy.

Uchir yu gevees O.Gubdegmaagiin setgel sudlaachaar ih bish hugatsaand ajillasan ch uuriinhuu olj avsan olon zuiliig praktik deer batalj tuuniig mungun medal avahad bagagui huvi nemer oruulsan bilee.

Minii naiz odoo Mongol Ulsiin Ih Surguuliiin Setgel Sudlal, Surgan Humuujuuleh Uhaanii tenhimd bagsh, Setgeliin Toli setgel zuin tuvd setgel sudlaachaar ajilladag Mongoliin Zaluu Setgel Sudlaachiin neg yahiin argagui mun.

1 dugeer kursed bhdaa Oyutnii Erdem Shinjilgenii Hurald TAMIRCHDIIN SETGEL ZUI gesen sedveer iltgel bichij negdugeer bair ezelsen ni olon bagshiin anhaarliig tataj baij bilee. Oyutan ahui tsagaasaa hoish tasraltgui 8 jil ene sedveer olon sudalgaa shinjilgeenii ajil, diploma bichij amjilttai hamgaalsan n ene jil ur buteelee haruulj Olimpiin naadamd Mungun medal avah ter zamiig olon shataar ahiulsan gej dugnej baina.

Tsaashid Mongol ulsad setgel zuin shinjleh uhaan ulam bur hugjuhud naiziin maani zutgesen itgel, zutgel mergejil negt nuhud kolleg, ene mergejliin angiin oyutnuudiin baharhaliig turuulj, setgel sudlaachdiin ajliin tsar huree usuj baigaag haruulj baina.

Uunii hajuugaar bidnii hamgaaas hairtai bagsh Mongol Ulsiin Ih Surguuliiin Setgel Sudlal, Surgan Humuujuuleh Uhaanii tenhimiin erhlegch B.Tuyag durdahguigeer ungurch bolohgui. Uchir n shaviin erdem bagshaas gedeg. Sain shavi sain bagshaas l turdug. Bagshadaa ch gesen haluun bayar hurgej baigaag maani huleen avna uu!

AAВДАА

HAMGAAS HAIRTAI AAVDAA "AAVUUDIIN BAYAR"-IIN MEND HURGIY!

AAV BOLSON BUH HUMUUST ENE UDRIIN MEND.

 

 

(Нийт: 185)