2012-01-23 09:44:00
2011-12-16 14:57:54
Хүүхдүүд уйлж байна. Эцэг эх нь ууцгааж байна. Нийгмийн бодит үнэн. Хайрлуулж, энхрийлүүлэх хүүхэд нас нулимас дүүрэн өнгөрч байна.
Арчаагүй, сул дорой, өөрийгөө бодсон бэртэгчин эцэг эхчүүдийн алдаанаас болж бяцхан хүүхдүүд өөрийн ирээдүйн тухай бус харин хэрхэн яаж эцэг эхээ архинаас гаргах талаар бодож, толгой тархиа гашилгаж байна.
Хамгийн эмгэнэлтэй нь хүүхдүүд ахуйн архидалт дунд өсөж хоосорсон лонхны нүхээр хорвоог харж байна. Архинд мэдүүлсэн толгойтой эцэг эхчүүд хүүхдээ бодох нь битгий хэл өөрийнхөө байгааг нь мэдрэх завгүй архидсаар, уусаар.
Монголын эмгэнэл болж буй хөөрхийлөлтэй дүр зураг. Хүүхдүүд гаднаа сахилгагүйтэж, хааяа нэг инээх боловч тэр нь өөрийнх нь жинхэнэ сэтгэлийн хөдөлгөөн бус. Бусдад өрөвдөлтэй санагдахгүйн тулд ингэх.
"ХҮҮХЭД НАС УЙЛЖ БАЙНА." цааш унших »
"ХҮҮХЭД НАС УЙЛЖ БАЙНА." цааш унших »
2011-12-06 13:15:56
Сэтгэл Судлалын Үндэсний Төвөөс
Нийт харилцагч, үйлчлүүлэгч нартаа шинэ жилийн урамшуулалтай, номын багцын худалдаагаар бэлэг барьж байна.
"ШИНЭ ЖИЛИЙН УРАМШУУЛАЛТАЙ, НОМЫН БАГЦЫН ХЯМДРАЛ" цааш унших »
"ШИНЭ ЖИЛИЙН УРАМШУУЛАЛТАЙ, НОМЫН БАГЦЫН ХЯМДРАЛ" цааш унших »
2011-12-04 19:28:55
http://batbayar.niitlelch.mn/content/3551.shtml
Энэ ярилцлагыг Тойм сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Батбаяр 2011 оны 4 сард хийсэн юм. Сайт дээр 2 удаа тавьсан ч хүмүүс маш их уншсан. Өөрийн блог дээрээ оруулж байна. Таалан болгооно уу.
Уржнан зун хөдөө, сумын төв дээр хэд хоног амарч билээ. Үзүүлж харуулах онцын зүйлгүй ч найз минь хэрээрээ дайлж цайлав. Сайхан л байлаа. Ингээд бид буцах болж айраг авч явахаар нутгийнх нь хүнсний зах дээр очив. Хорин литрийн хоёрын зэрэг хуванцар сав авчихаад айраг сонгох боллоо. Энэ зуур найз маань “Хөгшин нь энүүхэнд нэг хүнтэй гялс уулзчихаад ирье” гэж байна. За л гэлээ. Найзын “гялс” гэдэг хугацаа 30 минут өнгөрсөн ч дуусаагүй бололтой, сураг алга. Зуны үдийн халуунд орж байх газраа олж ядан, сүүдэр хайсан бид сарампай хашаа бараадан хүлээсээр... Нэг цаг өнгөрөв. Тэвчээрийн тулах цэг эрхгүй нурав. “Гялс” нь дуусаагүй бололтой, таг чиг. Удалгүй гайхаж эхлэв. Бидэнтэй зөрөөд гэртээ харьчихсан юм биш байгаа гээд эхнэр рүү нь утсаар ярихад “Та хэдтэй л гарсан шүү дээ” гэж байна. Ингээд зах дотуур нь хайж, нутгийн хүнээс сураглабал “Захын хойд талын байшинд шаариг цохиж байлээ” гэх сураг хэлэв. Чихэндээ итгээгүй ч хайж явсаар мөнөөх байшинд нь орвол гартаа цохиур барьсан анд минь ширээ тойроод хээв нэг алхаж явна. Эгдүүцэл, дургүйцлээ ар араас нь цувуулахад “Одоохон, энэ бандиас хэдэн цаас тоншчихоод гаръя” гэж билээ. Бид түүнийг бараг хоёр цаг хүлээн суугааг анд минь юман чинээнд бодсонгүй. Харин намайг “Хужаа шиг ямаан омог гаргалаа” гэж жинхэнэ монгол эрийн гүндүүгүй, уужуу тайвуу ухаанаараа гайхуулсансан.
"БИД ХЭН ЮМ БЭ?" цааш унших »
"БИД ХЭН ЮМ БЭ?" цааш унших »
2011-11-24 11:52:00
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач ажилд авна.
Ажлын байрны тоо:1
Тавигдах шаардлага:
Мэргэжлийн дипломтой байх,
Сэтгэл судлалын судалгааны арга зүйг эзэмшсэн, бичгийн чадвартай,
Бие хүний болон хүүхдийн зөвлөгөөний талаарх мэргэжлийн мэдлэгтэй,
Сургалт хийх чадвартай,
Судалгааны мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвартай,
Комьютерийн хэрэглэнээний прогромм болон SPSS судалгааны программд ажиллах чадвартай,
Багаар болон бие даан ажиллах чадвартай,
Өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлдэг,
Хэл ярианы болон харилцааны өндөр соёлтой,
Англи хэлний бичгийн дундаас дээш түвшинтэй,
Мэргэжлээрээ ажилласан туршлагатай бол давуу тал болно.
Анкет татаж авах холбоос
"Сэтгэл Судлалын Үндэсний Төв Мэргэжлийн сэтгэл судлаач ажилд авнa" цааш унших »
2011-11-11 21:36:02
“сэтгэл судлаачийн 101 хариулт” хэмээх шинэлэг бүтээл гарчээ
Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн хамт олон “Сэтгэл судлаачийн 101 хариулт” хэмээх сонирхолтой бүтээлийг уншигч танд хүргэж байгаа юм байна. Тус төв нь сэтгэл судлалын практик салбарт, тэр дундаа сэтгэл судлалын шинжлэх ухааныг олон нийтэд сурталчлах, таниулах, хэрэглээ болгох, нийгмийн хандлагыг эерэгээр өөрчлөх үйлсэд тууштай ажилладаг. Эдний хамт олны анхны бүтээл гэдгээрээ мөн Монгол хүний мeнталитeтийг онцлогийг тусган бичигдснээрээ ихэд шинэлэг содон болжээ.
"СЭТГЭЛ СУДЛААЧИЙН 101 ХАРИУЛТ" цааш унших »
"СЭТГЭЛ СУДЛААЧИЙН 101 ХАРИУЛТ" цааш унших »


